23/07/2026
Apple-ийн Энэтхэг дэх томоохон нийлүүлэгч Tata Electronics кибер халдлагад өртсөн ба халдагчид 200,000+ дотоод файл хулгайлж, Dark Web дээр байршуулжээ.
Алдагдсан файлуудад iPhone 18 Pro / Pro Max-ын эд ангийн жагсаалт, нийлүүлэгчдийн мэдээлэл, туршилтын зураг зэрэг маш нууц материал байсан.
Одоогоор алдагдсан мэдээлэл болон бусад найдвартай эх сурвалжуудыг нэгтгэвэл iPhone 18 Pro / Pro Max дээр дараах өөрчлөлтүүд гарах хамгийн өндөр магадлалтай байна. Зарим нь Tata-гийн алдагдсан файлуудаас, зарим нь олон эх сурвалжаар давхар батлагдсан мэдээлэл юм.
📸 1. Variable Aperture камер (хамгийн том шинэчлэл)
Энэ нь алдагдсан файлуудаар хамгийн хүчтэй батлагдсан зүйл.
* Камерын диафрагм (aperture) механикаар онгойж, хаагддаг болно.
* Өдрийн гэрэлд илүү хурц зураг.
* Шөнө илүү их гэрэл авна.
* DSLR шиг байгалийн background blur гаргах боломжтой болно.
📱 2. Dynamic Island жижиг болно
* Face ID-ийн зарим эд ангийг дэлгэцний доор байрлуулна.
* Дэлгэц ашиглах талбай арай том болно.
* Урд талаас харахад илүү цэвэр дизайнтай болно.
⚡ 3. A20 Pro (2nm) чип
* Анхны 2nm Apple чип.
* Илүү хурдан.
* Илүү бага хална.
* Battery илүү удаан барина.
* AI ажиллагаа мэдэгдэхүйц сайжирна.
🔋 4. Battery томорно
Ялангуяа Pro Max.
* Ойролцоогоор 5400–5500mAh хүрч магадгүй.
* Battery life 17 Pro Max-аас ч урт болно.
* Гэхдээ утас бага зэрэг зузаан, хүнд болж магадгүй.
❄️ 5. V***r Chamber Cooling ⭐⭐⭐⭐☆
* Gaming үед бага хална.
* Видео edit хийхэд performance тогтвортой байна.
* CPU/GPU throttling багасна.
🎨 6. Шинэ өнгөнүүд
Алдагдсан мэдээллээр дараах өнгөнүүд туршигдаж байгаа.
* Dark Cherry
* Light Blue
* Silver Gray
📐 Дизайн өөрчлөгдөх үү?
Одоогийн байдлаар:
* ❌ Их өөрчлөгдөхгүй.
* Камерын байрлал бараг хэвээр.
* Ихэнх өөрчлөлт нь доторх техник дээр байна.
Интернэтээр явж байгаа дөрвөн өнгийн зурагнуудын ихэнх нь concept render бөгөөд Apple-аас батлагдаагүй.