Osaka Motors MNG / Осока моторс

Osaka Motors MNG / Осока моторс Автомашин худалдаа
Японоос шууд таны гарт Автомашин худалдаа
Найрсаг хамт олон Таныг угтан үйлчлэх болно.
(3)

28/07/2026

Үнэтэй зөвлөгөө: ЯПОН ХҮНий элэг барагтаа бол өвчилдөггүй. Тэд энэ аргаар элгээ эрүүл байлгаж, урт удаан насладаг аж.

Япон хүмүүс эрүүл, урт насалж удаан амьдардаг. Учир нь тэд амьдралын маш зөв хэвшилтэй. Ард иргэд нь нийтээрээ эрүүл чийрэг, илүүдэл жингүй байдаг. Япон хүмүүсийн элэг эрүүлжүүлэх тусгай жорыг хүргэж байна.

Юун түрүүнд та өдөр тутам даа дараах зүйлсийг хатуу баримтал:
- Утсаар ярихдаа зүүн чихэндээ утсаа барь
- Өдөрт 1-ээс дээш аяга кофе ууж болохгүй
- Эмийг хүйтэн усаар даруулж уухгүй
- Орой 17 цагаас хойш хүнд хоол идэхгүй
- Тос, өөх ихтэй хоолыг аль болох бага ид
- Өглөөгүүр их ус ууж, оройн цагаар бага ус уу
- Унтаж байхдаа утсаа өөрөөсөө хол цэнэглэ, хол тавь
- Орой 22 цагт унтаж, өглөө 6 цагт бос
- Эм уусан дариудаа хэвтэх хэрэггүй.

Гэртээ бэлтгэж болох эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой жүүснүүд:
*Лууван + Цагаан гаа + Алим – Дархлааны системийг дэмжиж, биеийг цэвэрлэх.
*Алим + Өргөст хэмх + Яншуй – Хорт хавдраас сэргийлэх, ходоодны өвдөлт намдаах, толгой өвдөхөөс сэргийлдэг.

*Улаан лооль + Лууван + Алим – Арьс өнгийг сайжруулж, амны эвгүй үнэрийг арилгадаг.
*Жүрж + Цагаан гаа + Өргөст хэмх – Арьсны өнгө, чийгшлийг сайжруулна

*Хан боргоцой + Алим – Илүүдэл давсыг арилгаж, давсаг, бөөрийг эмчилнэ
*Алим + Өргөст хэмх + Киви – Арьсны өнгө, чийгшлийг сайжруулдаг.

*Лийр ба гадил жимс – цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг.
*Лууван + Алим +Тоор + Манго – Дотоод биеийн дулааныг ихэсгэдэг, хорт бодисыг эсэргүүцэх, цус багадалтыг эмчилнэ.

*Усан үзэм+ тарвас + Сүү – Витамин C + Витамин В2 – бие махбодийн дархлааг
*Папаяа + Хан боргоцой + Сүү – Витамин C, E, Төмөр – Арьсны өнгө болон бодисын солилцоог сайжруулна.

*Гадил + хан боргоцой + сүү – Шим тэжээлтэй витаминаар баялаг, өтгөн хатахаас сэргийлнэ.

Эрүүл элэгтэй байхын тулд өлөн элгэн дээрээ хийх эрүүл мэндийн зөвлөгөөг зааж өгье:
- Өглөө шүдээ угаахаас өмнө 4 стакан ус уух
- Хэрэв шүдээ угаасан бол 45 минут юм идэхгүй
- 45 минутын дараа хөнгөн зууш иднэ
- Хоолны дараа 2 цагийн турш ус уухгүй
- Хүйтэн биш заавал бүлээн ус уух ёстой.
Сайн сайхан бүхэн та нарт байг.

