TJ Car LLC

TJ Car LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from TJ Car LLC, Car dealership, Bayangol duureg 3-r khoroo Zamchdiin Gudamj 80/1 1003 toot, Ulaanbaatar.

Япон • Солонгосын автомашин захиалгын платформ
Ухаалаг сонголт • Ил тод захиалга • Найдвартай үйлчилгээ
Ти Жэй Кар ХХК • Захиалга бүр албан ёсны гэрээгээр баталгаажна

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ №3🇯🇵 Японоос яаж хямдхан авах вэ?💬 “Тэднийх хямд, эднийх хямд” гэж их ярьдаг.🏢 Японд USS, TAA, JU, CAA, ...
17/09/2026

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ №3
🇯🇵 Японоос яаж хямдхан авах вэ?

💬 “Тэднийх хямд, эднийх хямд” гэж их ярьдаг.

🏢 Японд USS, TAA, JU, CAA, ARAI, Honda HAA, NAA зэрэг олон дуудлага худалдааны сүлжээ өөр өөр хот, бүс нутагт ажилладаг. Тиймээс онлайнаар оролцох нь нэг газраар хязгаарлагдахгүй, илүү өргөн сонголтоос харьцуулж сонгох давуу талтай.

🌏 Мөн дуудлага худалдаанд зөвхөн Монголоос биш, дэлхийн олон орны худалдан авагчид өрсөлдөн оролцдог. Тухайн автомашинд хамгийн өндөр үнийн санал өгсөн оролцогч л ялна.

⚠️ Тиймээс сайн машин шалтгаангүйгээр маш хямд байдаггүй. Хэт хямд байвал гүйлт, үнэлгээ, осол засварын түүх, зэврэлт зэрэг нөхцөлийг нь сайн шалгах хэрэгтэй.

💻 Ти Жэй Кар платформоор автомашины бодит худалдан авалтын үнэ, Монголд ирэх нийт өртөг болон үйлчилгээний хөлсийг нэг дор, ил тод тооцоолон харах боломжтой.

📌 Хариулт: Хамгийн хямдыг хайхаас илүү автомашины бодит үнэ, нөхцөл болон Монголд ирэх нийт өртгийг харьцуулж сонголтоо хийх нь чухал.

🌐 www.tjcar.mn
📞 7511-5888 • 8604-5888

🚛 Солонгосоос ачааны болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл сонгон захиалах боломжтой боллооАчааны машин, самосвал, ...
17/09/2026

🚛 Солонгосоос ачааны болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл сонгон захиалах боломжтой боллоо

Ачааны машин, самосвал, крантай машин, цистерн, автобус, кампер, машин тээвэрлэгч, трактор, чиргүүл болон бусад төрлүүдээс сонголтоо хийгээрэй.

Hyundai • Kia • Tata Daewoo • Volvo • MAN • Scania • Mercedes-Benz болон бусад брэндүүд

🚚 10–14 хоногт таны гарт

🔎 Ачааны машин үзэх:
https://tjcar.mn/mn/korea?category=truck

📞 7511-5888 | 8604-5888
🌐 www.tjcar.mn

БОДИТ КЕЙС  #02 — 573,000 КМ → 155,877 КММонголд худалдаж авсан 2019 Toyota Crown Hybrid автомашинаа манай Репорт үйлчил...
17/09/2026

БОДИТ КЕЙС #02 — 573,000 КМ → 155,877 КМ

Монголд худалдаж авсан 2019 Toyota Crown Hybrid автомашинаа манай Репорт үйлчилгээгээр шалгахад:

🇯🇵 2023.07.15 — Японы дуудлага худалдаа: 573,000 км

Харин Монгол дахь мэдээллийг Autobox.mn-ээс тулгаж харахад:

🇲🇳 2024.01.05 — Autobox.mn: 155,877 км

Өмнөх түүхтэй нь харьцуулахад одометрийн гүйлт 417,000 гаруй км-ээр ухарсан байна.

