Drift Warriors

  • Home
  • Drift Warriors
Directions

Drift Warriors Auto Club

15/04/2025

АНУ-г төлөөлөн POWER Expo & Festival-д оролцох тамирчин Sara Choi гэж хэн бэ?
Сара Чой нь АНУ-н Ази гаралтай дрифтийн тамирчин бөгөөд авто спортын тамирчин, загвар өмсөгч, жүжигчин, заримдаа хөтлөгч зэрэг олон талт уран бүтээлч юм. Тэрээр анх автомашины тюнингийн дэлгүүрт ажиллаж эхэлснээр дрифтийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд одоо дрифтийн тэмцээн уралдаанд оролцохын зэрэгцээ дижитал симулятор ашиглан жолоодлогын ур чадвараа хөгжүүлж, өөрийн туршлагаа олон нийттэй хуваалцдаг.
Түүний Instagram хуудсанд 535 мянга гаруй дагагчтай бөгөөд TikTok дээр 103 мянга гаруй дагагчтай байна .

Сара Чой нь Монголд зохион байгуулагдах Монголын анхны олон улсын POWER EXPO & FESTIVAL XIII наадмын INTERNATIONAL DRIFT CUP-д оролцохоор боллоо...

Сара Чой нь автомашины спортын ертөнцөд өөрийн өвөрмөц хэв маяг, олон талт авьяасаараа танигдсан тамирчин бөгөөд дрифтийн ур чадвар, загварын мэдрэмж, дижитал контент бүтээх чадвараараа олон нийтийн анхаарлыг татаж сошиал инфлюсер бүсгүй юм.

PWR Тасалбар авах: https://shoppy.mn/products/powerexpo-250509


09/04/2025

За бидний албан ёсны постер мэдээллүүд цацагдаж эхэллээ..
🏁 🇲🇳🇨🇳🇷🇺🇯🇵🇰🇷🇺🇸🇵🇼🇲🇦 🏁
Монголын анхны олон улсын автомашин мотоциклийн нэгдсэн POWER Expo & Festival наадам нь 2018 оноос хойш Нийслэлийн Засаг Даргын ивээл дор жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил анх удаа олон улсын наадмын зэрэглэлээ авч БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан зэрэг улс орнуудын дрифтийн болон мотоциклийн баг тамирчид Монголын тал нутагт 2025 оны АЗИЙН ДРИФТИЙН АВАРГА нь аль улс байх вэ? гэдэг цомын эзэн орноо тодруулахаар айсуй.

Энэхүү түүхэн үйл явдал нь Монгод зам тээврийн салбар үүсэж хөгжих энэ 100 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй бөгөөд анх удаа автомашин мотоцикль хосолсон олон улсын баг тамирчид Монгол улсыг 2025 оны 05 сарын 09-11-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах POWER Expo & Festival наадамд зорин ирэх гэж байна.

Сонирхуулахад 2024 онд МОНГОЛ, БНХАУ, ЯПОН гурван улсын дрифтийн баг тамирчид POWER Expo & Festival дээр оролцож БНХАУ-н баг тамирчид багаараа түрүүлэн POWER EXPO & FESTIVAL наадмын INTERNATIONAL DRIFT CUP тэмцээний аварга улсаар шалгарч байсан юм.

МОНГОЛД POWER Expo & Festival дээр уулзацгаая.

07/04/2025

Монголын АНХНЫ "Racing TOP Model" шалгаруулах контест эхэллээ...
Загварын ертөнцөд шинэ өнгө төрх, шинэ чиг хандлагыг нэмж, Авто мото салбарт шинэ соёлыг түгээн дэлгэрүүлж, олон улсын уралдааны топ моделиудын жишгийн монголд нэвтрүүлэх зорилгоор Racing TOP Model уралдааны бүртгэл эхэллээ...

Шагнал: Шагналын сан 10,000,000 төг,
- Тэргүүн байр - Монголын анхны “Racing TOP model” Титэм зүүсгэл, 5,000,000₮ мөнгөн шагнал,
Power Expo & Festival олон улсын наадмын 2025 он дуустал хамтын ажиллагааны гэрээ байгуулах,
- Photo Model – 3,000,000 төг
- Talent model – 2,000,000 төг

“RACING TOP MODEL” УРАЛДААНЫ УДИРДАМЖ https://online.fliphtml5.com/egzvh/osxj/

Бүртгүүлэх линк: https://forms.gle/FotftTY1wCvNhxjM7

Бүртгэлийн хураамж: 50,000 төг /зураг авалтын топ дагалдана./
Бүртгэлийн хугацаа: 2025.03.23-2025.03.28
Лавлах утас: 69967070


07/04/2025

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Drift Warriors posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed autos & automotive service?

Share