Бага мөнгөнд ч таларх 🤫“Samsung” группын Ерөнхийлөгч асан Lee Kun-Hee-ийн амьдралын 14 зөвлөгөө:1. Баячуудын хүрээлэлд о...
27/07/2026

Бага мөнгөнд ч таларх 🤫
“Samsung” группын Ерөнхийлөгч асан Lee Kun-Hee-ийн амьдралын 14 зөвлөгөө:

1. Баячуудын хүрээлэлд ор | Хүн орхоодойн талбайд орж байж л орхоодойг ухаж авна.
2. Бусдад сайныг ерөө | Тэр ерөөл цуурай мэт таныг чиглэн ирнэ.
3. Сэтгэл санаагаа хөнгөн байлга | Сэтгэл хүнд бол хорвоо хүнд.
4. Бүү яар | Яарч идсэн хоол түгжрэл үүсгэдэг.
5. Санаандгүй зүйл гэж байхгүй | Ганцхан олдох хувь тавилангаа хайрла.
6. Баян хүнд бүү атаарх | Харин амьдрах аргаас нь суралц.
7. Сайхан учрал аз авчирдаг | Амьдралаа хайрла.
8. Байгаа үедээ даруу, байхгүй үедээ бардам бай.
9. Далайд дусал нэмэр | Бага мөнгөнд ч талархаж бай.
10. Сэтгэлгээ ядуу бол ядуугаас ангижрахгүй | Сэтгэлдээ баяны үр суулга.
11. Хэцүү байсан ч инээ | Оюун ухаан инээдэг хүнд дуртай.
12. Эерэг үг хэлж бай | Сөрөг үгс буян заяаг хөөдөг.
13. Цөхөрсөн ч хүсэл тэмүүллээ бүү хая | Хүсэл тэмүүлэл бол бүхнийг өдөөгч.
14. Үргэлж таларх | Талархал бүхэн буцаж ирдэг

Бохирдсон сэтгэлийг цэвэрлэх япон арга❤️‍🩹Энэ япончууд үнэндээ айхтар ард түмэн шүү. Нүднээ харагдахгүй сэтгэл гэгч эрхт...
24/07/2026

Бохирдсон сэтгэлийг цэвэрлэх япон арга❤️‍🩹

Энэ япончууд үнэндээ айхтар ард түмэн шүү. Нүднээ харагдахгүй сэтгэл гэгч эрхтэнг аргилж хямгадаад, бойжуулж тэтгээд аваад явчихдаг.

Анх японд ирэхэд иргэд нь нялцганасан, тойруу, дандаа хүн магтдаг, болно бүтнэ гэхээс өөрийг хэлдэггүй харьцахад ямар төвөгтэй хүмүүс вээ л гэж боддог байсан. Үнэхээр өөр санагддаг байлаа л даа😳😅

Гэтэл тэд ердөө СЭТГЭЛ гэх эрхтэнг өвтгөхгүй байх техник-тэй байж.

Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэй харьцахдаа “Тогломоор байгаа сэтгэлийг чинь ойлгож байна л даа. Гэхдээ тэр хүүхдүүдийн тоглоомыг булаавал түүний сэтгэл юу мэдрэх бол?”… “Тийм шүү. Тэр сэтгэлийг маш сайн ойлгож байна” гэх мэтээр дандаа сэтгэл ярина❤️

Тийм ээ. Хэдий эрүүл чийрэг бие бялдар, эрдэмээр тэтгэсэн тархи толгойтой байлаа ч сэтгэл хэмээх үл үзэгдэгч эрхтэн өвчилсөн бол сайн сайхан амьдралын талаар дурдаад ч нэмэргүй.

Гэвч бид бусдын сэтгэлийг бодох нь байтугай өөрийн сэтгэлээ ч таниагүй явдаг. Шархалж байна уу, гэмтэж байна уу, хурааж хуримтлуулж байна уу хамаа байхгүй❤️‍🩹 Өнөө маргаашийн хоол цай, ажил төрөл гээд түмэн завгүй😢

Ойрд Ээнээ нь Накамүра Тэмпо-гийн үзэл бодлоос уншиж байна. Түүнийхээр бохирдсон сэтгэлийг цэвэрлэх ЗУРГААН АРГААС нээх нуршилгүй хуваалцая:

1 ❤️✨ Холбоос арга

Зөвхөн сайн сайхан, хөгжилтэй, өөдрөг зүйлийг САНААТАЙГААР төсөөлөх. САНААТАЙГААР ҮЙЛДЭХ гэдэгт их утга учир бий шүү. Эхлээд санаатайгаар явцын дунд дадал болох шидтэй. Миний бодлоор үүнийг салхилж явахдаа, хоол ундаа хийж байхдаа ч юм уу ямарваа нэгэн хөдөлгөөн хийх далимдаа үйлдвэл илүү үр дүнтэй юм шиг санагдасан. Эерэг төсөөллийг сэтгэлтэйгээ холбогдох нь байна.

