09/09/2026
🌟УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН КОРПОРЕЙТ ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН "МОСТ Паркинг" ХХК-ийг товч танилцуулъя
"МОСТ Паркинг" ХХК нь 2024 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд авто зогсоолын менежментийг цахим хэлбэрээр шийдсэн интерпрайз үйлчилгээ ба Үндэсний цахим төлбөр тооцооны МОСТ сүлжээнд шууд холбогдон ажилладаг компани бөгөөд МОСТ Паркинг платформыг зохион бүтээгч нь банк, санхүүгийн программ хангамжийн чиглэлээр мэргэшсэн "Грэйп Сити Монгол" ХХК юм.
МОСТ Паркинг (МП) системийн бүтээгдэхүүнүүд:
- Хаалттай, төлбөргүй зогсоол буюу Орон сууц/ Албан байгууллагын зогсоол
- Нээлттэй, төлбөртэй зогсоол буюу Үйлчилгээний төвийн зогсоол
- Хагас нээлттэй төлбөртэй зогсоол
- Урдчилсан төлбөрт түрээсийн зогсоол юм.
Бизнес эрхлэгчид, ААН-үүд, УБХТ-ын гишүүд та бүхнийг Хамтран ажиллахыг уриалж байна.
"МОСТ Паркинг" ХХК-ийн фэйсбүүк хаяг: Most Parking
Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүнчлэлийн тухай мэдээлэл лавлах: 7700-3883
Имэйл: [email protected]
Вэбсайт: www.ubchamber.mn
GrapeCity Mongolia LLC