Renault Mongolia

Renault Mongolia Францын алдарт Renault брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч

Address

Narnii Road
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+97675851111

Website

.mn

Alerts

Be the first to know and let us send you an email when Renault Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Renault Mongolia:

Share

Category

RENAULT (РЕНО) корпорацийн амжилтын үндэс

“Рено” корпораци автомашин болон түүний эд ангийн үйлдвэрлэл эрхлээд өдгөө 118 жилийг ардаа орхижээ. Өнөөдөр дэлхийн 128 орны олон сая хүн Рено автомашины хэрэглэгч болоод байна.

Тус корпорацийн туулсан амжилтын зам тийм ч дардан шулуун байгаагүй. Нийгэм, эдийн засаг, цаг үеийн өөрчлөлт шинэчлэл, зах зээлийн шилжилт хөдөлгөөн, төр засаг, олон улсын харилцаа гээд чамгүй олон асуудал бэрхшээл басхүү шийдлүүдийг араасаа дагуулдаг эдгээр хүчин зүйлсүүдийн сайн муу нөлөөг тойрч биш дайрч гарсан түүхтэй.

Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн “Рено”-гийнхон байгууллагынхаа дотоод дүрэм журам, компаний үнэт зүйлс, алсын хараа, зорилго зорилт, үүрэг хариуцлага зэрэг байгууллагын амин чухал үзэл баримтлалуудыг тодорхойлж ажилласан хэдий ч ажилчид албан хаагчдынх нь зүгээс онцлон тэмдэглэсэн нэгэн чухал зүйл бол ажлаа урам зоригтой, эрч хүчтэй хийхийн гол хөшүүрэг, хөдөлгөх хүч нь тэдний хүсэл тэмүүлэл хэмээсэн байдаг.

Өндөр ур чадвар бүхий ажилчид өөрсдийн хүсэл тэмүүллээ өдөр бүр урлаж буй авто хэрэгслийнхээ хийц загвар, найдвартай байдалд шингээн бүтээдэг. Тус корпорацийн ажилчдын хоорондын харилцаа, ёс суртахууны асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн ёс зүйн дүрэм нь 14 орны хэл дээр хэвлэгдсэн бөгөөд энэхүү бичиг баримт нь түүний 130.000 мянган албан хаагчдад тухайлан хүргэгдсэн байдаг.