2 ❤️✨ Өөртөө тушаал өгөх

“Би сайжирч байна”, “Хийвэл чаддаг хонгор шүү дээ”, “Яахаараа би ийм хөөрхөн төрцөн юм бол”, “Би бол маш сайн ээж” гэх мэт эерэг дулаан үгийг өөртөө хэлэх. Чин сэтгэлээсээ хэлж чадвал түүнээс илүү үнэн үг гэж үгүй болно. Өдөр бүр өөртөө эерэг үг аман дээрэж гаргаж хэлэх.

3 ❤️✨ Баталж тунхаглах

“Өнөөдөр гайхалтай сайхан өдөр болно”, “Би шалгалтаа даван туулж чадна”, “Орлого мөнгөтэй болох нь ойлгомжтой”. Амнаас юу унана, зам мөр түүгээр тэгширнэ гэж манай монголчууд ч эртнээс мэдээд хэлсэн байдаг даа. Энэ хоосонгүй юм бол дагаж мөрдөхгүй бол ямар хайран бэ!

4 ❤️✨ Эерэг мэдээлэл

Ном унших, сайн лекц семинар сонсох, урам зориг өгөх мэдээлэлтэй ямагт холбоотой байх. Би лав даг, элдэв бусын хар шар мэдээнээс холуур байдаг. Сенсац ч бил үү, юу билээ улс төрийн хэрүүл шуугианаас хол байхыг эрмэлзэнэ. Сэтгэл амар амгаланаа хадгалж чаддаг юм 😇

5 ❤️✨ Эерэг хүмүүстэй нөхөрлөх

Орчин хов жив ихтэй бол нэг л мэдэхэд та өөрөө хов базагч болсон байна. Тэд сөрөг сэтгэлтэй, атаархуу бол цаг хугацааны уртад та өөрийн мэдэлгүй тэдний нэг болно. Харин эсэргээрээ эерэг, урам зориг өгөгч хүмүүс дунд орвол та анхилуун цэцэг аятай таатай сайхан үнэртэй болно. Иймд орчиноо солихоос бүү эргэлзээрэй.

6 ❤️✨ Эерэг хамт олон

Хамт олон гэж үнэхээр чухал. Миний бодлоор хүнд гэр орноос гадна харилцах хамт олон зайлшгүй байх шаардлагатай гэж боддог. Бид чинь нийгмийн амьтан учраас бусадтай зохист харилцаанд орж байвал сэтгэл ч эрүүлээ хадгалдаг байх нь. Ажил албанаас өөрөөр сонирхолоороо ч холбогдож болно шүү дээ. Япончууд бол сонирхол хобби, сайн дурын ажил гээд явж өгөх юм билээ.

За ингээд ЗУРГААН АРГА-с хуваалцлаа.
Амралтын өдөр маань гайхалтай сайхан болох нь тодорхой🥰
Ээнээгийн тэмдэглэл с хуулав

