17/02/2026
XVII жарны өлзий буян дэлгэрсэн энэ сайхан сар шинийн баярыг тохиолдуулан эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
🙌🏻🫂
Улиран одож буй жилийн амжилт бүтээл арвин байж, угтан золгож буй шинэ жилдээ
үүл нь нүүж, нар нь мандах шиг
үйлс бүхэн тань өөдрөг бүтэмжтэй,
өрх гэр тань инээд баяслаар дүүрэн,
өлзий буян хурайлан дэлгэрч байх болтугай.
Буян хишиг нь арвижиж,
будаа тариа нь арвин,
бизнес үйлс нь батжин тэлж,
зорьсон зорилго бүхэн тань саадгүй бүтэхийн ерөөлийг өргөн айлтгая.
Төрөл садан элэг бүтэн,
түмэн олонтойгоо эв найртай,
төрийн сүлд ивээж,
тэнгэрийн хишиг түшсэн
төгөлдөр сайхан жилийг угтан золгож, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Өлзий буян дэлгэрэх болтугай!