28/06/2021
'ТОМ БАЙ'
Өнөөдөр монголд жижиг хүмүүс их болжээ. Жижиг хүн гэж хэнийг хэлэх вэ?
• Зорилго байхгүй, мөрөөдөл байхгүй урсгалаараа хөвдөг хэсэг бүлэг этгээд.
Одоо ингэж амьдрахгүй ээ хэдүүлээ. Одоо гоё тоглоом тоглоно. Бүгдээрээ 'Мөрөөдөлтэй амьдарч тоглоно.'
За би яаж тоглох аргыг нь зааж өгье.
Оршил: Сэтгэлгээний цар хүрээ гэх зүйл үнэндээ тэр хүний ирээдүйд хэн болохыг нь шийдэх маш ТОМ алтны орд байдаг болохоос биш эд материал үнэндээ чиний дэргэд хагас зуун жил ч хань болохгүй хэврэг зүйл юм. Би энийг л хэлэх гээд байгаа юм л даа. Юу вэ гэхээр! Одоо массаараа залуучууд материаллаг зүйлд их дуртай болж. Гоё утас, гоё хувцас, гоё чамин нтр гээд...цаг үеэ дагаад хэрэглээгээ чамин болгох нь залуусын маань зөв л дөө уул нь. Бид нэг л амьдрах учир хүн шиг амьдраад үхвэл хичнээн сайхан. Гэхдээ бид хүссэн зүйлээ авч чаддаг байхын тулд яах ёстой вэ? Мөрөөдөлтэй байх хэрэгтэй, хүсэл зорилготой байх хэрэгтэй. Тэр мөрөөдөл чинь мэдээж ТОМ байх хэрэгтэй. Тэгж байж чи МӨНГӨ ТООЛНО. Гэхдээ мөнгөнд шунаж болохгүй гэдгийг сана. Хүн эвдэрдэг жамтай шүү.
📌1рт: Алхам тутамдаа ТОМ бай, ТОМоор хар, ТОМоор сэтгэ, холыг харж ТОМыг ширтэж ТОМыг онил. ТОМ зүйлрүү ТОМ алх. Харин удаан бод. Яарвал даардаг гэм бийг сана. Эрт орой нь түй ч хамаагүй. Эцсийн цэг чухал. Чи сэтгэж байгаа л бол хийж чадна гэсэн үг. Сэтгэлгээ чинь чамайг хэн болж чадахыг чинь тодорхойлхоос бус материаллаг зүйл чамайг 0.00000000000000000000000001% ч тодорхойлж чадахгүй. Алхам тутамдаа өөрийн мэдлэгээ тэл. Азаргуудтай өрсөлд. Гэхдээ 'Аргументийн эсрэг Аргумент.' зарчимыг ямагт баримтлаж яв.
📌2рт: Эрүүл бай. Хамгийн эрхэм зүйл бол эрүүл мэнд. Идэвхитэй хөдөл. Хорт зуршилуудаасаа сал. Тамхи, архи г.м...Нойр сайн ав. Хоол сайн ид гэхдээ эрүүл хооллолтыг эрхэмлэ. Эрүүл байж чадвал чи 1000 зорилгоо биелүүлнэ.
📌3рт: Өрөөлийг бус эхлээд өөрийгөө ял. Өөртэйгөө тэмц. Өлсөөд ч хамаагүй амжилтандаа хүрэх гэж хичээ. Секунд хором бүрийг өөртөө ашигтайгаар эргүүл. Уйгагүй хөдөлмөрлө. Амжилт гэхдээ чамд зүгээр ч нэг ирчихгүй. Чамаас их олон золиос шаардана. Тэр бол бичигдээгүй хууль.Эрсдэл мэдээж гарна. Айх хэрэггүй. Бэлтгэлтэй бай.
📌4рт: Чиний хаана тугалаа хариулж яваа гуйлгачин байх чинь хэнд ч сонин бишээ. Харин зорилгоо ТОМоор хардаг гуйлгачин бай. Уул харж байж дов давна. Дов давахын тулд гол гатладаг. Гол гатлах гэж харин сэлж сурдаг жамтай. Бусдыг битгий даган дуурай. Өөрөө дүрмээ зохиож өөрийнхөө дүрмээр тогло. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Март. Орхи. Хая. Нэг байрандаа удаан битгий зогс. Цаашаа алх. Эргэж битгий хар. Битгий шалтаг тоочиж нялх хүүхэд шиг гоншигоно. Үзэл бодолдоо үнэнч үлд. Эхлээгүй бол эхлүүл. Эхлэсэн бол дуусга. Дахиад хэлье сэтгэхүйн хувьд бусдаас үргэлж ТОМ БАЙ, ТОМ БАЙ, ТОМ БАЙ! Тэгэхгүй бол чи хэн нэгний хувьд жижиг ГӨЛӨГ болж хувирна шүү. Удаан БОД. Тэгээд ЭХЭЛ. САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮР.
Дүгнэлт:
- Өөрийгөө ол!
- Зорилгоо тодорхойл!
- Мөрөөдөлтэй бай!
- Мөнгөнд бүү шуна!
- Эрүүл бай!
- Өчигдөрөөсөө илүү бай!
- Маргаашаас битгий ай!
- Бусадтай биш өөртэйгөө өрсөлд!
by copy