21/07/2026

ХҮНИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
1. Ухаалаг хүмүүс хэзээ дуугүй байхаа мэддэг.
Бодол бүрээ заавал хэлэх шаардлагагүй гэдгийг тэд ойлгодог.
2. Хоёр нүүртэй хүмүүс хэт их магтах нь элбэг.
Тэд хүмүүст сонсохыг хүссэн зүйлийг нь хэлдэг. Гэвч тэдний үйлдэл хэлсэн үгтэйгээ нийцэх нь ховор.
3. Өгөөмөр хүмүүс хариу нэхэлгүй тусалдаг.
Жинхэнэ сайхан сэтгэлд алга ташилт, магтаал хэрэггүй. Тэд бусдад харагдахын тулд биш, өөрсдийн мөн чанар нь тийм учраас л сайн үйл хийдэг.
4. Атаархуу хүмүүс бусдын үнэ цэнийг унагахыг чимээгүйхэн оролддог.
Тэд бусдын амжилтад баярлахын оронд өө сэв хайж, амжилтыг нь жижигрүүлэх шалтгаан олдог.
5. Зоригтой хүмүүс айдсаа хүлээн зөвшөөрдөг.
Зориг гэдэг айдасгүй байхыг хэлдэггүй. Айж байсан ч урагш алхах сонголт хийхийг хэлдэг.
6. Агуу сэтгэгчид санаа, үзэл бодлын талаар ярилцдаг.
Тэд хов жив ярихын оронд ойлголт, хөгжил, шийдлийг эрэлхийлдэг.
7. Сул дорой хүмүүс буруутгах хүн хайдаг.
Өөрийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралцахаас бусдыг буруутгах нь илүү амархан байдаг.
8. Хүчтэй хүмүүс уучилж чаддаг.
Мартсандаа биш. Харин хорсол, гомдол дотоод амар тайвныг нь сүйтгэхийг хүсдэггүй учраас...
9. Шударга бус хүмүүс амлалт өгөхдөө хэт амархан.
Хүний үнэнч, шударга зан сүржин том үгээр бус, цаг хугацааны туршид давтагдах тогтвортой үйлдлээр харагддаг.
10. Өөртөө итгэлгүй хүмүүс бусдын магтаал, үнэлэмжийг байнга эрэлхийлдэг.
Өөрийн үнэ цэнийг дотроосоо мэдэрч чаддаг болоход бусдын үнэлэмж, магтаал өмнөх шигээ чухал байхаа больдог.
11. Төлөвшсөн хүмүүс буруугаа хүлээн зөвшөөрч чаддаг.
Тэд өөрийн эгог хамгаалахаас илүү өсөж хөгжихийг эрхэмлэдэг.
12. Итгэж болох хүмүүс тогтвортой байдаг.
Тэдний үг, үйлдэл, үнэт зүйл хоорондоо нийцдэг. Хэн ч хараагүй үед ч тэдний зарчим өөрчлөгддөггүй.
13. Сэтгэл хөдлөлийн өндөр чадамжтай хүмүүс ярихаасаа илүү сонсдог.
Тэд өөрийгөө ойлгуулах гэж зүтгэхээсээ өмнө бусдыг ойлгохыг хичээдэг.
14. Сэтгэлийн хаттай хүмүүс урагш ахисаар байдаг.
Амьдрал тэднийг унагаж болох ч тэд унасан газраа гацаж үлдэхийг хүсдэггүй.
Хүнийг танихдаа юу ярьсныг нь биш, юу хийснийг нь; нэг удаагийн үйлдлийг нь биш, давтагддаг зан үйлийг нь; бусдын өмнө ямар байгааг нь биш, хэн ч хараагүй үед ямар хүн болж хувирдгийг нь ажиглах хэрэгтэй. From Mr.AZBAYAR

Call now to connect with business.

21/07/2026

#Үнэ: 42,8 сая₮ 🚗 хална
#Үнэ: 43,0-47,8 сая₮ 🚙 -FOUR
#Үнэ: 73,0 сая₮ 🚙 -FOUR
* Аукцион үнэлгээ: 4 үнэлгээ өндөр #УТАС: 95758448
хэсэгт🧐 бичээрэй -FOUR

#УТАС: 95758448

    #Үнэ: 42,8 сая₮ 🚗    хална   #Үнэ: 43,0-47,8 сая₮ 🚙   -FOUR    #Үнэ: 73,0 сая₮ 🚙   -FOUR   * Аукцион үнэлгээ: 4 үнэл...
21/07/2026

#Үнэ: 42,8 сая₮ 🚗 хална
#Үнэ: 43,0-47,8 сая₮ 🚙 -FOUR
#Үнэ: 73,0 сая₮ 🚙 -FOUR
* Аукцион үнэлгээ: 4 үнэлгээ өндөр #УТАС: 95758448
хэсэгт🧐 бичээрэй -FOUR

#УТАС: 95758448

🗼🗻🇯🇵
Сансар Их Засаг сургуулиас Цайз чиглэлд 400м төв зам дагуу, замын урд байрлах 2 давхар ногоон байшин

Цагийн хуваарь Даваа-Баасан 10:00-18:00 Бямба,Ням 11:00-17:00

👍БЭЛЭГ🎁🎁🎁
+ Банк дүүрэн бензин⛽️
+ Оношлогоонд орсон
+ УБ Хотын дугаар авч өгнө
+ НӨАТ-н 2%н буцаан олголттой баримттай

* Лизингтэй
* ХАС банк 1.9% хүүтэй, урьдчилгаа 10%, 60 хүртэл сарын хугацаатай,хөдөө орон нутагт зээл гарна
* ББСБ-ын 2,5-2,8% хүүтэй, урьдчилгаа 20-40%, 60 хүртэл сарын хугацаатай
* Хаан, Хас, Богд, Капитрон банкны лизингтэй

