27/11/2025
Гадаа хонуулсан машинаа өглөө халаахдаа:
– Хаазан дээр гишгэлгүй start button 2 дарж On горим дээр 20секунт байлгаж идэвхгүй болсон аккумуляторын цэнэгийг сэргээж өгдөг.
– Буцааж Off болгоод, машинаа асаана.
– Мэдээж Паараа Auto горим дээр шилжүүлэх хэрэгтэй. Учир нь мотор халаагүй учраас Радиаторын хөргөлтийн шингэн халаагүй. Тэр халж байж паар халуун үлээнэ.
– Машинаа болж өгвөл халаах явцдаа хропны речакаа D дээр тавьбал мотор ачаалал авч түргэн халдаг.
– Мэдээж эхэлж хөдлөөд 300-400м орчим газрыг маш зөөлнөөр явж хөлдүү байгаа амартизатороо ажиллагаанд зөөлнөөр дасгах хэрэгтэй. Энэ нь явах эд ангид сайнаар нөлөөлнө.
– Машин маань нэгэнт халаад хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлж эхэлсэн бол паарны температурыг 26-28дээр тавиарай. Мөн хэмжээг нь 3 зураас дээр байлгавал шатахуун зарцуулалтанд эерэгээр нөлөөлнө.