20/11/2026
Hyundai Motor Rises to No. 29 in Interbrand’s “Best Global Brands 2026”, Moves Up to Fourth Among Automotive Brands
Hyundai Motor Company today ranked No. 29 in Interbrand's "Best Global Brands 2026" report, with brand value reaching USD 25 billion. Hyundai Motor also moved up two places to fourth among automotive brands in the ranking, from sixth in 2025, marking 17 years of consecutive growth in brand value.
Hyundai Motor's continued rise reflects ongoing strengthening of its mobility product lineup, progress in securing future growth engines such as physical AI and software-defined vehicles (SDVs), and deeper engagement with fans and audiences through major sporting events and creative campaigns worldwide.
Seventeen consecutive years of brand value growth comes from customers who chose Hyundai and from the teams and dealer partners who earned that trust. Improving to fourth among automotive brands reflects both the strength of our products today and the technologies we are building for what comes next — software-defined vehicles and physical AI.
How Is Hyundai Strengthening Its Mobility Competitiveness?
Hyundai's product competitiveness was recognized through leading industry awards. The all-new Palisade was named the 2026 North American Utility Vehicle of the Year™ in January 2026, while the electrified flagship SUV IONIQ 9 was recognized as the World’s Best Large SUV at the 2026 Women’s Worldwide Car of the Year (WWCOTY) Awards. Global safety recognition followed, with the 2026 Hyundai IONIQ 9 earning the 2026 IIHS TOP SAFETY PICK+ award (Awards apply to U.S. models only) and Euro NCAP's highest safety rating.
The TUCSON Hybrid further reinforced Hyundai's product competitiveness, emerging as a key contributor to growth in global electrified vehicle sales. The model helped drive Hyundai's expanding hybrid sales in 2025 and contributed to the company's record quarterly hybrid sales performance in the first quarter of 2026. Building on this momentum, the company recently unveiled the all-new TUCSON equipped with its next-generation hybrid system, further enhancing its competitiveness in the global SUV market.
For the full year 2025, Hyundai Motor sold 961,812 electrified vehicles globally, up 27 percent year-over-year, including 275,669 EVs and 634,990 HEVs. In the first quarter of 2026, electrified vehicle sales rose 14.2 percent from a year earlier to 242,612 units, with electrified vehicles accounting for 24.9 percent of total global sales and HEVs for 17.8 percent, both all-time quarterly highs.
How Is Hyundai Securing Future Growth Engines Such as Physical AI and SDVs?
Hyundai Motor further established its leadership in physical AI and robotics. In January 2026, Hyundai Motor Group outlined human-centered AI Robotics strategy and mid- to long-term commercialization roadmap, while demonstrating technologies designed to advance the Group’s vision for physical AI and robotics.
In September 2026, Hyundai Motor Group showcased Atlas® training at the Robotics Metaplant Application Center (RMAC), advancing preparations for its planned deployment at Hyundai Motor Group Metaplant America (HMGMA) beginning in 2028. Hyundai also continues to strengthen its strategic partnership with NVIDIA, contributing to Hyundai Motor Group’s broader physical AI-based manufacturing innovation such as the Saemangeum data center.
Hyundai Motor Group's robots earned a series of accolades, with Atlas winning the Best Robot award in CNET Group's Best of CES 2026 and the Robotics LAB’s MobED receiving the CES 2026 Best of Innovation Award. MobED was further named a Winner at Germany’s Red Dot Award: Product Design in May 2026, underscoring the Group's robotics technology and design competitiveness.
Hyundai continued to advance its autonomous mobility blueprint through Motional, which launched an IONIQ 5 robotaxi pilot service in Las Vegas in March 2026, laying the groundwork for Level 4 autonomous mobility commercialization.
Hyundai Motor Group unveiled Pleos software brand in early 2025, accelerating its shift toward autonomous driving and SDVs. In 2026, the Group revealed the production version of Pleos Connect, first applied to The New Grandeur in Korea in May, followed by a phased global rollout. The Group plans to equip approximately 20 million vehicles with Pleos Connect by 2030.
