Buyka”s engineering

Buyka”s engineering Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Buyka”s engineering, Automotive Service, Ulaanbaatar.

Бас нэг зүйл.Өндөрлөгөө хэмээх амортизаторын дээр хавчуулдаг зүйлийн талаар.Автомашиныг үйлдвэрлэхдээ бүх зүйлийг тооцоо...
20/11/2023

Бас нэг зүйл.Өндөрлөгөө хэмээх амортизаторын дээр хавчуулдаг зүйлийн талаар.Автомашиныг үйлдвэрлэхдээ бүх зүйлийг тооцоолж хийдэг нь мэдээж.тийм болохоор өндөрлөх нь маш буруу зүйл.
1 амортизатор дээр ирэх даралт хазгай ирдэг учраас амархан мууддаг ба донсолгоонд хялбар муруйдаг.
2.втулкнууд дээр ирэх ачаалал мөн чиглэл өөрчлөгдөж амархан элэгддэг.
3.тормозны шингэн дамжуулах шланг болон abs мэдрэгчийн утас татагдан тасрах эрсдэлтэй.
4 хамгийн гол зүйл нь автомашины хүндийн төв дээшлэж тэнцвэрээ хадгалах чанараа алдана.өндөрлөгөө 1см байсан ч тэр.
Эцэст нь: дугуйн размераар өндөрлөх нь ч бас тийм зохимжтой биш.дугуйн эргэлтээр км.цаг тооцдог машин бол хурдны хэмжүүр худлаа заадаг.
Авах гээхийн ухаанаар хандаарай.
Алтан шар зам тань өлзийтэй байг ээ

ӨНДӨРЛӨХИЙН АЧ ТУС БОЛОН ХОР ХОХИРОЛ ЮУ ВЭ? ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ЮУ?Бид энэ удаад бидний хамгийн их хийлгэдэг сэдвийг хөндөх...
20/11/2023

ӨНДӨРЛӨХИЙН АЧ ТУС БОЛОН ХОР ХОХИРОЛ ЮУ ВЭ? ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ЮУ?
Бид энэ удаад бидний хамгийн их хийлгэдэг сэдвийг хөндөхөөр шийдлээ. Туулах чадвар болон даац сайжруулахын тулд өндөрлөх шаардлагатай болдог ч түүнийг дагасан хор хохирлыг мэдэж байх нь ирээдүйд үүсэх элдэв асуудлаас сэргийлэхэд тустай юм.
Жолооч нар өндөрлөгөө хийхдээ өндөр пүрш, амортизатор тавих, пүршийг нь сонгохдоо даацын пүрш тавих нь олонтаа. Ингэснээр машинд ямар асуудал үүсэх боломжтой вэ?
1. Хэт өндөр амортизатор тавиад пүршээр нь өндөрлөхөд тэнцүүлэгч их чангаалттай явдаг болдог. Өөрөөр хэлбэл жийлттэй явдаг гэсэн үг. Ингэхээр амортизаторын доод талын втулк амархан тасардаг. Мөн хэвтээ тэнцүүлэгч резин амархан тасардаг болдог.
2. Суудлын машины хувьд хэт даацын пүрш хийснээс болж хойд пүршний суурь гагнаасаараа тасардаг.
3. Өндөрлөгөө хийсэн машины тэнхлэг тохиргоо бүрэн хийгддэггүй. Үүнээс болж дугуй жигд бус элэгдэх, руль булаана. Тэнхлэг тохиргоонд олон дахин орсон ч тохируулагдахгүй байх шинж тэмдгээр илэрч болно.
4. Автомашины тэнцвэр муудаж хурдлах тусам илүү аюултай болж ирдэг. Хүндийн төв өөрчлөгдсөн учир хурдлах тусам тогтворгүй болж аюулд өртөмтгий болдог.
5. Даацын пүршиндээ найдаж ачаа хэтрүүлснээр бусад эд ангийн ашиглалтын хугацааг багасгадаг.
6. Өндрийн төвшин жигд бус болсноор гэрлийн тусгал ч давхар өөрчлөгдөж бусад жолооч нарт төвөгтэй байдал үүсгэнэ.
7. Тогтворжилтын систем буруу ажиллах эрсдэлтэй.
Дүгнэлт
Тулгуур эд ангийн гэмтэл түргэсэж, аюулгүй байдал мууддаг. Нэг зүйлийг сайжруулж байгаа мэт боловч нөгөө зүйлсийг эрсдэлд оруулж байна. Тиймээс өндөрлөгөө хийсэн бол болгоомжтой жолоодох, өндөрлөгөө хийхээр судалж байгаа бол дээрх зүйлсийг анхаарах хэрэгтэй юм.

