Манай компани нь 1999 онд байгуулагдсан, "Техникийн дэвшилд хамтдаа" уриан дор автомашин эзэмшигчдийнхээ аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж 2005 оноос эхлэн AfterМarket Autoparts болон OEM сэлбэг нийлүүлж байна. "Форвард Моторс" ХХК нь 1999 оноос хойш Япон автомашин эзэмшигчиддээ зориулан сэлбэгийн худалдаа мөн захиалга, сэлбэгийн бөөний худалдаа, засвар үйлчилгээ, техникийн зөвлөгөө болон мэдээллэ
эр хангах үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд явуулж байгаа юм. Бид тавьсан зорилгодоо хүрч эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорин ажилласны үр дүнд 2003-2011 онд Японы 7 том үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютор болж дэлхийн брэндүүд болох VIC тос агаар түлшний салон шүүр, KYB амортизатор, OBK пүрш, MK Kashiyama наклад, 555 явах эд ангийн сэлбэгүүд, Koito ламп, GMB усны помп чагтан гол зэрэг Япон улсдаа төдийгүй дэлхийд чанар нэрээрээ тэргүүлэгч үйлдвэрүүдээс бараа бүтээгдэхүүнээ шууд нийлүүлдэг юм. Мөн автомашинд нэн чухал хэрэгтэй байдаг аксесор буюу нэмэлт хэрэгсэлүүдийг Герман улсын "Heyner" брендийн албан ёсны дистрибьютор болж авто аксесорыг үйлдвэрлэгчидээс нь нийлүүлж байна. Мөн АНУ-ын алдартай NASCAR уралдааны албан ёсны моторын тос болох "Mobil"-ыг нийлүүж байна.