How Is Hyundai Expanding Brand Value Through Global Sports and Cultural Marketing?
Hyundai continued to elevate its global brand status through its official partnership with the FIFA World Cup 2026™. As a FIFA partner for 27 years since 1999, Hyundai provided the largest-ever fleet of official vehicles at the tournament and launched its brand World Cup campaign, "Next Starts Now," spanning next-generation football and the future of mobility to maximize brand affinity.
The company also strengthened its influence through mega sports partnerships across key regions, returning as the ICC's top-tier Premier Partner to boost brand awareness among cricket fans in India and worldwide in December 2025, and serving as official sponsor of the CONMEBOL Libertadores, South America's most prestigious football competition, to strengthen brand affinity across Latin America.
On the cultural marketing front, Hyundai won the Grand Prix in the Audio & Radio category at the Cannes Lions International Festival of Creativity in June 2026 for its campaign "Coquí Alarmed," marking Hyundai's second consecutive year of Grand Prix recognition following the success of "Night Fishing" in 2025. The company also continued to earn recognition for its corporate social responsibility (CSR) initiatives, building on the success of "Tree Correspondents" and receiving additional honors in 2026 for campaigns such as "Forests Without Names."
What Is Interbrand's "Best Global Brands" Report, and What Does It Mean for Hyundai?
Interbrand's "Best Global Brands" report is regarded as one of the most authoritative global brand valuations. Each year, Interbrand evaluates leading global brands across three dimensions: Financial Analysis, which measures the financial performance generated by the brand; Role of Brand, which measures the portion of the purchase decision attributable to the brand; and Brand Strength, which assesses a brand's ability to create loyalty to extend brand impact in the mid-to-long term.
---------------------------------------------
Hyundai Motor компани Interbrand-ийн “Best Global Brands 2026” жагсаалтад 29 дүгээр байрт эрэмбэлэгдэж, автомашин үйлдвэрлэгчдээс дөрөвдүгээр байрт орлоо
Hyundai Motor компани Interbrand байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн “Best Global Brands 2026” жагсаалтад 29 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Тус компанийн брэндийн үнэлгээ 25 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд автомашин үйлдвэрлэгч брэндүүдийн дунд 2025 оны зургаадугаар байраас хоёр байр ахиж, дөрөвдүгээр байрт орсон байна. Ингэснээр Hyundai Motor компанийн брэндийн үнэ цэн 17 жил дараалан өссөн үзүүлэлтээ үргэлжлүүллээ.
Hyundai Motor компанийн брэндийн үнэлгээ ийнхүү тогтмол өсөж байгаа нь автомашин, хөдөлгөөнт байдлын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлөө өргөжүүлж, ирээдүйн өсөлтийн гол чиглэл болох бие махбодын хиймэл оюун ухаан (Physical AI), программ хангамжаар тодорхойлогддог автомашин (Software-Defined Vehicles буюу SDV) зэрэг технологийн хөгжилд ахиц гаргаж байгаатай холбоотой юм. Мөн дэлхийн хэмжээний спортын томоохон тэмцээнүүд болон бүтээлч маркетингийн кампанит ажлуудаар дамжуулан хэрэглэгч, хөгжөөн дэмжигчидтэй харилцах харилцаагаа улам бэхжүүлж байна.
Hyundai Motor компанийн брэндийн үнэ цэн 17 жил дараалан өссөн нь Hyundai-г сонгон үйлчлүүлсэн хэрэглэгчид, тэдний итгэлийг бий болгохын төлөө ажилласан нийт хамт олон болон дилер түншүүдийн хамтын үр дүн юм. Автомашин үйлдвэрлэгчдийн дунд дөрөвдүгээр байрт хүрсэн нь өнөөдрийн бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвараас гадна ирээдүйн автомашины программ хангамж болон Physical AI технологийн чиглэлд хийж буй хөрөнгө оруулалт, хөгжүүлэлтийн үр дүнг илэрхийлж байна.
Hyundai автомашины бүтээгдэхүүн, технологийн өрсөлдөх чадвараа хэрхэн бэхжүүлж байна вэ?