LX470-ыг бөөнөөрөө ярилцаад цэмбийлгье.Мотор тал ерөнхийдөө цэгцэрчихлээ. Моторын тос  #Шелл+стаблизер. Форсунк  #Сай  #...
24/10/2023

LX470-ыг бөөнөөрөө ярилцаад цэмбийлгье.
Мотор тал ерөнхийдөө цэгцэрчихлээ. Моторын тос #Шелл+стаблизер. Форсунк #Сай #Эмтима #Алпард LX470 GX470 2005 оноос хойш шууд таарна. 2001-2005 онтойд форсунк авахдаа залгууртай нь худалдаж аваад форсункын түгжээг сольж тааруулна. Моторын сорох хоолойн шланкууд заавал солих ёстой жилд хоёр удаа бензин тунгаагуур солино. Задаргаанаас авсан форсункаа цэвэрлээд урд сальник резин солиод хийнэ. Катушик гидрийн PVC рүллийн уян хаалганы нугас хаалганы спикер рүллийн уян #Гранд марк2. 2006-2007 онтой машинуудад Аксио Примио бензин насос таарна. Миний энэ хэлээд байгаа партууд хамгийн гол нь оригналь #Партууд болно.

За дараагийн асуудал явдал хэрхэн буйдан болгох вэ? Амартизатор бол асуудал үүсээд байхгүй дамп цөмөрвөл сэвээд, саваад мэдэгдэнэ. Хойд хоёр дампыг урд талд нь чихээд хийчэхдэг гэсэн энэ талаар бодлоо бичээрэй. Обуд дугуйны сонголт R17 хамгийн зөв болчихоод байна. Кузов рамны втулькууд бас үүрэгтэй. Ингээд хамгийн сүүлд энэ зүйлийг жоохон анхаарья шинэ үү? хуучин уу? Орлуулж болох эсэх энэ тал дээр санаа бодлоо хуваалцья. Өндрийн мэдрэгчийг яг сайхан тохируулаад хэрэглэвэл асуудал үүсэхгүй санагддаг. Зарим хүмүүс машинаа өндөр харагдуулах гээд дээш нь тулгачихдаг хөдөө шороон зам дээр өндөр нүдээд явахаар гэмтэх нь тодорхой. Өндрийн мэдрэгчийн замыг шавар шороо гэмтээнэ. LX570-н өндрийн мэдрэгчийн зөвхөн замыг нь ашиглавал гэж бодсон, хэрэв энэ зүйл бүтвэл явдал зүгээр буйдан болно. LX570 өндрийн мэдрэгч илүү даацтай бадриун эд юм жингийн хувьд ч LX470-с хүнд. Явдал нэг зөөлрөөд нэг хатуураад байвал өндрийн мэдрэгчтэй холөоотой гэж боддог. Машин чинь замын хагархай мэдрээд байвал машинаа асаагаад суниалгаад яваад үзээрэй. Хамгийн доошоо LOW буулгаад хамгийн өндөр HIGH өргөөд NORMAL буюу хэвийн түвшинд яваад үзээрэй.
🇲🇳🇲🇳🇲🇳

TOYOTA PRIUS NHW20Америк болон европ стандартын приус загварын ялгааг бичихийг хүслээ. Эндээс та япон стандартаас хэр он...
14/06/2023

