LX-LCmongoliaclub

LX-LCmongoliaclub Та авто GX550 | LC250 сонирхож байгаа бол бидэнтэй дэлгэрэнгүй ярилцаж болно. Бид бүгд хоорондоо зөвлөлдөж туршлагаасаа хуваалцах болно...

Та HARRIER _ LEXUS RX машин унадаг болон сонирхож байгаа бол бидэнтэй дэлгэрэнгүй ярилцаж болно. Бид бүгд хоорондоо зөвлөлдөж туршлагаасаа хуваалцах зорилгоор энэхүү групп үүслээ.

13/08/2026

Гаалийн үнэ нь 360 сая төгрөгөөс давсан импортын автомашинд одоо мөрдөж буй онцгой албан татвар дээр нэмэлт татвар ногдуулах хуулийн нэмэлт наймдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлснийг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Ингэхдээ автомашины нийт үнэд бус 360 саяас давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар тооцох аж. Тухайлбал импортолсон суудлын автомашины гаалийн үнэ 500 сая төгрөг гэж үзвэл 360 сая төгрөгөөс давсан 140 сая төгрөгт онцгой албан татвар нэмж ногдуулна. Өөрөөр хэлбэл тухайн автомашинд 46.2 сая төгрөгийн татвар ногдох байдлаар тооцохыг ГЕГ тайлбарлалаа.

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 52,225 суудлын автомашин 607.4 сая ам доллароор импортолсон нь сүүлийн гурван жилийн хамгийн бага дүн болжээ. Зохицуулалтын орчинд оруулсан хэд хэдэн өөрчлөлт автомашины импорт буурахад нөлөөлж буй. Тухайлбал 2024 оны хоёрдугаар сард нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар НИТХ-аас шийдвэрлэсэн юм.

Хурд… Сэрэмж
13/08/2026

Хурд… Сэрэмж

Яг нүдэн дээр гарцаараа явж байсан залууг дээшээ нистэл нь мөргөчихлөө‼️

Гарцаараа гарч байхад л алчих гээд огцом явах юм аа

Гарцаар явган зорчигчоо хүндлээд жаахан хурдаа хасахын оронд аймар тулж ирээд огцом зогсдог нөхдүүдэд нэг сануулга болог

Мэдрэмжтэй байцгаая аа

09/08/2026
03/08/2026

Үнэн үү

Эрэгтэй жолооч нарын хэзээ ч мартдаггүй зүйлс:

• Хөдөлгүүрийн тосны түвшин
• Дугуйн даралт
• Шатахууны хэмжээ, шар асахаас өмнө дүүргэдэг
• Хөдөлгүүрийн температур
• Аккумляторын насжилт
• Машинаас буухаасаа өмнө цонх хаалттай эсэх
• Хаалга үнэхээр түгжигдсэн эсэх (дахин нэг дарна)
• Дараагийн үйлчилгээний км
• Аль зам нүхтэйг
• Аль уулзварт камер байдгийг
• Сав дүүргэхэд хэдэн литр ордгийг
• Ямар дуу чимээ хэзээнээс гарч эхэлснийг
• Аль замаар явбал түгжрэл багатайг
• Машины VIN-ийн сүүлийн 6 орныг мартдаггүй

Харин тэд:
• Өөрийнхөө, эхнэрийнхээ, хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг мартчихдаг
• Машинаасаа буухдаа утсаа мартчихдаг
• Өөрийн цусны бүлгээ мартчихдаг, гэвч машиныхаа тосны стандартыг бол мэднэ
• Машин нь өөр дуу гаргавал 0.3 секундэд анзаарна, эхнэр үсээ тайруулсныг 3 хоногийн дараа харна.

Өөр хөгжилтэй кейсүүд комментоор хуваалцаарай

02/08/2026

Бүх ослын 94% нь жолоочоос л болдог, гол шалтгаан болох 100 алдаа:

Дараах зүйлсийг бүгд зөв хийж дадахад л бараг осолгүй болно, харин хүний алдааг технологи нөхдөг

Анхаарал сарниулах алдаа
1. Жолоо барьж байхдаа утас ашиглах
→ Замын нөхцөлд хариу үйлдэл хийх хугацаа алдана.
2. Мессеж бичих
→ Хэдхэн секунд замаас хараа сална.
3. Дуудлага хийх үед анхаарал сарних
4. GPS тохируулах гэж оролдох
5. Машины дэлгэц удаан оролдох
6. Сошиал, зураг шалгах
7. Хэт чанга хөгжим сонсож орчноо мэдрэхгүй болох
8. Зорчигчтой хэт анхаарал сарниулах яриа хийх
9. Хоол идэж, ууж явах
10. Арын суудал руу эргэж харах

