Auto Expert Mongolia

Auto Expert Mongolia Авто машинтай холбоотой мэдээ мэдээлэл болон төрөл бү?

  №05 📰 Lexus LC цуврал 2026 оноор үйлдвэрлэлээ зогсооноLexus компани V8 хөдөлгүүртэй Lexus LC 500 coupe болон convertib...
31/01/2026

№05 📰 Lexus LC цуврал 2026 оноор үйлдвэрлэлээ зогсооно

Lexus компани V8 хөдөлгүүртэй Lexus LC 500 coupe болон convertible загваруудыг 2026 оны model year-аар албан ёсоор үйлдвэрлэлээс гаргахаа баталгаажууллаа.

“Lexus LC 500 нь 2026 оны загвараар албан ёсоор зогсоно. Манай компани бүтээгдэхүүний шугамаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, зах зээлийн чиг хандлагад нийцүүлэн байнга үнэлж, оновчтой болгож байдаг”

хэмээн онцолсон байна.

Lexus LC загвар нь 2012 онд танилцуулагдсан LF-LC Concept-д суурилж, 2016 оны Detroit Auto Show-д албан ёсоор олон нийтэд танилцуулагдсан. Үйлдвэрлэл 2017 онд эхэлж, 2018 model year-аас борлуулалтад гарсан юм. Харин LC Convertible хувилбар нь 2019 онд мөн Detroit Auto Show-д дебют хийсэн.

LC нь Lexus-ийн түүхэн дэх хамгийн зоримог дизайнтай, концепт загвараасаа хамгийн бага өөрчлөлттэйгээр серийн үйлдвэрлэлд орсон спорт автомашин гэж үнэлэгддэг. Мөн 5.0 литрийн атмосфер V8 хөдөлгүүр нь өнөөгийн автомашины салбарт ховордож буй шийдлүүдийн нэг билээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Lexus LC цувралын үйлдвэрлэл зогссоноор энэхүү загвар нь цаашид коллекцийн үнэ цэнтэй, ховор спорт машин болох магадлал өндөр байна. Энэ нь Lexus брэндийн V8 хөдөлгүүртэй тансаг спорт купегийн нэгэн эрин үе өндөрлөж буйг илтгэж байна.

  №04  🔥2027 оны Mercedes-Benz S-Class flat-plane crankshaft бүхий V8 хөдөлгүүртэйгээр эргэн ирлээ🚘Mercedes-Benz компани...
30/01/2026

№04 🔥2027 оны Mercedes-Benz S-Class flat-plane crankshaft бүхий V8 хөдөлгүүртэйгээр эргэн ирлээ

🚘Mercedes-Benz компани 2027 оны шинэчлэгдсэн S-Class загвараа танилцуулж, тансаг седан ангилалд дахин хүчтэй байр сууриа хадгалахаа илэрхийллээ. Шинэ S-Class нь уламжлалт дизайн, дэвшилтэт технологиос гадна хэн ч таамаглаагүй flat-plane crankshaft бүхий V8 хөдөлгүүрээр онцгойрч байна.

👉Flat-plane crankshaft хөдөлгүүр гэдэг нь өндөр эргэлт, хурдан хариу үйлдлээрээ давуу талтай бөгөөд ихэвчлэн спорт ангиллын автомашинд ашиглагддаг шийдэл юм.

✨70 гаруй жилийн турш дээд зэрэглэлийн тансаг седаны жишиг болж ирсэн S-Class нь BMW, Genesis зэрэг брэндүүдийн хүчтэй өрсөлдөөн дунд ч зах зээлд ноёрхсоор ирсэн. Mercedes-Benz энэ байр сууриа алдахгүй гэдгээ 2027 оны шинэ хувилбараар баталж байна.

💎Танил дизайн, илүү тансаг детал

2027 оны S-Class нь олон арван жил хадгалагдсан дизайны хэлбэрээ хадгалсан хэвээр. Урд хэсэгтээ Mercedes-ийн хэв маягтай гэрэл, арай томорсон радиаторын тор, илүү хурц бамперын шийдэлтэй. Анхаарал татах нэг деталь нь радиаторын торны босоо ирмэг бүрт байрлуулсан гурван хошуут одон тэмдэг юм.