⚠️ Монголд бүртгэгдсэн мэдээлэл нь тухайн үед мэдүүлсэн өгөгдлөөс шалтгаалан бодит түүхээс зөрөх боломжтой. Харин TJ CAR Репорт нь Японы баталгаат эх сурвалж дахь анхны мэдээллээр тухайн автомашины түүхийг шалгадаг.

Зураг нэгийг харуулна. Түүх өөрийг хэлж болно.

🔎 TJ CAR Репорт
Автомашин худалдаж авахаасаа өмнө Япон дахь өмнөх түүхийг нь шалгаарай.

🌐 www.tjcar.mn
📞 7511-5888 | 8604-5888

БОДИТ КЕЙС  #01Үнэ нь боломжийн. Харин түүх нь? 🚘🔍Нэгэн иргэн Японоос автомашинаа хувь хүнээр дамжуулан захиалжээ.Үнэ нь...
17/09/2026

БОДИТ КЕЙС #01
Үнэ нь боломжийн. Харин түүх нь? 🚘🔍

Нэгэн иргэн Японоос автомашинаа хувь хүнээр дамжуулан захиалжээ.

Үнэ нь боломжийн санагдсан тул тухайн автомашины үнэлгээ, түүхийг урьдчилан шалгалгүй захиалсан байна. Захиалга хийх үед зөвхөн автомашины зургийг харуулсан бөгөөд дуудлага худалдааны үнэлгээний хуудас болон өмнөх түүхийн мэдээллийг танилцуулаагүй байв.

Автомашин Монголд ирсний дараа TJ CAR-ийн Репорт үйлчилгээгээр түүхийг нь шалгахад, өмнө нь усанд автсан түүхтэй байсан нь илэрсэн.

Мөн захиалгын албан ёсны гэрээгүй байсан нь асуудал үүссэний дараа хариуцлага нэхэх, хохирлоо барагдуулах боломжийг хүндрүүлсэн.

⚠️Ийм эрсдэлээс сэргийлэхийн тулд:
Захиалга хийхээсээ өмнө тухайн машины үнэлгээ, түүх, бодит үнэ, нийт зардлыг өөрөө нээлттэй харж, сонголтоо хийх нь чухал.

Автомашины арлын дугаар, гүйлт, үзүүлэлт, үнэлгээ, үнэ болон захиалгын нөхцөл гэрээнд тодорхой туссан байх нь чухал. Төлбөр тооцоо ч мөн баримттай, баталгаатай хийгдэх хэрэгтэй.

Ухаалаг сонголт • Ил тод захиалга • Найдвартай үйлчилгээ

📞 7511-5888 • 8604-5888
🌐 www.tjcar.mn

🇯🇵 ЗАХИАЛАГЧИЙН СОНГОЛТ2020 Toyota Harrier Hybrid Z Leather Package 4WD ✨Энэ удаагийн захиалгаар 2020 Toyota Harrier Hyb...
16/09/2026

🇯🇵 ЗАХИАЛАГЧИЙН СОНГОЛТ

2020 Toyota Harrier Hybrid Z Leather Package 4WD ✨

Энэ удаагийн захиалгаар 2020 Toyota Harrier Hybrid Z Leather Package 4WD Японы дуудлага худалдаанаас амжилттай худалдан авлаа. 🇯🇵✨

Үндсэн мэдээлэл:

2020.11 он
2.5L Hybrid
4WD / E-Four
91,115 км
Auction үнэлгээ: 4.5 / B
Өнгө: 219 Precious Black Pearl
Z Leather Package

Тоноглолын хувьд маш баялаг:

🛋️ Leather Package — арьсан салон
🖥️ Оригинал 12.3" Navigation
📺 TV
🎥 360° Panoramic View Monitor
🎵 JBL Premium Sound System
🪞 Digital Inner Mirror
🧊 Cold Climate Package / 寒冷地仕様
🧳 Power Back Door
👁️ Head-Up Display
🚘 Toyota Safety Sense
📡 Radar Cruise Control
👀 BSM — Blind Spot Monitor
🚦 RSA — Road Sign Assist
💳 Built-in ETC 2.0