TOYOTA PRIUS NHW20
Америк болон европ стандартын приус загварын ялгааг бичихийг хүслээ. Эндээс та япон стандартаас хэр ондоо байдаг, ямар ялгаатай зэргийг мэдэх боломжтой юм. Америк стандартын Приус загварын хойд тормоз нь барабан байдаг бол Европынх дискэн байдаг. Обуд нь АНУ 15 инч байдаг бол европ нь 16 инч байдаг бөгөөд европ хувилбар нь америк хувилбараас 10 хувь илүү үнэтэй байдаг байна.
Машины хянах дээр гүйлт, түлшний зарцуулалт, темпратурыг миль, галло, фарангейтаар үзүүлдэг бол Европынх км, литр, цельсийн градусаар үзүүлдэг. Радио долгион нь америк хувилбарт европоос өөр байдаг. Америк машин антифриз хийдэг "термос" байдаг, европ машинд байдаггүй ("термос"-ын 3-4 литр багтаамжтай саванд халуун антифриз хадгалагддаг, хүйтэн үед хөдөлгүүрийг асаахад антифриз нь хөдөлгүүр түргэн асахад тусалдаг). Урд талын шил арчигч нь америк машинд өргөх төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг бол европ машинд тийм зүйл байдаггүй. Америк хувилбарын их гэрэл биксенон гэрэлтэй байдаг бол европ хувилбарт галоген гэрэл хэрэглэдэг.
Японоос Монголд приус нь 1 сар гармын дотор ирдэг бол Америкаас 2 сар гаруй тээвэрлэгдэж ирдэг. Энэ хугацаанд өндөр хүчдэлийн баттерэйд муугаар нөлөөлдөг. Үйлдвэрлэгч ба засварын газрууд 1 сараас дээш хугацаагаар асаагаагүй машиныг сард ядахдаа 1-2 удаа 20-30 минут хөдөлгүүрийг асааж байхыг зөвлөдөг. Европт зориулсан Entry, Business, Park

Assist, Executive хувилбарууд байдаг бөгөөд Парк Ассист бүрдэлд:
ABS тоормосны систем
Дугуй хий эргэхийг эсэргүүцэх систем (TRC)
Тоормосны хүчдэлийг тараан хуваарилах систем (EBD)
Огцом түргэн тоормослолтыг хүчитгэгч (Brake Assist)
Тогтворжуулагч (VSC)
Аюулгүйн дэр + хөшиг (8 ш)
Жолоочийн суудлын өндрийн тохируулга
Эвхдэг арын суудал 60/40
Жолооны хүрдний өндрийг тохируулагч
Жолооны хүрдний цахилгаан хүчлүүр
Олон үйлдэлт хүрд (дуу, цаг уур, орон зайн навигац,цэнхэр шүд)
Төв түгжээ (цоож)
Бүх хаалгануудын шилний цахилгаан өргүүр (зөвхөн жолоочийн хаалганых бүрэн автомат)
Хөнгөн хайлшин дискүүд 16 инч
EV товчлуур (цахилгаанаар хөдлөх горимд)
Манангийн гэрэл (урд талын ба хойд талын)
Гэрлийн автомат тохируулагч
Дуу хоолойгоор удирдах систем (утас, аудио, навигац, агааржуулагч)
Арын шил арчигч
Арыг харах камер Парк Ассист системтэй
Аудио систем (6 чанга яригч, МП3 уншдаг, AUX аудио оролттой)
GPS систем (Европын карт бүхий ДВД, монгол байхгүй)
Цэнхэр шүд
Түүнчлэн арьсан салон, суудал ба толь халаагч нь стандартаар ирдэг байна.
Хэсэг 2. Практик сургамж
Жолоочийн суудлаас бүх товчлуур, залгуур гарын дор. Автомашиныг "залгахад" (залгах гэсэн нь учиртай, учир нь асаах түлхүүр байхгүй, самбар дээр POWER том товчлуур л байдаг) самгардах шаардлагагүй, круйз контрол залгагдсан бол хянах самбар дээрх хурдны заалтыг ч харах хэрэггүй. Приусыг асаахын тулд хэд хэдэн үйлдэл хийдэг.