* Автомашин оролцуулахгүй
* Бартер хийхгүй

Одоо нэгэнт хэдүүлээ хотдоо багтахгүй түгжирч байгаа юм чинь энэ түгжрэлийг багахан ч болов бууруулах нэг арга байна. Өө...
21/07/2026

Одоо нэгэнт хэдүүлээ хотдоо багтахгүй түгжирч байгаа юм чинь энэ түгжрэлийг багахан ч болов бууруулах нэг арга байна. Өөрсдийн нэвтрэх хурдаа нэмээд тэрийгээ дадал болгочиход болохоор санагдаад байгаа.
Жишээ нь:
1. Явган зорчигчид гарцаар гарах хурдаа бага зэрэг нэмэхэд л зөндөө өөрчлөлт гарна даа. Гарцан дээр хүмүүс маш удаан алхсанаас үүдээд арын эгнээ тэр чигтээ түгжирдэг. Би өөрөө аль болох зам тавьж өгч байгаа машинаа хүндлээд хөнгөн гүйгээд гарчихдаг.
2. Жолоочид гэрлэн дохион ногоон ассаад явсан ч маш удаан явдаг. Хамгийн урд талын гар урд нь машин байхгүй байсан ч уулзвараар удаан нэвтэрснээс болж 10 машин хангалттай амжих газар дөнгөж 3 нь гараад л улаан асдаг.
Энэ жоохон дадлуудыг л хэдүүлээ өөрсдөдөө суулгачихъя. Яваандаа хүн амын төвлөрөл улам л ихэснэ. Бид л энэ хотдоо амьдрах нь үнэн юм чинь өөрсдөө л гоё зохицоод шийдчихье

Copy from Bayra

20/07/2026

За амарч зугаалж дууслаа ажил төрлөө шижигнүүлээд өгье. Бүгдэд нь ажлын амжилт💪

20/07/2026

🇯🇵 Өөрөө буулгагчтай DUMP/ #самасмол/
#Үнэ:35,0-36,5сая₮ #Даац:2,0тн
#Үнэ:49,8-59,0 сая₮ #Даац: 3,7тн 👌
* Үйлдвэрлэсэн он: 2005-2009/2025
#Утас: 95758448
хэсэгт🧐 бичээрэй
* Монголд Бэлэн байгаа, гаалийн бичигтэй

    🇯🇵 Өөрөө буулгагчтай DUMP/  #самасмол/  #Үнэ:35,0-36,5сая₮     #Даац:2,0тн #Үнэ:49,8-59,0 сая₮    #Даац: 3,7тн 👌* Үй...
20/07/2026

🇯🇵 Өөрөө буулгагчтай DUMP/ #самасмол/
#Үнэ:35,0-36,5сая₮ #Даац:2,0тн
#Үнэ:49,8-59,0 сая₮ #Даац: 3,7тн 👌
* Үйлдвэрлэсэн он: 2005-2009/2025
#Утас: 95758448
хэсэгт🧐 бичээрэй
* Монголд Бэлэн байгаа, гаалийн бичигтэй
* Хөдөлгүүр: механик
* Өөрөө буулгагчтай DUMP/ самасмол/
* Япон аукционоос оноо, км тулгаж үзүүлнэ.💯
* Бүх зураг Япон дахь ачихын өмнөх зураг

🎎🏔🇯🇵
Сансар их засаг сургуулиас зүүн тийш 400м төв зам дагуу, замын урд байрлах 2 давхар ногоон байшин

Цагийн хуваарь:
Даваа-баасан 10:00-18:00 Бямба, ням 11:00-17:00

👍БЭЛЭГ🎁🎁🎁
+ Банк дүүрэн түлш⛽️
+ Оношлогоонд орсон
+ Хотын дугаар авч өгнө
+ НӨАТ-н 2%-н буцаан олголттой баримт өгнө

Address

Osaka Motors MNG
Ulaanbaatar
OSAKAMOTORSMNGОСОКАМОТОРС,OSAKAMOTORS,DUUREG41HOROO,BZD-41KHOROO,ULAANBAATAR1334

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 11:00 - 17:30
Sunday 11:00 - 17:30

Telephone

+97695758448

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Osaka Motors MNG / Осока моторс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share