Hyundai Motor компанийн автомашины бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нь олон улсын салбарын нэр хүндтэй шагнал, үнэлгээнүүдээр баталгаажсаар байна.
2026 оны нэгдүгээр сард цоо шинэ Hyundai Palisade загвар Хойд Америкийн оны шилдэг Utility Vehicle буюу жийп, спорт загварын автомашины төрөлд “2026 North American Utility Vehicle of the Year™” шагналыг хүртсэн. Мөн Hyundai-ийн цахилгаан хөдөлгүүрт том оврын SUV загвар болох IONIQ 9 нь “2026 Women’s Worldwide Car of the Year” (WWCOTY) шалгаруулалтаас дэлхийн шилдэг том оврын SUV-ээр тодорсон юм.
Үүнээс гадна 2026 оны Hyundai IONIQ 9 загвар АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын даатгалын хүрээлэн (IIHS)-ийн “2026 TOP SAFETY PICK+” шагнал болон Euro NCAP-ийн аюулгүй байдлын хамгийн өндөр үнэлгээг тус тус хүртсэн байна. (Эдгээр шагнал, үнэлгээ нь АНУ-ын зах зээлд зориулсан загварт хамаарна.)
Hyundai TUCSON Hybrid загвар нь мөн компанийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Тус загвар нь дэлхийн зах зээл дэх цахилгаанжуулсан автомашины борлуулалтын өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2025 онд Hyundai-ийн гибрид автомашины борлуулалт нэмэгдэхэд нөлөөлсөн. Улмаар 2026 оны эхний улиралд компанийн гибрид автомашины борлуулалт улирлын хамгийн өндөр үзүүлэлтэд хүрэхэд хувь нэмэр оруулсан байна.
Энэхүү амжилтаа үргэлжлүүлэн Hyundai Motor компани саяхан дараагийн үеийн гибрид хөдөлгүүрийн системээр тоноглогдсон цоо шинэ TUCSON загварыг танилцуулсан бөгөөд энэ нь дэлхийн SUV зах зээл дэх өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх зорилготой юм.
2025 оны бүтэн жилийн байдлаар Hyundai Motor компани дэлхий даяар нийт 961,812 ширхэг цахилгаанжуулсан автомашин борлуулсан нь өмнөх оноос 27 хувиар өссөн үзүүлэлт байв. Үүнд:
- Цэвэр цахилгаан автомашин (EV) – 275,669 ширхэг
- Гибрид автомашин (HEV) – 634,990 ширхэг
Харин 2026 оны эхний улиралд цахилгаанжуулсан автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсөж, 242,612 ширхэгт хүрчээ. Энэ нь нийт дэлхийн борлуулалтын 24.9 хувийг эзэлсэн бөгөөд гибрид автомашин дангаараа нийт борлуулалтын 17.8 хувийг бүрдүүлсэн байна. Эдгээр үзүүлэлт нь компанийн улирлын борлуулалтын түүхэн дээд амжилт болсон юм.
Hyundai ирээдүйн өсөлтийн гол технологи болох Physical AI болон SDV чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?
Hyundai Motor компани Physical AI буюу бодит орчинд ажиллаж, үйлдэл гүйцэтгэх чадвартай хиймэл оюун ухаан болон роботын технологийн хөгжүүлэлтэд тэргүүлэх байр сууриа бэхжүүлж байна.
2026 оны нэгдүгээр сард Hyundai Motor Group хүн төвтэй хиймэл оюун ухаан, роботын стратеги болон эдгээр технологийг ойрын болон дунд, урт хугацаанд бодит хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Мөн Physical AI болон роботын технологид суурилсан ирээдүйн хөгжлийн зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэсэн шинэ технологиудыг олон нийтэд үзүүлсэн юм.
2026 оны есдүгээр сард Hyundai Motor Group нь Robotics Metaplant Application Center (RMAC)-т Atlas роботын сургалт, туршилтын ажлыг танилцуулсан. Энэ нь 2028 оноос эхлэн Hyundai Motor Group Metaplant America (HMGMA) үйлдвэрт Atlas роботыг ашиглаж эхлэхээр төлөвлөж буй бэлтгэл ажлын нэг хэсэг юм.