Хөдлөхийн тулд тоормозын дөрөөн дээр гишгэж ПОВЭР товчин дээр 1 удаа дарна, ингэхэд монитор ба хянах самбар асаж түүн дээр READY (бэлэн) гэсэн бичиг гарна. Ингээд явж болно. Хэрэв зогсож байхад радио эсвэл агааржуулагч залгах шаардлагатай бол тоормозын дөрөөн дээр гишгэхгүйгээр POWER товчийг дарна. 0-100 км/ц хурд авахад 11-12 секүнд шаардагдана. 100-аас 130 км/ц хүрэхэд моторын чадал хүрэлцэнэ, түүнээс дээш хурд авахад бензинт хөдөлгүүр хангалтгүй. Техникийн үзүүлэлтэд зааснаар 180 км/ц хурдыг аажим авна гэсэн байдаг.

Приусын ая тухтай хурд 100-120 км/ц, ийм хурдтай явахад түлшний зарцуулалт шулуун замд 4,47л/100км, салхины шуугиан сонсогддоггүй, салон дотор намуухан ярих ба 18-20 нэгж хөгжим сонсож болдог. 100-120 км/ц хурдтай явахад хөдөлгүүрийн дуу чимээ бараг сонсогдохгүй, үйлдвэрлэгч 92-оос доошгүй октантай бензин хэрэглэхийг зөвлөдөг. Приуст хурдны дамжуурга байхгүй.

Машинаа бүртгүүлээд техникийн үзлэг хийлгээд бага зэргийн техник үйлчилгээ хийв. Хөдөлгүүрийн агаар шүүгч ба тосны шүүр, хөдөлгүүрийн тосыг сольсон. Хөдөлгүүрийн хөргөх систем дахь антифризийн түвшинг шалгаж нэмсэн. Гибрид хурдны хайрцагийн маслын түвшин ба чанарыг шалгасан, тэдгээр нь хэвийн байлаа.

Тэнд хийсэн ATF тос нь харлаагүй, чанараа алдаагүй байсан. Үйлдвэрлэгч хурдны хайрцагийн тосыг 80,000 км гүйсний дараа солихыг зөвлөдөг. 5000 км яваад дугуйг сольж тавих ёстой. Салон нь зай сайтай сэлүүхэн. Жолоочийн суудлаас үзэгдэлт сайтай ухрахад арын камер их тустай.

EV товчийг дархад автомашин баттэрэйгээр хөдөлнө. Бүрэн цэнэглэгдсэн баттэрэйгээр тэгш замд 2,5 км явна, ингэхдээ 50 км/ц илүү хурдлах боломжгүй. Хаазан дээр огцом дарж болохгүй учир нь EV горим салгагдаж бензин хөдөлгүүр асна. EV горимыг агаарын хэм маш бага болон маш өндөр байхад ажиллуулж болохгүй. Цельсийн 32-33 градусаас дээш болоход компьютер энэ горимыг ажиллуулдаггүй.

Бага хурдтай (20-30 км/ц) явахад жолооны хүрд маш хөнгөн, хуруугаар залж болно. Их хурдтай явахад мэдэгдэхүйц хүндэрнэ.

Нарийн граашид машиныг ухарч оруулахад жолооны хүрдний цахилгаан хүчитгэгч маш их тустай. Приусын хянах самбар нь урд шилний яг дор, голд байрласан нь тохиромжтой санагдсан тэндээс мэдээлэл сайн уншигдана. Самбар дээр явж байгаа хурд, гүйлтийн 3 тоолуур (түүний 2 нь тэглэдэг), түлшний сав доторх бензиний түвшин (5 л болоход дохио өгдөг) гардаг.

Хянах самбарын хажууд орших гэрэлнүүд нь системийн доголдол, гэрлийн горимууд (оврын гэрэл, манангийн гэрэл, холын ба ойрын гэрэл), хаагдаагүй хаалга, аюулгүйн бүс бүслээгүй тухай, цаг агаар, круйз контрол-ын тухай мэдээлдэг.

Мөн олон тооны мэдээлэл төв консолын голд тавигдсан олон үйлдэлт мэдэрдэг дэлгэц дээр гардаг. Түүнд бага зэргийн дутагдал бий: түүн дээр жижиг ч гэсэн саравч байдаггүй учир нарны гэрэл дэлгэц дээр тусаж гялбуулдаг.