Хурдтай холбоотой алдаа
11. Хурд хэтрүүлэх
12. Замын нөхцөлд тохироогүй хурд сонгох
13. Уулзвар дээр хурд бууруулахгүй байх
14. Сургууль, хүүхдийн бүсэд хурдлах
15. Эргэлт дээр хэт хурдтай орох
16. Гүйцэж түрүүлэхдээ хэт хурд авах
17. Шар гэрлээр амжих гэж хурд нэмэх
18. Гулгаатай үед хурд хэвээр барих
19. Шөнийн цагаар хэт хурдлах
20. Өөрийн хурдны мэдрэмждээ хэт найдах

Зай барилт ба байрлалын алдаа
21. Урд машинтай хэт ойр явах
22. Тоормосны зай тооцохгүй байх
23. Сохор бүсэд удаан явах
24. Том машины хажууд аюултай байрлал эзлэх
25. Эгнээнд буруу байрлал сонгох
26. Машины оврыг буруу тооцох
27. Зогсоолд зай буруу тооцох
28. Ухрахдаа эргэн тойрноо шалгахгүй байх
29. Камерт хэт найдах
30. Замын нөхцөлд байрлалаа тохируулахгүй байх

Эгнээ солих, маневрын алдаа
31. Эргэх дохио өгөхгүй байх
32. Толинд харахгүй эгнээ солих
33. Сохор бүс шалгахгүй байх
34. Гэнэт эгнээ солих
35. Буруу эгнээнд орох
36. Давхар эгнээ зөрчих
37. Буруу газар эргэх
38. Огцом эргэх
39. Буцаж эргэхдээ анхааралгүй байх
40. Гүйцэж түрүүлэх дүрэм зөрчих

Дүрэм зөрчих
41. Улаан гэрлээр гарах
42. Шар гэрлээр уулзвар нэвтрэх
43. STOP тэмдэг үл тоох
44. Давуу эрх зөрчих
45. Явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх
46. Эсрэг урсгалд орох
47. Хориглосон газар эргэх
48. Буруу зогсох
49. Замын тэмдэг анзаарахгүй байх
50. Замын тэмдэглэгээ зөрчих

Цаг агаар, замын нөхцөл буруу үнэлэх
51. Бороо орж байхад хурд бууруулахгүй байх
52. Цастай үед зай барихгүй байх
53. Мөстэй замыг дутуу үнэлэх
54. Манантай үед харагдац тооцохгүй байх
55. Ус тогтсон замаар хурдтай орох
56. Нойтон зам дээр огцом тоормослох
57. Халтиргаатай үед огцом эргэх
58. Шөнө харагдац муутай үед хурдлах
59. Нар гялбах үед болгоомжгүй байх
60. Замын нүх, саадыг тооцохгүй байх

Машинаа шалгаагүйтэй холбоотой алдаа
61. Дугуйн даралт шалгахгүй байх
62. Элэгдсэн дугуйтай явах
63. Буруу улирлын дугуй ашиглах
64. Тоормосны элэгдлийг үл тоох
65. Гэрэл ажиллахгүй явах
66. Шил арчигч муу байхад ашиглах
67. Толийг буруу тохируулах
68. Суудлын байрлалыг буруу тохируулах
69. Машины эвдрэлийн анхааруулгыг үл тоох
70. Техникийн үзлэг, үйлчилгээг хойшлуулах

Сэтгэлзүйн алдаа
71. Ууртай үед жолоо барих
72. Яарч сандран жолоодох
73. Өрсөлдөж жолоодох
74. Хэт өөртөө итгэх
75. “Надад осол болохгүй” гэж бодох
76. Бусад жолоочийн алдааг тооцохгүй байх
77. Эрсдэлийг дутуу үнэлэх
78. Анхааралгүй автомат үйлдлээр жолоо барих
79. Түрэмгий жолоодлого хийх
80. Тэвчээргүй шийдвэр гаргах

Биеийн байдалтай холбоотой алдаа
81. Нойр дутуу жолоо барих
82. Ядарсан үед удаан жолоодох
83. Согтуугаар жолоо барих
84. Мансуурсан үед жолоо барих
85. Эмийн нөлөөг тооцохгүй байх
86. Өвдсөн үед жолоо барих
87. Анхаарал төвлөрөл муу үед жолоодох
88. Урт замд амралтгүй явах
89. Нойр хүрч байхад үргэлжлүүлэх
90. Биеийн байдлаа буруу үнэлэх

Аюулгүй байдлын дадлын алдаа
91. Хамгаалах бүс хэрэглэхгүй байх
92. Хүүхдийг буруу тээвэрлэх
93. Хүүхдийн суудал ашиглахгүй байх
94. Ачааг буруу байрлуулах
95. Машинд хэт олон хүн суулгах
96. Аюулгүй байдлын системийг идэвхгүй болгох
97. ADAS системийн анхааруулгыг үл тоох
98. Ослын дараах зөв үйлдэл мэдэхгүй байх
99. Defensive driving дадалгүй байх
100. Бусдын алдааг урьдчилан таамаглаж жолоодохгүй байх

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when LX-LCmongoliaclub posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to LX-LCmongoliaclub:

Shortcuts

Share