4x bar Япон авто машины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • 4x bar Япон авто машины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээ

4x bar Япон авто машины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээ Япон авто машины явах эд ангийн болон бусад сэлбэг хямдаар худалдаалж байна. Мөн засвар үйлчилгээ хийнэ. 90343440, 99141983

11/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай. 🇲🇳🇲🇳🇲🇳

12/03/2026

Шороон зам туулж явахад эгц уруудах эсвэл өгсөх үе байнга тохиолдоно. Энгийн харагдавч хамгийн их осол гардаг хэсэг бол гулгамхай уруу юм. Дугуй гулгаж, жолоо барьц алдвал машин онхолдож, хөрвөх аюултай. Тиймээс дараах зөвлөмжүүдийг яс баримтлаарай.

1. Тоормос бүү хэрэглэ!

Хамгийн чухал дүрэм: Эгц, гулгамхай руу уруудахдаа тоормос гишгэж болохгүй. Оронд нь хөдөлгүүрийн тоормос ашиглана. Хурдны хайрцгийг нэн яаралтай Low gear (1st, 2nd, эсвэл L) руу шилжүүлж уруудна. Ер нь өгсөх уруудах, шавар ус руу орохдоо араагаа дандаа B1 рүү хийж дадах ёстой.

2. Ямар ч педальд хүрч болохгүй!

Огцом уруудах үед хөлөө газарт тавиад педальд огт хүрэхгүй байх нь зөв. Ихэнх хүмүүс айсандаа тоормосоо нам гишгэх бөгөөд дугуйнууд нэгэнт тоормосондоо баригдан нам зуурах тул машин өөрийгөө зогсож байна гэж боддог, ингээд ямар ч ухаалаг технологи ажилладаггүй. 4 дугуй эргэж байж машин чинь чиний удирдлагад орох магадлалтай, янз бүрийн технологиуд нь ажиллах боломж бүрдэнэ. Иймээс нам тоормослож болохгүй!

3. Хааз огцом гишгэж болохгүй!

Хэт хаазалбал дугуй замтай барьцалдах чадвараа алдаж, хөндөлдөн эргэж гулгаж эхэлдэг. Ялангуяа хүчтэй мотортой машинууд энэ тал дээр онцгой анхаарна. Зөвхөн хойноо хөтлөгчтэй, хүчирхэг машинууд хааз жаахан илүүдэх төдийд бөгсөө шидэж, бүр балрах тийшээ хандана. Хаазыг мэдрэмжтэй өгөөрэй.

4. Уруудахдаа тайван, чигээрээ хөдөл.

Хөдөлгүүрийн эргэлт тогтвортой байхад машин хурдсахаа больж, зам барилт, жолоодлого сайжирна. Ингэснээр мод, чулуу тойроход амар болдог.

5. Өгсөж яваад хүч дуусаад ухрах бол яах вэ?

Өгсүүрийн оройд хүрч чадалгүй зогсвол шууд тоормос гишгэж, нэн яаралтай ухрах араанд шилжүүл. Дараа нь хөлөө тоормосын дөрөөнөөс салгаж, хөдөлгүүрийн тоормосоор зөөлөн ухар. Яг л уруудаж яваа мэт. Хэрвээ зөвхөн тоормосоор ухарвал дугуй түгжиж, чарга шиг гулгаж машин хөрвөх өндөр эрсдэлтэй. Моторын эргэлтээр ухарч буй үед байдал хамаагүй дээр байдаг. Жолоогоо эргүүлбэл машин чинь удирдлагатай байгааг мэдэрч болно.

6. Араагаа зөв сонго

Автомат машиныг “Manual” горимд оруулж, 1 буюу 2-р шатлалаар урууд. Бүрэн автомат бол B1 рүү хийнэ. Механик бол шууд 1-р араандаа хийж, тоормос бүү гишгэ.

7. Эвгүй байдалд орохоос сэргийлэх гол шийдэл бол дадлага хийх юм.

Эдгээр дүрмийг зөвхөн уншаад зогсохгүй туршлагаар бататгах хэрэгтэй. Жижигхэн дов, бяцхан өгсүүрт эхнэрээ, хүүхдээ, охиноо, та өөрөө ч гэсэн дадлага хийж үзээрэй. Зориуд хүчтэй тоормослож машинаа хөндөлдүүлээд үз. Ямар амархан машин хөндөлдөж болохыг биеэрээ мэдрээрэй. Айхгүй, хөлөө педальд хүргэхгүй ажиллаж сурвал өөрийгөө болон машинаа аврах боломж бүрдэнэ.

Нэмэлт зөвлөгөө:

• Уруудахаасаа өмнө газрын налууг, гулгамтгай эсэхийг шалга.
• Хэрвээ итгэлгүй байвал машинаас бууж, явган шалгах нь дээр.
-Дугуйны хийг бага зэрэг суллавал газартай харьцах дугуйн гадаргуу нэмэгдэж гулгах нь бага болдог.
-Сүүлийн үеийн 4х4 автомашинууд CRAWL CONTROL системтэй болсон, уруудах өгсөх аль алинд нь идэвхжүүлэх ёстой систем.

Дүгнэлт:

- Гулгамхай уруудах үед хийдэг хамгийн том алдаа бол - тоормос гишгэх

- Эсрэгээр нь хөдөлгүүрээр тормослож, педальд хүрэлгүй ажиллах дадлыг суулгаж чадвал Та оффроуд жолоодлогын хамгийн аюултай хэсгийг давах чадвартай болно.@Эрдэнэс эрдэнэс

17/01/2026

Бөөний үнээр!!!
Тайвань болон Хятад будаггүй буферууд хямдаар. Р20, Р30, Р41, Акуа автомашины шинэ буферууд маш хямдаар аваарай.
99141983

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 4x bar Япон авто машины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share