Дэлгэцийн хажууд товчлуурууд байрлах бөгөөд түүгээр энергийн хяналт, түлшний зарцуулалт, кондишн, навигац, утасны дэвтэр, хөгжим зэргийг удирдаж болдог. Приус-т 2 хүн арын суудлыг буулгаад унтаж болдог. Урт нь 210-220 см, өргөн нь 140-150 см. Шөнийн турш 15-20 минутын завсарлагаатайгаар 1-2 минут асаахад 1,5-2л түлш зарцуулагддаг.

Машины кабин дотор ба кабины гадна дуу чимээ багатай. Педалийг хүчтэй гишгэхэд машин хурд авахад дуу чимээ их гармаар, гэтэл машины чимээ нам гүмхэн. Хөдөлгүүр болон цахилгаан моторын чимээ тоос сорогчийн чимээний дайтай.

Энэ машины сул тал
1. Жолооч талд:

Хөлийн гэрэлтүүлэг байхгүй
Жолоочийн хүрдийг нааш, цааш түлхэх тохируулга байхгүй.
Олон заагч ба товчны гэрэлтүүлэг байхгүй. (оворын индикатор байхгүй, хянах самбарт 4 хаалганд зориулагдсан 1 гэрэлтэй, шил өргөгч, толь болон бусад чухал товчлуур гэрэлтдэггүй, хөргөлтийн шингэний төвшин заагч байхгүй)
60 км/цаг-аас дээш хурдлах үед урд талын шил арчигчийн арчиж байгаа усан дусал, бохир зүйл жолоочийн хажуугийн шилний дагуу урсаж ар талыг харах толийг халхалдаг. Үр дүнд нь толь харагдахгүй болдог.
Толины халаагуур байхгүй.
Толгой тавих түшлэгийг налуулах тохируулга байхгүй.
Тохойвч хэт нам.
2. Явалт:

- Их хурдтай жигд явбал бүх юм ОК. Гэвч Улаанбаатар хотын замаар 60-аас дээш хурдтай жигд явах боломжгүй. Хаазаа гишгээд хурд аван дараачийн уулзвар хүртэл давхих боловч бөглөрнө, гүйцэж түрүүлэх боломжгүй учир хурдаа хасан гүйцэж түрүүлэх боломж гармагч ахин хаазаа гишгэнэ г.м. Ахиад хэвийн хурдтай хэдэн секүнд яваад ахиад л бөглөрнө, гацна.
Ийм горимд өндөр хүчдэлийн баттерэй 10 минутанд сууж, динамик унаж, гүйцэж түрүүлэхэд хүнд болно. Замд гэрлэн дохио байвал баттерэй 2 урт үргэлжилсэн гүйцэж түрүүлэлтийн явцад сууна. Бүх зүйлс явалтаас шалтгаална.
Ерөнхийдөө хотод тохирсон сайн машин. Би том хүчтэй машин мөрөөддөг гэвч мөнгө хүрдэггүй.
Эцэст нь хэлэхэд энэ машиныг авсандаа харамсдаггүй. Энэ машиныг худалдаж авах зорилго нь шатахуун хэмнэх. Хянах самбар нь эвтэйхэн хаанаас ч харж болохоор. Заалтуудын гэрэлтүүлэг нь өмнөх приусыг бодвол сайжирсан. 100 км-т 6 л иддэг.

Lexus HS250 Lexus брэндээс 2009 онд шинээр гаргасан шинэ загвар бөгөөд хамгийн сүүлд 2002 онд Lexus GX-ийг шинээр гаргаж...
14/06/2023

