04/08/2025
Бартаат замаар удаан явсаны дараа та заавал тоормосны эд ангиудаа шалгуулаарай
🛠 Хөдөө яваад ирсний дараа ЖОЛООЧ таны хийх ёстой 7 зүйл
1. ✅ Машинаа гүн цэвэрлэ!
Тоос, шавар, шороо нь явах анги болон доод эд ангиудад наалдсан байдаг.
→ Халуун усаар доороос нь угаалгах хэрэгтэй.
2. 🔍 Тос, шингэнүүдээ шалга
✔️ Хөдөлгүүрийн тос
✔️ Тоормосны шингэн
✔️ Хөргөлтийн шингэн
✔️ Удирдлагын шингэн
→ Урт замын дараа зарим нь багассан эсвэл бохирдсон байх магадлал өндөр.
3. 🛞 Дугуйгаа шалга
Бартаат замаар явсан бол дугуй гэмтэх, ховил элэгдэх магадлалтай.
→ Хагарсан, цоорсон эсэхийг шалгаж, даралтыг тэнцвэржүүл.
4. 🎯 Явах анги оношлуул
Хөдөө зам бартаатай, чулуу ихтэй тул явах анги, амортизатор гэмтэх эрсдэлтэй.
→ Мэргэжлийн оношлогоонд оруулж шалгуулаарай.
5. 🧰 Тормос шалгах зайлшгүй шаардлагатай
Тоормос хэт халж, эд анги нь элэгдсэн байж болно.
→ Чихрах, гацах шинж илэрвэл яаралтай шалгуулаарай.
6. ⚠️ Агаар шүүгч, шатахуун шүүгч цэвэрлэх эсвэл солих
Тоос шороо ихтэй орчинд явсны дараа шүүлтүүрүүд бохирдож, моторын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг.
→ Үнэр, хүч сулрах шинж гарвал заавал шалгуулаарай.
7. 💡 Гэрэл, акумлятор, цахилгаан систем шалга
Урт хугацаанд гадаа нар, салхинд явсан үед гэрэл, утасны холболтууд суларч, зэврэх тохиолдол бий.
→ Асаахад удаан байвал аккумуляторыг шалгуулаарай.
-------------------------------
☎️ Утас: 88102732, 80101900
📍Манай хаяг: "AutoHUB Center" Баянгол дүүрэг, 26-р хороо, Нарны Хорооллын зүүн урд, Дундголын зам, Улаанбаатар хот
Map: https://maps.app.goo.gl/94dTTvy3FV1PDycH7
#Сэлбэг #Явах #Эд #Анги #Машин #Амортизатор #засвар #Оношилгоо #Үйлчилгээ #Тос #Тэнхлэг #Цахилгаан #Оношилгоо #компьютер