Түүнчлэн Hyundai компани NVIDIA-тай байгуулсан стратегийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Энэхүү түншлэл нь зөвхөн автомашины үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй бөгөөд Өмнөд Солонгосын Сэмангеум (Saemangeum) бүсэд байгуулагдах дата төв зэрэг Hyundai Motor Group-ийн Physical AI-д суурилсан үйлдвэрлэлийн шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Hyundai Motor Group-ийн роботын технологиуд олон улсын томоохон шагналуудыг хүртжээ. Тухайлбал, Atlas робот нь CNET Group-ийн “Best of CES 2026” шалгаруулалтаас “Best Robot” шагнал хүртсэн бол Robotics LAB-ийн MobED робот CES 2026 үзэсгэлэнгийн “Best of Innovation” шагналын эзэн болсон байна.
Мөн MobED робот 2026 оны тавдугаар сард Германы “Red Dot Award: Product Design” олон улсын дизайны шагналын эзнээр тодорчээ. Эдгээр шагнал нь Hyundai Motor Group-ийн роботын технологи болон бүтээгдэхүүний дизайны өрсөлдөх чадварыг харуулж байна.
Үүнээс гадна Hyundai компани Motional хэмээх түнш байгууллагаараа дамжуулан өөрөө жолоодлоготой автомашины хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна. Motional нь 2026 оны гуравдугаар сард АНУ-ын Лас Вегас хотод IONIQ 5 суурьтай робот таксины туршилтын үйлчилгээг эхлүүлсэн. Энэ нь SAE-ийн ангиллаар 4-р түвшний буюу жолоочийн оролцоогүйгээр тодорхой нөхцөлд бие даан хөдөлгөөн хийх чадвартай автомашины үйлчилгээг ирээдүйд нэвтрүүлэх бэлтгэл ажил болж байгаа юм.
Hyundai Motor Group нь 2025 оны эхээр Pleos программ хангамжийн брэндийг танилцуулж, өөрөө жолоодлоготой автомашин болон SDV технологийн хөгжүүлэлтээ эрчимжүүлсэн.
2026 онд тус групп Pleos Connect системийн үйлдвэрлэлийн зориулалттай хувилбарыг танилцуулсан бөгөөд уг системийг анх БНСУ-ын зах зээлд 2026 оны тавдугаар сард худалдаанд гарсан шинэ үеийн Grandeur загварт нэвтрүүлжээ. Цаашид уг системийг дэлхийн бусад зах зээлд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Hyundai Motor Group-ийн зорилго нь 2030 он гэхэд нийт 20 сая орчим автомашинд Pleos Connect системийг суурилуулах юм.
Дэлхийн спорт, соёлын арга хэмжээнүүдээр дамжуулан Hyundai брэндийн үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
Hyundai Motor компани дэлхийн спорт, соёлын томоохон арга хэмжээнүүдтэй хамтран ажиллах замаар брэндийнхээ олон улсын нэр хүнд, танигдах байдлыг улам нэмэгдүүлж байна.
Тус компани нь 1999 оноос хойш FIFA-гийн албан ёсны түншээр ажиллаж байгаа бөгөөд 2026 оны FIFA World Cup™ тэмцээний хүрээнд түүхэнд байгаагүй хамгийн олон тооны албан ёсны автомашиныг нийлүүлж, тэмцээний үйл ажиллагаанд оролцох юм.
Мөн “Next Starts Now” нэртэй дэлхийн хэмжээний брэнд кампанит ажлыг эхлүүлсэн. Энэхүү кампанит ажил нь хөлбөмбөгийн ирээдүй хойч үеийн тамирчид болон хөдөлгөөнт байдлын ирээдүйн технологийг нэгтгэн харуулж, Hyundai брэндийн талаарх олон нийтийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилготой.