Lexus HS250
Lexus брэндээс 2009 онд шинээр гаргасан шинэ загвар бөгөөд хамгийн сүүлд 2002 онд Lexus GX-ийг шинээр гаргаж байсан.
Lexus брэндийн хувьд анхны бие даасан Hybrid загвар бөгөөд Toyota-гийн хувьд Prius-ийн дараах 2 дахь бие даасан Hybrid загвар юм. Японд гаргасныг брэнд талаас авч үзвэл мөн Lexus-ийн урд хөтлөгчтэй 4 хаалгатай анхны седан бөгөөд урд нь ES загварыг гадаадад гаргадаг байсан.
3-р үеийн Prius, Avansis, Auris-т хэрэглэдэг MC платформыг хэрэглэдэг бөгөөд хойд тэнхлэг нь хагас хамааралтай (Torsion beam) биш хос гартай (Double wishbon) бүтэцтэйгээр хийснээр явдал зөөлөн болсон.
Hybrid системийн хувьд Toyota Prius-ийн THS-II системийг тавьсан ба цахилгаан хөдөлгүүр нь 105KW, 270Nm эргүүлэх хүч бүхий чадалтай.
Харин бензин хөдөлгүүр нь Prius-ийн 1.8 литрийн 2ZR-FXE биш илүү их багтаамжтай 2.4 литрийн 2AZ-FXE бөгөөд чадал сайтай хөнгөн, хэдий том хөдөлгүүр тавьсан ч Hybrid системийн ачаар дунджаар Vitz-тэй адил 4.5 литр шатахуун зарцуулдаг болсон. Бензиний төрлийн хувьд энгийн бензинд (regular) тохируулсан шууд цацалттай хөдөлгүүртэй.
Гадна дизайны хувьд Lexus брэндийн ерөнхий төрхийг агуулсан ба агаарын эсэргүүцлийн үзүүлэлт нь cd=0.27. Хойд тээшний хэсэг нь Prius шиг хамт биш тусдаа консерватив седаны уламжлалт загвартай.
Хэмжээний хувьд нэг брэндийн IS загвартай ойролцоо, өндөр нь 70мм-ээр өндөр, урд их гэрэл нь бүх загвартаа LS600h, RX450h-тай адил шинэ технологийн LED гэрэлтэй.
Дотор салоны хувьд бүх удирдлага гарын доор байхаар ойр хийж өгсөн ба навигацийн дэлгэцийг харааны түвшний шугамд хийсэн нь харааны шилжилтийг багасгажээ. Салоны хуванцар эд ангиудыг байгальд ээлтэй экопластикаар хийсэн.
Энэ загварыг ерөнхийд нь авч үзвэл байгаль орчинд ээлтэй автомашин болжээ гэж дүгнэж болох юм.
Хойд Америкийн авто шоуд тавигдаж D сегментийн анхны Hybrid авто машин болсон бөгөөд Японд гарсан эхний нэг сардаа 8600 ширхэг борлогдон түүнээс хойш сард дунджаар 500 ширхэг борлогдох болсон байна.

Үүнээс гадна Toyota нэрийн доор адил платформ бүхий SAI загвар худалдаалагдаж байгаа боловч гадна дизайнаараа ялгаатай.

TOYOTA SAIToyota Prius гараад даруй 12 жил өнгөрсний дараа буюу 2009 онд жинхэнэ утгаараа Toyota-н хоёр дахь Hybrid маши...
13/06/2023

