Amufayo Машинд хайртай хүн бүхэн,
Машинтай хамааралтай юм бүхэн энд цуглана.

04/15/2026
04/11/2026

"Араатан ба гоо үзэсгэлэн" | Machines With Souls | Episode 3 | Lexus LC500

Дээд зэрэглэлийн материалууд ашиглан Takumi урлаачид гар аргаар нэг бүрчлэн угсарсан Lexus-ийн урлагийн бүтээл гэгддэг LC500-г хамтдаа сонирхъё.

Тэр магадгүй сүүлчийн V8-тай Lexus байх...

04/09/2026

Жолооч нарт хэрэг болох үүднээс өөрийн олон жил итгэлтэй үйлчлүүлж буй, 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн их даруухан авто сервисийг танилцуулъя.

Бүх төрлийн машины:
- Мотор, Хроп засвар
- Компьютер оношилгоо
- Тэнхлэг тохиргоо (Raptor, TRX, Автобус, гэх мэт өргөн машинууд ч асуудалгүй багтана)
- Явах эд анги
- Цахилгаан
- Форсунк, EGR, ком цэвэрлэгээ
- Улсын үзлэг оношилгоо
- Дугуйн баланс... Бүгд нэг дор

Холбогдох утас:.
+976 9111-8781
+976 55126466

Web хуудас:
www.erchgrand.com

Page:
ERCH GRAND Auto Service

2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан...
10+ жилийн туршлагатай мэргэшсэн инженерүүд...

03/22/2026

"Lexus чанар, BMW характер, Тоyota үнэ" | Daily Drive | Episode 34 | Mazda CX-90

- 3300cc Inline-6 Turbo хөдөлгүүр;
- Paddle Shift-тэй 8 шатлалт АТ хроп;
- Дээд, доод гартай урд амортизатор;
- Хойд олон татуургат амортизатор;
- Хүчний хуваарилалт урд 30% - хойно 70%...гэх мэт бусад Япон crossover-т баймгүй маш сонирхолтой онцлогуудыг өөртөө шингээсэн Mazda-ийн Flagship модел гэгдэж буй CX-90-ийг хамтдаа сонирхъё.

01/25/2026

"Түүхэн Өв Уламжлал" | Daily Drive | Episode 33 | Chevrolet Silverado

Шинэхэн дугаараараа Chevy Silverado ZR2 хэр truck болохыг, түүхэндээ юу туулж юу бүтээж өдийг хүртэл явж ирснийг хамтдаа сонирхъё.

12/20/2025

"Хайбрид ч юм шиг... Цахилгаан ч юм шиг..."| Daily Drive | Episode 32 | Nissan X-Trail T33

Коробка нь эвдэрдэг гэдгээрээ алдар нэрээ цуурайтуулсаар ирсэн Nissan X-Trail Т32 загварын дараагийн загвар болох T33 ямар болж хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхъё.

11/09/2025

"Crown Тулгаа-д бүү үзүүл..." | Daily Drive | Episode 31 | Toyota Camry 70

Camry 70 хэр болсон бэ? Аваад унахад хэр вэ? Өмнөх 50 загвараас илүү болж чадсан уу үгүй юу хамтдаа сонирхъё

Boxer хөдөлгүүргүй 86... 2012 оноос хойш Toyota Subaru хоёр нийлж 86 болон BRZ моделийг үйлдвэрлэсээр өдий хүрсэн билээ....
10/07/2025

Boxer хөдөлгүүргүй 86...

2012 оноос хойш Toyota Subaru хоёр нийлж 86 болон BRZ моделийг үйлдвэрлэсээр өдий хүрсэн билээ. Харин энэ удаа Subaru-тай хамтралаа дуусгаж Mazda-тай нийлж шинэ 86 болон MX-5 моделиудыг үйлдвэрлэхээр болсон бөгөөд Toyota аль хэдийн өөрсдийн инженерүүдээ Японы Хирошима хотод байрлах Mazda-ийн үйлдвэр уруу явуулж эхэлсэн гэдэг мэдээ хаа сайгүй тархаж эхэллээ.

