GERLUXE MOTORS

GERLUXE MOTORS Нэмэлт, тохижилттой ТАНСАГ АВТОМАШИНЫ захиалгат худалдаа

25/08/2026
25/08/2026
21/08/2026

Хуульч Батхүү: Бензин тос тасраад хүмүүс цахилгаан машин сонирхож байх шиг. Би 3 жилийн өмнө Tesla авсан. 100 хувь цахилгаан машин.

Туршлагаасаа хуваалцая.

📍Өвөл цэнэгээ алдах уу гэж асуудаг. Өвөл цэнэгээ 20-30 хувь алдана. 10 хоноод нэг цэнэглэдэг байсан бол 7 хоногтоо цэнэглэнэ гэсэн үг.

📍Цэнэглэгч олдох уу гэж. Би 3 жилийн хугацаанд 6 удаа л гадуур цэнэглэсэн. Бусад үед нь гарашдаа энгийн 220-р цэнэглээд явдаг. Орой залгаж хонуулахад өглөө дүүрсэн байдаг.

📍Цэнэгээ хэр барьдаг вэ? 10-14 хоногтоо нэг цэнэглэдэг. Шөнийн тарьф хямд учир сард 40 мянга гардаг. Өмнө том машин унаж байхад банкаа 400-р дүүргэдэгтэй харьцуулахад бараг үнэгүй гэсэн үг.

📍Дугаарын хязгаарлалтанд орохгүй. Бензин тасрах, оочир дугаар гэдэгт санаа зовохгүй болсон.

📍Хөдөө явахад яадаг вэ? Хөдөө явалтгүй, 100 хувь хотын машин. Яахав Дархан ороод ирнэ. Түүнээс цааш бол хэцүү.

📍Аюулгүй байдал. Шөнө орой, гэрэлтүүлэг муутай орчинд олон сенсортой учир осол аваараас найдвартай хамгаална. Нүдэнд харагдахгүй бартаа саад, хүн малыг холоос мэдрэнэ.

Өвөл утаатай байхад кабинд юу ч үнэртэхгүй, битүүмж дээд зэрэг. Дуу чимээгүй, хүч чадал сайтай. Өвөл зуны тос солиулна гэхгүй. Шил арчигч шингэнээс өөр хийх юм байхгүй.

📍Сул тал

▪️Буцааж зарахад хэцүү. Зарлаа гэхэд нэлээн хямдруулах хэрэгтэй болно.

▪️Хөдөө явдаг хүнд тохиромжгүй. 200-300 км радиуст явна гэж тооц.

▪️Заавал гараштай, тэндээ цэнэглэгчтэй байх хэрэгтэй. Гадуур цэнэглэгчийг онцгой үед л хэрэглэнэ.

▪️Бүтэн шилэн дээвэртэй учир зун дээрээс халах гээд байдаг. Зориулалтын хаалт аваад хийчихэд асуудалгүй.

⚡ NISSAN-ИЙН ЦОО ШИНЭ 100% ЦАХИЛГААН NISSAN NX8 SUV МОНГОЛД ТУН УДАХГҮЙ ОРЖ ИРНЭ.🚘 4,870 мм урттай том биетэй👨‍👩‍👧‍👦 5 х...
17/08/2026

⚡ NISSAN-ИЙН ЦОО ШИНЭ 100% ЦАХИЛГААН NISSAN NX8 SUV МОНГОЛД ТУН УДАХГҮЙ ОРЖ ИРНЭ.

🚘 4,870 мм урттай том биетэй
👨‍👩‍👧‍👦 5 хүний өргөн, тав тухтай салон
📏 2,917 мм тэнхлэг хоорондын зай
🧳 773 литр хүртэлх том ачааны хэсэг

🔋 BEV – 100% цахилгаан
• 580–650 км хүртэл CLTC явалт
• 800V архитектур
• 5C хэт хурдан цэнэглэлт
• 10–80% цэнэглэхэд ойролцоогоор 12 минут
• 340 морины хүч хүртэл

⛽⚡ EREV – Цахилгаан + Range Extender
• Цахилгаанаар 310 км хүртэл
• Нийт 1,450 км хүртэлх CLTC явалт
• Холын замд цэнэглэгчээс санаа зовох нь бага

🖥️ Хос 15.6" том дэлгэц
🪑 Халаалт, хөргөлт, массажтай суудал
🌌 2.1 м² панорам дээвэр
🤖 Ухаалаг жолоодлогын туслах систем
📷 540° орчны камер

ҮНЭ: 135 сая төгрөг.

Том зай. Шинэ технологи. Nissan-ийн нэр хүнд.

Та BEV хувилбарыг илүүд үзэх үү, эсвэл холын замд илүү санаа амар EREV-ийг сонгох уу?

👇 Саналаа коммент хэсэгт бичээрэй.

https://www.facebook.com/share/p/1RNT5cTVLz/ 🚨 МАШ БАГА ГҮЙЛТТЭЙ LAND CRUISER 200🚨Яармагт байрлах Horse Motors-ын 3 давх...
18/05/2026

https://www.facebook.com/share/p/1RNT5cTVLz/
🚨 МАШ БАГА ГҮЙЛТТЭЙ LAND CRUISER 200🚨
Яармагт байрлах Horse Motors-ын 3 давхарт байрлах Autoland компанийн шоурумд байрлалаа. Тавтай морилж, сонирхоно уу.
Байрлал: https://maps.app.goo.gl/k9bansswaEifLVV86
✨ Таван богдоос 2018 онд авсан Land Cruiser 200, GX-R, V6,
🛣 Ердөө 43,000 км явсан – Монголд хааяа ирдэг гадаад хүн унадаг байсан,
🏠 Байнга дулаан гаражид хадгалагддаг,
🚜 Хөдөө явж байгаагүй,
🛋 Салоны үнэр нь гараагүй, шинэ шахуу, маш цэвэрхэн,
🛞 21 инчийн Khann брэндийн 4 шинэ обудтай,
🔧 4 дугуйг салгаад, 170 сая төгрөгөөр зарж болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 96639171 дугаар руу залгана уу.

07/06/2025

- ОНЦГОЙ УРИЛГА
- TOYOTA, LEXUS АВТОМАШИНЫ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД
- 2025 оны 6-р сарын 17, 18-нд
Дубай хотын Planitium (PLANITIUM.COM) компанийн төлөөлөгч
Toyota, Lexus зэрэг Япон автомашинуудыг бөөний үнээр
худалдан авах боломж, хамтын ажиллагааны
талаар танилцуулах уулзалт зохион байгуулна!
- 99119171 утсаар холбогдох буюу пейж рүү мессенжер бичиж
бүртгүүлэн, оролцохыг урьж байна. Байршлыг жич зарлана.

Address

Ulaanbaatar
14201

Alerts

Be the first to know and let us send you an email when GERLUXE MOTORS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category