TOYOTA SAI
Toyota Prius гараад даруй 12 жил өнгөрсний дараа буюу 2009 онд жинхэнэ утгаараа Toyota-н хоёр дахь Hybrid машин болон гарсан.
Үүнээс өмнөхөн гарсан Lexus HS-тай нэг адил суурьтай ах дүү загвар бөгөөд сүүлд гарсан HS250h гэсэн Hybrid загвартай нэгэн адил систем хэрэглэж байгаа юм.
Энэ машин дээр ажилласан инженер нь 1990-ээд оны дундуур гарсан Progres загвар дээр ажиллаж байсан болохоор бага хэмжээнд тансаг машин хийх туршлагатай байжээ. Эхэн үедээ Hybrid автомашин хийнэ гэж төлөвлөөгүйгээр SAI загвар дээр ажиллаж байсан юм.
Гэвч Prius, Crown Hybrid хоёрын дундах ямар нэг Hybrid машин хэрэгтэй байсан тул төслийг энэ чиглэлд ажиллуулсан байна.
Ингээд энэхүү SAI загвар бий болсон. Сарын дундаж борлуулалт 3000 ширхэг.
Үүнтэй зэрэг шахуу гарсан Lexus брэндийн HS загвар нь дотор салоны байдал, хойд урд талын дизайн зэргээрээ ялгаатай бөгөөд үндсэн суурь механизмын хувьд адил платформ дээр хийгдсэн. Иймээс SAI ба HS нь төстэй ах дүү загвар хэмээн нэрлэгдэх явдал байдаг.
Crown-ыг бодвол дараагийн сервисийн өртөг багатай, салоны зай боломжийн гэдгээрээ нийтийн таксин хэрэглээ болон хувь хэрэглээнд түлхүү ашиглагдах болсон.
HS-тэй адил суурьтай боловч хөдөлгүүрийн хувьд HS-ээс бага Prius-ийн 1.8 литрийн 2ZR-FXE суурилагдсан төдийгүй Camry Hybrid, Estima Hybrid-ийн 2AZ-FXE хөдөлгүүрийг сонгох боломжтой юм. Ингэж том хөдөлгүүр бүрэн Hybrid систем тавьснаар хүчин чадал хангалттай болсны дээр шатахуун зарцуулалт энгийн 1 литрийн хөдөлгүүртэй машины адил хэмжээнд очиж 100 км-т 4.5- 6 литр болжээ.
Дизайны хувьд седан стилээр хийгдсэн бөгөөд Lexus HS-ээс уртаараа 95мм, өргөнөөрөө 15мм богино, өндөр нь 10мм намхан байхаар хийгдсэн. “G”,” S” хувилбарт HID гэрэл, бусад хувилбар нь LED их гэрэлтэй. HS-тэй адил урд хормой, хойд спойлер бүхий “AS Package” хувилбар бий.
Салоны дотор тал нь ерөнхийдөө HS-тэй төстэй боловч нарийн деталиудын хувьд өөр болсон. Мөн навигацийн систем, аудиог удирдах компьютерийн мауз маягийн удирдлагатай болсон байна.
Салоны хуванцар эд ангийн 60% нь экопластик буюу ургамлын тосноос гаргаж авсан материал юм. Энэ материалыг Америкийн компани нийлүүлдэг бөгөөд автомашины өртгийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж үздэг.

TOYOTA SAI | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ Мотор1. 2AZ-FE маслын насос эвдэрдэг (Alphard, SAI, RAV4)2. Ус халдаг. Үүнээс болж ...
13/06/2023