Ар талын дизайн нь шинэ E-Class-ээс санаа авсан бөгөөд одон хэлбэрийн гэрэлт элементтэй хэвтээ арын гэрлүүдийг тээшний тагийг дамнасан хром тууз холбож өгчээ. Хажуу талаасаа өндөр цонхны хүрээ, жигд дээврийн шугам бүхий уламжлалт S-Class төрхөө хадгалсан байна.

👑Дотор салон: Superscreen ба хиймэл оюун ухаан

Салондоо Mercedes өмнөх Hyperscreen-ийг багасгаж, илүү цэгцтэй Superscreen зохион байгуулалтыг нэвтрүүлжээ. Үүнд 12.3 инчийн дижитал хянах самбар, 14.3 инчийн төв дэлгэц, 12.3 инчийн урд зорчигчийн дэлгэц багтана.

MBUX системийн шинэ хувилбар нь генератив хиймэл оюун ухаан, Google Maps-ийн шууд интеграц зэрэг дэвшилтэт боломжуудыг санал болгоно. Хойд суудлын зорчигчид 13.1 инчийн хоёр дэлгэц, салгаж болдог удирдлагаас гадна Disney+ болон YouTube-ийг автомашинаас шууд ашиглах боломжтой болжээ.

🏁🚀Гүйцэтгэл: Тансаг седанд спорт технологи

🔥2027 оны S-Class-ийн хамгийн том шинэчлэл бол S580 хувилбарын 4.0 литрийн flat-plane crankshaft бүхий V8 хөдөлгүүр юм. Энэхүү хөдөлгүүр нь 530 морины хүч, 553 lb-ft эргүүлэх момент гаргах ба mild-hybrid систем нэмэлтээр 23 морины хүч өгнө. 0–60 mph хурд авах хугацаа ердөө 3.9 секунд.

🔥Суурь S500 загвар нь шинэ inline-six хөдөлгүүртэй бөгөөд 442 морины хүч гаргана. Харин plug-in hybrid S580e хувилбар нь нийт 576 морины хүчтэй болж, цахилгаан явах зай нь өмнөхөөс илүү байх төлөвтэй байна.

🔥Бүх хувилбар 9 шатлалт автомат хурдны хайрцаг, бүх дугуйгаар хөтлөгчтэй. Airmatic агаарын түдгэлзүүлэлт стандарт, харин E-Active Body Control нь нэмэлт сонголтоор үлджээ.

📈Үнэ, худалдаанд гарах хугацаа

2027 оны S-Class-ийн албан ёсны үнэ хараахан зарлагдаагүй. Гэхдээ одоогийн загвар 120,850 ам.доллараас эхэлж байгааг харгалзвал шинэ хувилбар хямдрахгүй нь тодорхой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ оны сүүлээр зарлах төлөвтэй.

👌Дүгнэлт

Гадаад төрх нь танил хэвээр үлдсэн ч, дотоод технологи болон гүйцэтгэлийн хувьд 2027 оны Mercedes-Benz S-Class нь тансаг седаны ангилалд шинэ стандартыг тогтоохоор байна. Flat-plane crankshaft бүхий V8 хөдөлгүүр нь S-Class зөвхөн тансаг төдийгүй гүйцэтгэлийн хувьд ч дахин ноёрхох боломжтойг харууллаа.

⚡Автомашины ертөнцийн хамгийн шинэ мэдээ, танилцуулгыг цаг алдалгүй авахыг хүсвэл манай page-д нэгдэж 👍LIKE & 🔁SHARE хийж дэмжээрэй.

