05/09/2025
Энэ амралтын өдрүүд бол жинхэнэ шаварчин, төмөр мангасуудын Олимп! Тэдний адерналин дээд цэгтээ тулна🤯
Зүрхийг догдлуулж, цусыг хөөргөсөн хамгийн том уралдаан, хамгийн хатуу шалгууртай наадам яг одоо эхэллээ.
🏆 Тэгвэл энэ зэрлэг 4х4 Extreme Off-road тэмцээнд Legend Crew ямар оролцоотой вэ гэдгийг та бүхэнтэй хуваалцъя.
🌍 Бид зөвхөн аялж, уул ус туулдаггүй. Бид зүрхний галаа асааж, өөрсдийгөө сорьж, шаварт зүтгэж, төмрийн жинхэнэ хүчийг мэдрэхээр энэ талбарт гардаг.
⚡ Туршлага, эр зориг, хамтын хүчээ нэгтгэсэн бид энэ “Олимпод” өөрийн өнгө, өөрийн мөрөө үлдээхээр зүтгэж байна.
Учир нь бид бол Legend – зөвхөн аялдаггүй, харин адал явдлын амтыг амьдрал болгогчид!
Ингээд LEGEND ZERLEG 4x4 EXTREME OFF-ROAD
- ын түүхээ та нартайгаа хуваалцъя✌🏼
• 2013 он - LEGEND ARIMAN - ЗЭРЛЭГ 4х4 ийн анхны Аварга бөгөөд тэрээр өөрийн анхны Jeep Wrangler JK загварын сток машинтай түрүүлж АВАРГА болж байж 🥇🏆
• 2020 он - LEGEND ARIMAN - ЗЭРЛЭГ 4х4 Pro ангилалд мөн өөрийн Jeep Wrangler JL /3.6cc Pentastar V6/ сток машинаар МОНГОЛ-94 дугаартай оролцож ФИНИШ МЕДАЛ 🏅хүртэж байв.
• 2021 он - LEGEND ARIMAN - ЗЭРЛЭГ 4х4 Pro ангилалд мөн өөрийн Jeep Wrangler JL /3.6cc Pentastar V6/ сток машинаар МОНГОЛ-94 дугаартай оролцож өдрийн гараанд цагтаа амжиж орж ирсэн 10 аадхан машины нэг болж шөнийн гараанд гарч түрүү магнайд явж байгаад Техникийн саатлаар тэмцээнийг харамсалтайгаар өнөдрлүүлж байв.
• 2021 он - LEGEND ALPHA - ЗЭРЛЭГ 4х4 Pro ангилалд мөн өөрийн Jeep Wrangler JL /2.0 Turbocharged/ сток машинаар 66 дугаартай оролцож Зэрлэгийн замыг бүтэн тойрч дуусгав.
• 2021 он - LEGEND TSEGMID - ЗЭРЛЭГ 4х4 Pro ангилалд өөрийн Jeep Wrangler JK /3.6 Pentastar V6/ сток машинаар оролцож байв.
• 2022 он - LEGEND BAAGII GAAB - ЗЭРЛЭГ 4х4 Сонирхогчийн ангилалд өөрийн Jeep Wrangler JL
/2.0 Turbocharged/ сток машинаар оролцож 🥈 медалын эзэн болов.
• 2022 оноос ARIMAN маань сток машинаар уралдахаа больж JEEP DNA 🧬 -тай Buggy хийж Про ангилалд үргэлжлүүлэн жил бүр оролцсоор байгаа билээ.
• 2025 он буюу энэ жил энэ өдөр шүү бүр LEGEND JAY - ЗЭРЛЭГ 4х4 Сонирхогчийн ангилалд мөн өөрийн Jeep Wrangler JL /2.0 turbocharged/ сток машинтай оролцож төмөр хүлгийн хүч шандасыг сорьж сайхан уралдлаа.
Анхны бүхэн том хичээл байдаг хойно ахиад дараа жилийн наадмаар ана мана ач тач үзэх байх аа JAY болон Co Driver LIMA нараараа бахархах бас нэгэн сайхан өдөр байлаа✊🏼Техникийн асуудал байсан нь үнэхээр харамсалтай.
Гэхдээ л тэд чадсан💪🏻 ЗЭРЛЭГИЙН ДЭВЖЭЭНД ЗОДОГЛОСОН НЬ ТОМ АМЖИЛТ юмаа
Өнөөдөр эр зориг авхаалж самбаагаа дайчлан уралдсан CREW -ийн хоёртоо амжилт хүсье.
Маргааш про ангилалын тэмцээн эхлэх бөгөөд LEGEND ARIMAN -ийгээ 🥇🏆 авна гэж захыг нь мушгиж мэдээ чагнан хүлээцгээе дээ.
Тэдний ЗҮРХНИЙ ДИСКО ҮҮРД ЦОХИЛОН БАДАРТУГАЙ✊🏼✊🏼✊🏼