29/07/2026
🏗️ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА НЭГТ...
Краны аюулгүй, найдвартай ажиллагаа гэдэг нь кран (өргөх механизм)-ыг ашиглалтын явцад хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр техникийн стандарт, дүрэм, журмын дагуу тасралтгүй, тогтвортой ажиллуулах чадварыг хэлнэ.
Үүнд дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд орно:
✅ Краныг аюулгүй ашиглах мэргэжлийн баг бүрэлдэхүүн
-Краны ашиглалт хариуцагч
-Краны бүрэн бүтэн байдал хариуцагч
-Мэргэжлийн үнэмлэхтэй оператор (кранист)
-Краны аюулгүй байдал хариуцагч
-Мэргэжлийн оосорлогч, дохиочин
-Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн угсралт, засвар үйлчилгээ үзүүлэгч байгууллага
✅ Краныг зөв төлөвлөх
-Барилгын овор хэмжээ, ажиллах хүрээ, өндрийг зөв тооцох
-Угсрах, буулгах болон хадгалах талбайн хүрэлцээтэй байдлыг хангах
-Орчны нөлөөллийг тооцон төлөвлөх
-Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэхгүй байх
✅ Мэргэжлийн компани, баг бүрэлдэхүүнээр угсруулж, тогтмол засвар үйлчилгээ хийлгэх
-Өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн баг хамт олноор төлөвлөлт, угсралтыг гүйцэтгүүлэх
-Тогтмол засвар үйлчилгээ хийлгэж, техникийн паспортыг тухай бүр хөтөлж хэвших
-Краны бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавьж, гэмтэл гарсан даруйд арга хэмжээ авч, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх
✅ Краны мэргэжлийн түвшний сургалтад тогтмол хамрагдаж, ажиллах эрхээ баталгаажуулах
-Кранистын эрхийн сургалтад хамрагдан тэнцэж, хүчинтэй ажиллах эрхийн үнэмлэхтэй байх
-Оосорлогч, дохиочны эрхийн сургалтад хамрагдан тэнцэж, хүчинтэй ажиллах эрхийн үнэмлэхтэй байх
-Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх
-Өргөх тоног төхөөрөмжийн угсралтын үйлдвэрийн онол, практикийн сургалтад тогтмол хамрагдах
📞 Борлуулалт: 89889010, 89889020
📍 Хаяг: ХУД, 6-р хороо, Наадамчдын зам, НОМИН МАКРО молл, 4-р давхар, НОМИН ЛИФТ оффис