Цагдаагийн Автобааз

Цагдаагийн Автобааз Not business

02/09/2026

🚓Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол, мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагааг шуурхай явуулахад жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж буй алба хаагч бүрийн оролцоо, хариуцлага чухал. Энэ хариуцлагатай үүргийг хүлээн 20 жилийн турш хүлгийн жолоогоо аюулгүй, түргэн шуурхай атган иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зүтгэсэн цагдаа жолооч алтан гараандаа гарлаа.

👮“Дуудлага ба дурсамж” нэвтрүүлгийн шинэхэн дугаартаа цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Э.Батзоригийг онцлон ажлын гараа, туулсан зам, дуудлага бүрийн ард үлдсэн дурсамж тээсэн замналын талаар ярилцлаа.


Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар

01/09/2026
01/09/2026

Баталгаатай эсэхийг заавал НЯГТАЛЖ, ШАЛГА.

31/08/2026

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэн хүргэдэг "Амрыг эрье" нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.

31/08/2026

🔹Нийслэлийн 34 сургуульд “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллана👮‍♂️

“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ✅Хууль зүй, дотоодын хэргийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Аюулгү...
31/08/2026

“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ

✅Хууль зүй, дотоодын хэргийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Аюулгүй сургууль” төслийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2026.08.31/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Төслийг Цагдаагийн байгууллагаас Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд бэлтгэгдсэн “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нийслэлийн 34 сургуульд ажиллаж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ.

✅“Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд ажиллах бөгөөд сургууль, түүний ойр орчмын эрсдэлтэй цэгийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх юм.

Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, цахим дээрэлхэлт, залилан болон хүүхдэд учирч болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран зохион байгуулж, “School police” эргүүлд ажиллаж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар ханган ажиллана.

Амралтын өдрийн мэнд⛅⚖️ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс..
30/08/2026

Амралтын өдрийн мэнд⛅

⚖️ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс..

28/08/2026

👮Үе дамжин цагдаагийн албанд зүтгэсэн гэр бүлийн түүх, аав нь хүүгийнхээ хүслийг дэмжин, гараас нь хөтөлж цагдаагийн албаны босгыг алхуулсан тэр цагаас С.Лхагвадоржийн албаны зам эхэлсэн.

🎥“Миний сонгосон алба” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Лхагвадоржийг урьж оролцууллаа.

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар

🔴Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Байшин барьж өгнө гэж 58 сая төгрөг аваад холбоо тасарч алг...
28/08/2026

🔴Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Байшин барьж өгнө гэж 58 сая төгрөг аваад холбоо тасарч алга боллоо” гэх гомдол бүртгэгдсэн.

Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б бусдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж, итгэлийг нь ашиглан 58 сая төгрөг залилсан байж болзошгүй тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

👮Иргэд Та бүхэн байшин, барилга бариулах, засвар үйлчилгээ хийлгэх зэрэг ажил гүйцэтгүүлэхээр бол талуудын эрх, үүрэг, ажлын хугацаа, төлбөрийн нөхцөлийг тодорхой тусгасан гэрээ байгуулан ажиллаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагдаагийн Автобааз posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share