  №03Ford 150,000 Bronco-г эргүүлэн татаж буй ГАЙХМААР шалтгаанFord Bronco Raptor нь Blue Oval-ийн хамгийн шилдэг бартаа...
06/02/2025

№03
Ford 150,000 Bronco-г эргүүлэн татаж буй ГАЙХМААР шалтгаан

Ford Bronco Raptor нь Blue Oval-ийн хамгийн шилдэг бартаат замын жийп хэдий ч хямд өртөгтэй адал явдлыг Badlands болон Sasquatch загваруудаас мэдрэх боломжтой. Гэвч хамгийн сүүлийн үеийн мэдээг харгалзан үзвэл, Ford саяхан илрүүлсэн асуудлаа засах хүртэл та хэт их бартаат замаас зайлсхийх хэрэгтэй болж магадгүй.

Нэгдүгээр сарын дунд үеэр Ford болон АНУ-ын Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын удирдах газар (NHTSA) нь 2021-2024 оны хооронд үйлдвэрлэгдсэн хоёр болон дөрвөн хаалгатай Bronco загварын автомашинуудын арын амортизаторын асуудлаас болж бараг 150,000 машиныг эргүүлэн татах шийдвэр гаргасан байна.

Хэрэв та 2020 оны 9-р сарын 30-наас 2024 оны 7-р сарын 23-ны хооронд үйлдвэрлэгдсэн Bronco эзэмшдэг бол жолоочийн хаалганы хүрээ дээрх шошгыг шалгаарай.

Энэ хугацаанд Bilstein компани Ford-д Badlands болон Sasquatch багцтай Bronco загваруудад зориулсан арын амортизаторыг нийлүүлсэн бөгөөд энэ нь End Stop Control Valve (ESCV) системийн нэг хэсэг болох нэмэлт сав (external reservoir)-тай байжээ.

ESCV нь илүү дэвшилтэт шахалт болон тэлэлтийн (compression & rebound) процессыг хангадаг бөгөөд анхдагч цохилтыг дотоод системээр зөөлрүүлж, хэт их шахалтад орохоос өмнө гаднаас нэмэлт хамгаалалт үзүүлдэг.

Bilstein-ийн энэ систем нь амортизаторын биед илүү их тос багтаах боломжтой тул поршенгийн хөдөлгөөнийг уртасгаж, хөөсрөлтөөс сэргийлэх азотын шахуургатай поршенийг гадна байрлуулах боломжийг олгодог.

Асуудал нь амортизаторын их бие болон гадаад савыг суурилуулах фланцын хооронд үүсэх зэврэлтэй холбоотой.

Энэхүү зэврэлт нь зөвхөн амортизаторын тос алдалтад хүргэхээс гадна, нэмэлт сав нь бүрэн унаж, зам дээр бусад жолооч нарт аюул учруулах эрсдэлтэй аж.

Гэхдээ бүрэн эвдрэхээс өмнө асуудлыг анзаарах боломжтой. Хэрэв таны Badlands эсвэл Sasquatch загварын арын амортизатор хэвийн ажиллахаа больсон, эсвэл арын дугуйнуудын ойролцоо тосны гоожилтын шинж тэмдэг илэрч байвал, амортизаторын бэхэлгээний холбоос тасарсан байх өндөр магадлалтай. Ийм тохиолдолд та нэн даруй ойролцоох Ford дилер рүү хандах хэрэгтэй гэж зөвөлжээ.

Одоогоор энэхүү эргүүлэн таталт зөвхөн арын амортизаторуудад хамаарч байгаа ч урд тэнхлэгт мөн адил Bilstein амортизатор ашиглагддаг.

Яагаад зөвхөн арын амортизаторуудад зэврэлт үүсэж байгаа талаар албан ёсны тайлбар гараагүй байгаа ч, бидний таамаглаж буйгаар, арын амортизаторууд нь урд хэсгийнхээс илүү их гадны нөлөөнд өртөж цохилт авдагтай холбоотой.

Мөн Bilstein-ийн энэхүү амортизаторууд Ford-ийн бусад загваруудад ашиглагддаг эсэх, эсвэл ижил төстэй нэмэлт сав бүхий амортизаторуудад зэврэлт, салалтын асуудал гарч байгаа эсэх нь тодорхойгүй байна.

