29/08/2026
BULK INSTALLATION гэж юу вэ?
Bulk Installation нь хамгаалалтын хуулгыг компьютерийн бэлэн pattern-аар эсгэхийн оронд тухайн машины эд ангид шууд байрлуулж, кузовын бодит хэлбэрт тааруулан ГАРААР ЭСГЭН СУУРИЛУУЛАХ мэргэжлийн арга юм.
💎 Гол давуу талууд:
1. Ирмэгийг давуулж оруулах боломжтой — Edge Wrapping
PPF-ийг кузовын гадаргуугийн зах хүртэл таслахгүй, шаардлагатай хэмжээгээр илүү гарган ирмэгийг давуулан дотогш нугалж суурилуулах боломжтой.
2. Тухайн машины хэлбэрт нарийн тааруулна
Бэлэн pattern нь стандарт хэмжээс дээр суурилдаг бол Bulk Installation нь тухайн машины бодит кузовын хэлбэр, завсар, ирмэг, нугалааг харгалзан хийгддэг.
3. Pattern-ийн хязгаарлалтаас бага хамаарна
Бэлэн pattern-ийн хэмжээ, хэлбэрээс шалтгаалахгүйгээр тухайн хэсэгт шаардлагатай хэмжээгээр материалыг уян хатан тохируулан суурилуулах боломжтой.
4. Зах, залгаас илүү цэвэрхэн
Зөв техникээр хийснээр үйлдвэрийн мэт цэвэр finish гаргах боломжтой.
5. Машины өөрчлөлтөд уян хатан
Машинд нэмэлтээр суурилуулсан body kit, spoiler зэрэг стандарт бус хэлбэртэй хэсгүүдэд тохиромжтой. Учир нь компьютерийн бэлэн pattern заавал тохирох албагүй.
⚠️ Гэхдээ нэг чухал зүйл бий.
Bulk Installation нь installer-ийн ур чадвараас маш их хамаардаг.
Буруу суналт → материалын хэлбэр өөрчлөгдөх
Хэт их суналт → top coat / appearance-д нөлөөлөх эрсдэл
Буруу зүсэлт → будаг гэмтээх эрсдэл
Буруу Edge Wrapping → ирмэг сөхөгдөх эрсдэл
☝️ Bulk Installation нь өндөр ур чадвар, туршлага, материалын суналт болон хутганы нарийн хяналт шаардсан мэргэжлийн суурилуулалтын арга юм.