МX-5 бол жингийн хувиарлалт бараг л төгс буюу 50:50, 1 тон хүрэхтэй үгүй жинтэй, хурдан шаламгай, барихад маш эвтэйхэн гэх мэт цэвэр спорт машины онцлогуудтайгаас гадна боломжийн үнэтэй байдаг учраас pure enthusiast-уудын хайрыг маш олон жил татсаар ирсэн. Тиймдээ ч энэ хамтрал дээр 86 болон MX-5 фенуудын хувьд хүлээлт өндөр байгаа аж. Зарим нэг нь "ашгүй нэг юм 86 ингэж нэг аврагдлаа" гэсэн байна.

Учир нь Mazda бол машины жолоодлогоос кайф авдаг жинхэнэ жолооч хүн юу хүсдэгийг маш сайн ойлгодог мөн чухалчилдаг философитой брэнд. Тиймдээ ч тэдний машинууд барихад илүү амьд,илүү натурал, илүү замтайгаа ойр мэдрэмжийг төрүүлдэг.

Харин Subaru цаашид BRZ - аа бие даан илүү сайжруулан үйлдвэрлэх болов уу?
эсвэл шинэ хамтрагч хайх болов уу?
эсвэл бүр мөсөн BRZ-ийг үйлдвэрлэлээсээ хасах уу?

Юутай ч affordable буюу үнэ боломжийн гэгддэг спорт машинуудын үйлдвэрлэл хараахан дуусах болоогүй бололтой.

Эх сурвалжууд:
https://www.carexpert.com.au/car-news/next-toyota-gr86-to-be-based-on-mazda-mx-5-report

https://www.forbes.com/sites/peterlyon/2025/09/28/toyota-and-mazda-team-up-to-develop-new-mx-5-and-gr86/

https://www.caranddriver.com/news/a68124461/mazda-and-toyota-will-reportedly-collaborate-on-a-new-sports-car/

Анх гарч ирсэн цагтаа Mercedes Benz S class болон BMW 7 series-ийн зүрхэнд цус хуруулж Luxury Sedan гэж ийм байдаг юм гэ...
09/30/2025

Анх гарч ирсэн цагтаа Mercedes Benz S class болон BMW 7 series-ийн зүрхэнд цус хуруулж Luxury Sedan гэж ийм байдаг юм гэдэг стандартыг хүртэл шинэчилж байсан Lexus-ийн LS загвар 35 жилийн дараа албан ёсоор үйлдвэрлэлээ зогсоох болсноо зарлажээ. Гадны заx зээлүүд дээр седан ангиллын машины борлуулалт эрс муудаж байгаатай холбоотой энэхүү шийдвэрт хүрсэн аж. Мөн LS загвартаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор зөвхөн Америкийн зах зээлд зориулан 250 хан ширхэг үйлдвэрлэгдэх LS500 AWD Heritage Edition-ийг танилцуулсан байна. Ингэснээр LS-ийн замнал энэ хүрээд төгсөх болов.

Lexus GS-ийг үгүй хийсэн, RC-ийг мөн адил үгүй хийнэ. Харин одоо LS-ийг үгүй хийхээр шийджээ. 2026 оноос IS350 IS500 гэх мэт цэвэр бензин V6, V8-тай моделуудаа мөн адил зогсоохоор болсон.

Энэ янзаараа седан дундаас зөвхөн урдаа хөтлөгчтэй camry суурьтай ES л үлдэх нь тодорхой болжээ.

Эх сурвалжууд::
https://pressroom.lexus.com/2026-lexus-ls-a-homage-to-the-original/

https://www.caranddriver.com/news/a68079315/2026-lexus-ls-heritage-edition-last-model-year-sedan-flagship/

https://lexusenthusiast.com/2025/09/26/end-of-an-era-lexus-cancels-the-ls/

A Heritage Edition sends the sedan off into history.

09/23/2025

"Түгжрэх муухай, гэхдээ LM-тэй түгжрэх өөр" | Daily Drive | Episode 30 | Lexus LM350h

Газраар явдаг хувийн онгоц мэт мэдрэмжийг төрүүлэхүйц 4 хүний суудалтай Lexus-ийн дээд зэрэглэлийн тансаг ангиллын MPV болох LM350h дотор түгжрэх ямар байдгийг хамтдаа сонирхъё.

Лексусын төлөөлөгч: 9411-3070, 9411-3090, 9411-4070

Лексусын албан ёсны дилер Мөнххада: 7599-7777

Address

Los Angeles, CA

Alerts

Be the first to know and let us send you an email when Amufayo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Amufayo:

Share

Category