Үүнээс гадна Hyundai компани дэлхийн бүс нутгуудад зохион байгуулагддаг спортын томоохон тэмцээнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
2025 оны арванхоёрдугаар сард Hyundai компани ICC буюу Олон улсын крикетийн зөвлөлийн дээд түвшний “Premier Partner” түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа дахин эхлүүлсэн. Ингэснээр Энэтхэг болон дэлхийн бусад улс орнуудын крикет сонирхогчдын дунд брэндийнхээ танигдах байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн Өмнөд Америкийн хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгийн тэмцээнүүдийн нэг болох CONMEBOL Libertadores-ийн албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж, Латин Америкийн зах зээл дэх брэндийн байр сууриа бэхжүүлж байна.
Соёл, бүтээлч маркетингийн чиглэлээр Hyundai компани олон улсын томоохон амжилт гаргасан. Тухайлбал, 2026 оны зургаадугаар сард зохион байгуулагдсан “Cannes Lions International Festival of Creativity” наадмаас “Coquí Alarmed” нэртэй кампанит ажлаараа Audio & Radio төрөлд Grand Prix буюу тэргүүн шагнал хүртжээ.
Ингэснээр Hyundai компани 2025 онд “Night Fishing” бүтээлээрээ Grand Prix хүртсэн амжилтаа үргэлжлүүлж, хоёр жил дараалан тус наадмын хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.
Мөн Hyundai Motor компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээрээ олон улсын үнэлгээ авч байгаа юм. Өмнө нь хэрэгжүүлсэн “Tree Correspondents” төслийн амжилтыг үргэлжлүүлэн 2026 онд “Forests Without Names” зэрэг шинэ кампанит ажлуудаараа нэмэлт шагнал, үнэлгээ хүртжээ.
Interbrand-ийн “Best Global Brands” жагсаалт гэж юу вэ? Hyundai-ийн хувьд ямар ач холбогдолтой вэ?
Interbrand байгууллагын “Best Global Brands” тайлан нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийг тодорхойлдог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэндийн үнэлгээний нэг юм.
Тус байгууллага жил бүр дэлхийн томоохон брэндүүдийг дараах гурван үндсэн үзүүлэлтээр үнэлдэг.
1. Санхүүгийн үзүүлэлт (Financial Analysis)
Брэнд нь тухайн компанийн санхүүгийн гүйцэтгэл, орлого болон эдийн засгийн үр дүнд хэрхэн хувь нэмэр оруулж байгааг үнэлнэ.
2. Худалдан авалтад үзүүлэх брэндийн нөлөө (Role of Brand)
Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах шийдвэр гаргахдаа брэндийн нэр хүнд, танигдсан байдал, итгэл үнэмшлийг хэр зэрэг харгалзан үзэж байгааг тодорхойлно.
3. Брэндийн хүч чадал (Brand Strength)
Брэнд хэрэглэгчдийн итгэл, үнэнч байдлыг бий болгож, урт болон дунд хугацаанд зах зээл дэх байр суурь, нөлөөллөө хадгалж, нэмэгдүүлэх чадвартай эсэхийг үнэлдэг.
Ийнхүү Hyundai Motor компани дэлхийн брэндүүдийн жагсаалтад 29 дүгээр байрт эрэмбэлэгдэж, автомашин үйлдвэрлэгчдийн дунд дөрөвдүгээр байрт хүрсэн нь зөвхөн автомашины бүтээгдэхүүний чанар, технологийн хөгжил төдийгүй дэлхийн зах зээл дэх брэндийн нэр хүнд, хэрэглэгчдийн итгэл, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн чухал амжилт юм.
📞Худалдааны зөвлөхүүд: 9990-5529, 9990-5516, 9990-5503, 9990-5502, 9990-5501
🌏Веб сайт: http://mongolhyundai.mn/
📞Утас: 7575-4444
📍Үзэсгэлэнгийн танхимын хаяг:
#Яармаг салбар - https://goo.gl/maps/q1eUqMBhKobupzfb8
#Баянбүрд салбар - https://maps.app.goo.gl/NjjTJTEsEBChmpoZA
Hyundai Mongolia / Mongolia Hyundai Automotive LLC