Mongolian Pajero Club

Mongolian Pajero Club МОНГОЛЫН МИЦҮБИШИ ПАЖЕРО КЛУБ НҮТББ

14/05/2026

SCORPION 4x4 2026
ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ & ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО

Бартаат замын авто спортыг хөгжүүлэх, чадварлаг тамирчдыг бэлтгэн олон улс, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргах, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник технологийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино.

ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА, БАЙРШИЛ

Тэмцээн 2026 оны 05-р сарын 16-ны өдөр
Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрик, “Алтан элс” карьер дээр зохион байгуулагдана.

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

08:00 – 11:00
Сонирхогчийн ангилал (R-3) гараа

08:00 цагаас
R-1, R-2 ангиллын тамирчид:
• Техникийн үзлэгт орно
• Мандатаа авна
• Тамирчны өмсгөл хүлээн авна
• Батлан даалтын хуудсанд өөрийн биеэр гарын үсэг зурна

09:00 – 10:00

• Сугалаа сугална
• Замтай танилцана

11:00
R-1 Мэргэжлийн ангиллын эхний гараа

12:00 – 13:00
Үдийн завсарлага
Тэмцээний нээлтийн ажиллагаа

13:00-19:00
R-1 Мэргэжлийн ангиллын дараагийн гараанууд

20:00
Шагнал гардуулах ёслол

19:00
Хаалтын ажиллагаа

УРАЛДААНЫ ОРОЛЦОГЧ

Автомашин эзэмшигч болон бартаат замын спорт сонирхогч хэн бүхэнд нээлттэй.
Тухайн ангиллын жолооны эрхийн үнэмлэхтэй эрэгтэй, эмэгтэй тамирчид оролцох боломжтой.

УРАЛДААНЫ ЗАМ

Тойрог хэлбэрийн хэт бартаат замд дараах саадууд байрлана:

• Трамплин — 3 удаа
• Хөндлөн болон нүхэн канал
• Дугуйн шатрын нүүдэл (зигзаг)
• Элсэн шатрын нүүдэл (зигзаг)
• Вань буюу элсэн нүх
• Огцом өгсүүр
• Огцом уруу
• Огцом эргэлт

АНГИЛАЛУУД

R-1 Мэргэжлийн ангилал
Нийт замын урт — 12 км

Нийт бүртгэлээс хамааран 4–5 гараанд хуваагдана.
Гараа бүрээс 2–3 автомашин шалгарч, финалын сүүлийн гараанд дээд тал нь 12 автомашин өрсөлдөнө.

R-2 Хагас мэргэжлийн ангилал
Нийт замын урт — 12 км

Нийт бүртгэлээс хамааран 1–2 гараанд хуваагдан бөөн гараагаар уралдана.

Хамгийн бага хугацааны үзүүлэлттэй тамирчид аварга болж, байр эзэлнэ.

R-3 Сонирхогчийн ангилал
Нийт замын урт — 2 км

Тусгайлан бэлдсэн хэт бартаат замд уралдана.

Хамгийн бага хугацааны үзүүлэлттэй тамирчид аварга болж, байр эзэлнэ.

БҮРТГЭЛ

Нийт тамирчдын бүртгэл 2026.05.15-ны өдрийн 12:00 цагт хаагдана.

Тэмцээний өдөр бүртгэл хийхгүй болохыг анхаарна уу.

Иймд та бүхэн бүртгэлээ хугацаанд нь амжиж хийлгэнэ үү

Нийт тамирчидад энэ өдрийн мэндийг хүргэе. 5 сарын 16 буюу тэмцээний өдөр  өглөө 08:00 цагаас техникийн үзлэг, мандат, х...
11/05/2026

Нийт тамирчидад энэ өдрийн мэндийг хүргэе.
5 сарын 16 буюу тэмцээний өдөр өглөө 08:00 цагаас техникийн үзлэг, мандат, хувцас тараах тул R-1, R-2 ангилалд уралдах тамирчид бүгд бэлэн байна уу!

Энэ сарын 16-нд болох   тэмцээний техникийн зөвөлгөөний хурал эхэллээ.
10/05/2026

Энэ сарын 16-нд болох тэмцээний техникийн зөвөлгөөний хурал эхэллээ.

Скорпион 4х4 тэмцээн 2026 оны 5 сарын 16 ны өдөр 3 ангиллаар зохион байгуулагдана. Бүртгэл 2026 оны 5 сарын 15 ны 12:00 ...
07/05/2026

Скорпион 4х4 тэмцээн 2026 оны 5 сарын 16 ны өдөр 3 ангиллаар зохион байгуулагдана.
Бүртгэл 2026 оны 5 сарын 15 ны 12:00 цагт хаагдана
Техникийн зөвлөгөөний хурал 2026 оны 5 сарын 10 ны бүтэнсайн өдөр БГД цагдаагийн 1-р хэлтсийн хурлын зааланд 18:00 цагт болно.
R1 Мэргэжлийн ангилал
https://forms.gle/Khnx4bfapcro8sjE7
R2 Про мэргэжлийн ангилал
https://forms.gle/KECC5hfjuGZ5hTEU8
R3 Сонирхогчийн ангилал
https://forms.gle/Si4KUuDvN7dXydYXA
Нийт тамирчдад амжилт хүсье.

Бүх асуултад үнэн зөв бөглөнө үү

05/02/2026

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00

Telephone

99180608

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Pajero Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category