Мөн гадна хийц дээрээ:

✨ MODELLISTA Front / Side / Rear Aero Kit
✨ MODELLISTA Signature Illumination
✨ Back Door Spoiler
🛞 Aftermarket 20" alloy wheel
⬇️ Lowering suspension setup
💡 Aftermarket rear combination lamps
🛑 Caliper cover

4.5/B үнэлгээ + Z Leather Package + Modellista + JBL + 360° + HUD + 4WD — тоноглол, үзэмж хоёрыг хослуулсан үнэхээр гоё сонголт. 🔥

Японы дуудлага худалдаанаас та ч мөн хүссэн загвар, он, өнгө, тоноглолоо өөрөө сонгон захиалах боломжтой.

🌐 www.tjcar.mn
📞 7511-5888 • 8604-5888

Ухаалаг сонголт • Ил тод захиалга • Найдвартай үйлчилгээ

🇰🇷 Солонгосоос автомашин захиалахын давуу талЗураг харахаас нэг алхам цааш. 😄Шалгана, video call-аар харна, тэгээд шийдн...
16/09/2026

🇰🇷 Солонгосоос автомашин захиалахын давуу тал

Зураг харахаас нэг алхам цааш. 😄
Шалгана, video call-аар харна, тэгээд шийднэ.

✅ Өөрийн хэрэгцээ, төсөвт тохируулж сонгоно
✅ Бодит зарын үнэ, зардлын тооцоог харна
✅ Осол, даатгалын түүхийг шалгуулна
✅ Захиалахаас өмнө үзлэг хийлгэнэ
✅ Сонгосон автомашинаа video call-аар газар дээрээс нь харж болно
✅ Албан ёсны гэрээгээр захиалгаа баталгаажуулна
✅ 10–14 хоногт таны гарт

Бас нэг жижиг давуу тал бий. 😄📦
Захиалсан автомашиндаа хувийн жижиг ачаа дайж болно.
Харин контейнерт зөвхөн захиалагчдын автомашинууд явна.

🌐 www.tjcar.mn
📞 7511-5888 | 8604-5888

Ухаалаг • Ил тод • Найдвартай

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ №2 🚗🇯🇵Японоос автомашин захиалахад урьдчилгаа шууд төлөх үү?Үгүй.TJ CAR платформоор Японы дуудлага худал...
16/09/2026

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ №2 🚗🇯🇵
Японоос автомашин захиалахад урьдчилгаа шууд төлөх үү?

Үгүй.

TJ CAR платформоор Японы дуудлага худалдаанд оролцохын тулд автомашины үнийн дүнгээс хамаарч 2–5 сая төгрөгийн депозит байршуулна.

🔸 Депозит нь төлбөр, шимтгэл биш
🔸 Автомашинаа амжилттай авбал автомашины төлбөрт бүрэн тооцогдоно
🔸 Автомашин авч чадаагүй тохиолдолд шимтгэлгүй буцаагдана

Дуудлага худалдаанд ялж, худалдан авалт баталгаажсаны дараа эцсийн үнэ тодорхой болж, арлын дугаар, үнэлгээ, гүйлт зэрэг мэдээллийг албан ёсны зуучлалын гэрээнд тусгана. Үүний дараа автомашины үнийн дүнгийн 20–30% урьдчилгаа төлнө.

🌐 www.tjcar.mn
📞 7511-5888 | 8604-5888

Ухаалаг • Ил тод • Найдвартай

🇯🇵⚡ Японоос экспортлогдсон HYBRID автомашины ТОП 5 хүлээн авагч улс2026 оны эхний 7 сарын байдлаар Японоос экспортлогдсо...
16/09/2026

🇯🇵⚡ Японоос экспортлогдсон HYBRID автомашины ТОП 5 хүлээн авагч улс

2026 оны эхний 7 сарын байдлаар Японоос экспортлогдсон хуучин HYBRID автомашины хүлээн авагч орнуудаас Монгол Улс тэргүүлж байна.