25/08/2023
Тоёота өөрийн хоёр дахь хамгийн эртний нэрийн хуудас болсон  Toyota Crown тансаг седан загвараа 2023 онд SUV эрин үеийн ...
16/07/2022

Тоёота өөрийн хоёр дахь хамгийн эртний нэрийн хуудас болсон Toyota Crown тансаг седан загвараа 2023 онд SUV эрин үеийн загварт зориулан шинэчилэн танилцууллаа.

Toyota Crown нь 1955 оноос Японд дөрвөн хаалгатай седан хэлбэрээр худалдаалагдаж байгаа LandCruiser (1954)-ийн дараа орсон дахь хамгийн эртний нэрийн хуудас болсон загвар юм.

Загварын түүхэн дэх 16 дахь үеийн Crown нь нэгээс дөрвөн хэв маяг болж өөрчлөгдсөн байна.

  №02 📢2023 оны Toyota 4Runner 40-н жилийн ойд зориулж  Limited Edition буюу хязгаарлагдмал загвараа танилцуулжээ.Уг заг...
27/05/2022

№02
📢2023 оны Toyota 4Runner 40-н жилийн ойд зориулж Limited Edition буюу хязгаарлагдмал загвараа танилцуулжээ.

Уг загвараас ердөө 4040 ширхэг гаргах ба BSM (сохор бүсийн мэдрэгч) болон арын хөдөлгөөн мэдрэгчтэй болох юм байна. Энэ загварт нэмэгдсэн шинэчлэл нь зураг дээрхи 3 өнгийн Рад судал болон 17-н инчийн хүрэл обуд юм. Мөн хамгийн өндөр хүлээлт үүсгээд байсан хөдөлгүүртээ шинэчлэлт хийгээгүй нь уг авто машин сонирхогч хүмүүсийн хувьд тийм ч таатай мэдээ биш аж.

👍Мэдээ таалагдсан бол манай хуудсанд нэгдэж постыг LIKE & SHARE хийж биднийг дэмжээрэй.

  №01📢Хойд Америкийн Тоёота компани  243,000 ширхэг 2018-2019 оны загварын Toyota Camry седан автомашиныг цахилгаан тоор...
18/11/2021

№01
📢Хойд Америкийн Тоёота компани 243,000 ширхэг 2018-2019 оны загварын Toyota Camry седан автомашиныг цахилгаан тоормосны асуудлын улмаас эргүүлэн татхаар болсон байна.

▶️Хойд Америк даяар 238,000 тээврийн хэрэгсэл уг асуудалд өртөөд байгаа аж. Эргэн татсан нийт тээврийн хэрэгслийн 227,400 нь АНУ-д байгаа юм.
Эдгээр машинууд нь жолооч тоормосны дөрөө гишгэхэд цахилгаан тоормосны тусламж үзүүлэх системтэй байдаг. Энэхүү системийн нэг хэсэг дэх тусгай эд ангиуд нь хугацаанаас нь өмнө элэгдэж, тоормосны систем гэнэт алдагдахад хүргэж болзошгүй" гэж үзэж байгаа юм.

▶️Тоёота компаний зүгээс " Цахилгаан бус тоормосны функц хэвийн ажиллах болно." гэж мэдэгджээ. "Гэсэн хэдий ч жолоо барьж байх үед тоормосгүй болох нь осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг."

▶️Тоёота компанийн төлөөлөгч энэ нөхцөл байдалтай холбоотой гэмтэл, осол, нас баралтын талаар автомашин үйлдвэрлэгч мэдэж байгаа эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Хэвлэлийн төлөөлөгч мөн сэлбэг нийлүүлэгчийг тодруулахаас зайлас хийв.

▶️Асуудлыг засахын тулд дилерүүд вакуум насосыг шалгаж, уг хэсгийг засах эсвэл шинээр солих бөгөөд асуудалд өртсөн тээврийн хэрэгслийн эздэд нэгдүгээр сард
хариу өгнө гэжээ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Auto Expert Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share