22/07/2026
Та мэдэх үү?
MAXXIS брэнд Монгол Улсад анх удаа 245 кг жинтэй Deadlift (хүндийн таталт)-ын штангийг MAXXIS-ийн бартаат замын домогт TREPADOR M9060 дугуйгаар бүтээж, авто экспо болон фестивалиудын үеэр олон нийтэд нээлттэй хүчний тэмцээнийг амжилттай зохион байгуулж ирсэн.
Одоогийн байдлаар энэхүү тэмцээний дээд амжилтыг Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Аймгийн Начин Насанбатын Мөнхсайхан эзэмшиж байна.
Тэрээр 245 кг жинтэй штангийг ямар нэгэн бүс, туслах бэхэлгээ ашиглалгүйгээр дараалан 28 удаа цэвэр татаж, рекорд тогтоосон юм.
MAXXIS брэндийн хамт олон цаашид ч авто экспо, фестиваль болон олон нийтийн арга хэмжээнүүдээр энэхүү хүчний тэмцээнийг улам өргөн хүрээнд зохион байгуулах зорилго тавин ажиллаж байна.
🔥 Дараагийн рекорд эзэмшигч болох боломж танд ч бас байгаа.
Тиймээс манай дараа дараагийн нээлттэй тэмцээнүүдэд оролцож одоогийн "28" удаагийн цэвэр таталтын амжилтыг шинэчлэн тогтоосон тамирчинд MAXXIS брэндээс гарын бэлэг болон мөнгөн шагнал гардуулах болсныг дуулгахад таатай байна.
🌍 ДЭЛХИЙД ТАНИГДСАН ТЭРГҮҮН ЧАНАР – ХЯМД ҮНЭ
MAXXIS – АВАРГУУДЫН БАГТ НЭГДЭЭРЭЙ
Та ч бас аваргуудын багт нэгдээрэй! 👊💪
Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC
M*F