🥇 Монгол — 42,481 ширхэг | 21.2%

🥈 Шинэ Зеланд — 25,040 | 12.5%

🥉 АНЭУ — 13,822 | 6.9%

4️⃣ Их Британи — 13,134 | 6.6%

5️⃣ Ирланд — 11,434 | 5.7%

Өөрөөр хэлбэл, Японоос экспортлогдсон hybrid автомашины 5 машин тутмын ойролцоогоор 1 нь Монгол руу иржээ. 🇲🇳

Монголын зах зээлд hybrid автомашин ямар хэмжээний байр суурь эзэлж байгааг энэ тоо тодорхой харуулж байна.

📊 Эх сурвалж: Япон улсын гадаад худалдааны статистик / E-Stat

🌐 www.tjcar.mn
📞 7511-5888 | 8604-5888

Машиныг зөвхөн auction үнэлгээний нэг тоо, нэг үсгээр дүгнэх боломжгүй.Хамгийн чухал нь бодит түүх, засвар, нөхцөл, үний...
15/09/2026

Машиныг зөвхөн auction үнэлгээний нэг тоо, нэг үсгээр дүгнэх боломжгүй.

Хамгийн чухал нь бодит түүх, засвар, нөхцөл, үнийг нь хамтад нь харах.

TJ CAR платформ Япон, Солонгосын бодит үнэ ханш, мэдээллийг ил тод харуулдаг.

Бүх мэдээлэл нээлттэй тул харилцагч өөрийн хэрэгцээ, төсөв, шаардлагадаа нийцүүлэн үнэтэй эсвэл хямд аль ч сонголтыг өөрөө хийх боломжтой.

Бид үнэ зохиодоггүй.
✅ Машины бодит түүхийг шалгана
✅ Үнийн мэдээллийг ил тод харуулна
✅ Нийт зардлыг урьдчилан тооцно
✅ Зөв сонголт хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө

Хамгийн хямдыг санал болгох биш.
Зөв сонголтоо өөрөө хийх боломжийг бүрдүүлэх. 🎯

🌐 www.tjcar.mn
📞 7511-5888 | 8604-5888

Prius-ийн үнээр 4WD+Plug-in Hybrid SUV? ⚡🚙Монголын зах зээлд ойролцоо үнээр худалдаалагддаг 2016 оны Prius Alpha болон O...
14/09/2026

Prius-ийн үнээр 4WD+Plug-in Hybrid SUV? ⚡🚙

Монголын зах зээлд ойролцоо үнээр худалдаалагддаг 2016 оны Prius Alpha болон Outlander PHEV

Prius Alpha
⛽ Шатахуун хэмнэлттэй
🔋 Цэнэглэх шаардлагагүй Hybrid
👨‍👩‍👧 5 / 7 суудлын сонголттой
🔧 Засвар, сэлбэгийн олдоц сайн

Outlander PHEV
⚡ Бүтэн цэнэгээр 30–50 км орчим дан цахилгаанаар явна
🛞 4WD хөтлөгчтэй
🚙 SUV кузов, өндөр
🏔️ Бартаат замд давуу
⛽ Тогтмол цэнэглэж хэрэглэвэл бензин зарцуулалт маш бага

💰 35–40 сая₮ төсөвт та алийг нь сонгох вэ? 🤔🚗

📞 7511-5888 / 8604-5888
🌐 www.tjcar.mn

Address

Bayangol Duureg 3-r Khoroo Zamchdiin Gudamj 80/1 1003 Toot
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 17:00
Tuesday 07:00 - 17:00
Wednesday 07:00 - 17:00
Thursday 07:00 - 17:00
Friday 07:00 - 17:00

Telephone

+97675115888

Alerts

Be the first to know and let us send you an email when TJ Car LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TJ Car LLC:

Shortcuts

Share

Category