20/07/2026
Манай 𝐀𝐏𝐗𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥-ийн 𝐈𝐧𝐞𝐨𝐬 𝐆𝐫𝐞𝐧𝐚𝐝𝐢𝐞𝐫 загварт зориулсан портал системийн шийдлийг 3 сарын өмнө танилцуулж, туршилтын үр дүнг та бүхэндээ үзүүлж байсан билээ.
Харин Германы портал тэнхлэг үйлдвэрлэгч, энэ салбарын тэргүүлэгчдийн нэг 𝐓𝐢𝐛𝐮𝐬 компани 𝐈𝐧𝐞𝐨𝐬 𝐆𝐫𝐞𝐧𝐚𝐝𝐢𝐞𝐫 загварт зориулсан портал системээ 7 сарын 18-нд танилцуулжээ.
Тэдний нийтэлсэн зураг, мэдээллийг харахад 𝐓𝐢𝐛𝐮𝐬 болон 𝐀𝐏𝐗𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥-ын инженерчлэлийн шийдэл дараах үндсэн ялгаатай байна.
# # # 1. Суурилуулалтын арга
𝐀𝐏𝐗𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥 нь автомашины үндсэн явах эд ангийн хийцэд өөрчлөлт оруулдаггүй. Үндсэн чулак (axle housing)-ийг тайрах, гагнах шаардлагагүй бөгөөд бүх эд ангийг зөвхөн болтоор суурилуулдаг. Ингэснээр үйлдвэрийн хийцийг хадгалж, шаардлагатай тохиолдолд автомашиныг анхны байдалд нь буцаах боломжтой.
Харин 𝐓𝐢𝐛𝐮𝐬-ийн нийтэлсэн зурагт хойд чулакны хоолойг (axle tube) үзүүр хэсгээр нь тайрч, шинээр суурийн фланц гагнан портал системээ тогтоосон нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн үндсэн хийцэд эргэж сэргээх боломжгүй өөрчлөлт ордог шийдэл ашиглажээ.
# # # 2. Үнэ ба багцын ялгаа
𝐓𝐢𝐛𝐮𝐬-ийн санал болгож буй зөвхөн портал систем нь угсралт, суурилуулалтын хамт 𝟐𝟑,𝟓𝟎𝟎 евро буюу өнөөгийн ханшаар ойролцоогоор 𝟗𝟖 сая төгрөгийн үнэтэй байна.
Харин 𝐀𝐏𝐗𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥-ын иж бүрэн багц 𝟑𝟑,𝟖𝟎𝟎 евро буюу 𝟏𝟒𝟐 сая төгрөгийн үнэтэй бөгөөд дараах бүх зүйлс багтдаг.
✅ 𝐀𝐏𝐗𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥 систем
✅ Оффроад амортизатор, пүршний иж бүрдэл
✅ Тусгай forged обуд
✅ Карбон өргөн фендер
✅ 37 инчийн дугуй
✅ Ачаа болон запас дугуйны суурь
✅ Warn брендийн винч
✅ Хөнгөн цагаан гишгүүр
✅ Бүрэн угсралт, суурилуулалт
✅ 18 сарын баталгаа
Өөрөөр хэлбэл 𝐓𝐢𝐛𝐮𝐬 нь зөвхөн портал системийн шийдлийг санал болгож байгаа бол 𝐀𝐏𝐗𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥 нь автомашиныг бүрэн оффроад ашиглалтад бэлэн болгох цогц шинэчлэлийн багцыг санал болгож байна.
Мэдээж хэрэг, хэрэглэгч бүрийн хэрэгцээ өөр байдаг.
Тиймээс манай багцад багтсан зарим тоноглол танд шаардлагагүй бол тухайн эд ангийн үнийг хасуулан зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсээ сонгон хийлгэх боломжтой.
Мөн дараах сонголтуудыг санал болгож байна.
• Үйлдвэрийн оригинал обудаа ашиглах боломжтой.
• Хэрэв 35 инчийн дугуй сонговол үйлдвэрийн (stock) амортизаторыг заавал солих шаардлагагүй тул нийт өртгийг мэдэгдэхүйц бууруулах боломжтой.
𝐀𝐏𝐗𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥 -ийн зорилго бол зөвхөн газрын өндрийг нэмэгдүүлэх биш, харин автомашины үйлдвэрийн хийцийг аль болох хадгалсан, хэрэглэгчийн хэрэгцээ, төсөвт нийцүүлэн уян хатан сонголт санал болгодог инженерийн шийдлийг хөгжүүлэх юм.
Эцсийн сонголтыг хэрэглэгч өөрөө хийдэг. Харин бид инженерийн шийдэл, хийцийн философи, бүтээгдэхүүний үнэ цэнийн ялгааг нээлттэй харуулахыг зорьдог.