TOYOTA SAI | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ
Мотор
1. 2AZ-FE маслын насос эвдэрдэг (Alphard, SAI, RAV4)
2. Ус халдаг. Үүнээс болж мотороо халаадаг
3. Тагны жийргээрээ масло гоождог
4. 2AZ-FE моторын үндсэн блоктой үүн дээр хайбрид систем нэмэгдсэн. SAI мотор бол үндсэндээ шинэчлэгдсэн 2AZ-FXE хөдөлгүүр буюу дээд ангийн хийц өөрчлөгдсөн болохоор резьба шувтардаг асуудал гайгүй болсон. Хайбрид систем дээрээ бол цахилгаан хөргөлтийн шингэний помптой байдаг. Тэгэхээр ус халах шалтгаан бол ерөөсөө хөргөлтийн шингэнээ цаг тухай бүрт нь тогтмол солих, хэмжээгээ шалгах юм. Сүүлийн үеийн орж ирсэн загвар дээр градус бага байдаг. Градус бага машиныг гадаа тавьж хонуулсанаар царцалт үүсээд хөргөлтийн шингэн маань бүрэн эргэлтэнд орж чадахгүй болсноороо хөдөлгүүр халдаг. Үүнээс болоод халалт үүсч цахилгаан помп амархан шатдаг.
Цахилгаан
1. AFS гэрлийн автомат удирдлагын систем гэмтдэг. Энэ нь амортизатор солих үедээ мэдрэгчийн чөмгийг хугалах, утсыг тасдах зэргээс болж анхааруулах гэрэл хянах самбар дээр асаж гэрэл дээш доош тохируулагдахаа болино. Сэргийлэхийн тулд эд ангийг солихдоо анхааралтай байгаарай.
2. Урд их гэрлийн лампыг солихдоо гэрлэн доторх моторыг гэмтээх магадлалтай байдаг. Тиймээс мэргэжлийн хүнээр солиулж байгаариа.
3. Салоны голын дэлгэцийн нугас гацах, дуу орох зэрэг гэмтэл үүсдэг.
Кроп
SAI-т суурилуулсан кроп нь CVT-ын нэг төрөл PSD (Power-Split Device) дагуул араат механизм дээр бүтээсэн. Уг механизмийн наран арааг генератортай, хөтлөгч буюу дагуул арааг дотоод шаталтат хөдөлгүүртэй, харин титэм арааг цахилгаан мотор болон дугуйтай холбосон байдаг. Улмаар энэ систем хүчний урсгалыг чиглэл бүрт зугуухан хуваарилж эхэлнэ. Үүний ачаар машиныг эхлээд зөвхөн цахилгаан мотороор асааж, хөдлөөд эхлэхэд нь дотоод шаталтын хөдөлгүүр оролцох боломжтой болгосон.
Энэ бүх үйл явцыг хайбрид системийн контроллер удирддаг. SAI-ийн кропт дагуул араат механизм ашигласнаар автомашин хөдөлгөөнд дуу чимээгүй оролцох боломжтой болсон. Хэрэв та анзаарсан бол хурд өсөхийн хэрээр хөдөлгүүрийн дуу чангардаггүй, нэгэн жигд дуутай байдаг нь ийм учиртай. Түүнчлэн уг кроп авсаархан, урт настай, удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай бат бөх эд ангиас гадна шатахуун зарцуулга болон хорт утаа ялгарлыг эрс багасгах, шатахууныг мэдэгдэхүйц хэмнэхэд хувь нэмрээ оруулдаг.
Гэхдээ хэт өндөр ачаалалд тэсвэр сул. SAI-ийн кроп нь хөдөлгүүр болон цахилгаан эд ангитай нягт ажилладаг учир тэдгээрийг зөв арчлах нь эргээд кроптоо сайнаар нөлөөлнө гэсэн үг. Ноцтой гэмтвэл бүтнээр нь солихоос аргагүйд хүрдэг.
SAI шинээр худалдан авах гэж байвал юуны өмнө хөдөлгүүр, явах анги, цахилгаан системийн бүрэн оношилгоонд оруулахыг зөвлөе. Ялангуяа кропны ажиллагааг компьютерээр нарийн оношилбол далд гэмтлийг илрүүлнэ.
Кропны тосоо хугацаанд нь солиулж хэвшээрэй. Хөдөө гадаа их явдаг бол кропны тосыг 15,000-20,000км тутамд, хотод унадаг бол 25,000км тутамд мэргэжлийн газар солиулах нь ашиглалтын хугацааг уртасгана.
Хүйтэнд үед машинаа аль болох дулаан гаражид хонуулаарай. SAI-ийн кроп хүйтнээс ажирдаггүй гэж хэлж болно. Гэхдээ өвөлжин гадаа хонуулаад байвал кропны сальник, резин эд ангиудын ашиглалтын хугацаа багасахаас гадна бензин идэлт огцом нэмэгддэг.
Гарын авлага ном дээр заасан зориулалтынх тос хийгээрэй. Стандартын бус тос хийх, хэт удаан хугацаанд хуучин тостой явж болохгүй. SAI-ийн кроп хэдий бат бөх ч гэлээ муу тосонд мэдрэмтгий.
SAI-ээр машин чирэх нь хориотой. Учир нь кроп өндөр ачаалалд тэсвэр бага. Хэрэв та зайлшгүй шаардлагаар Prius-ээ чирүүлэх бол 12В аккумулятор болон араагаа салгаад хурдаа 30 км/ц-аас хэтрүүлэлгүй, бас 30 минут тутамд амрааж чирүүлээрэй.
Өвөл гадаа хонуулсан бол асаасан даруйдаа хөдөлгөөн эхлүүлэхийг хориглоно. Хөдөлгүүр халах зуур бээрсэн кроп бас гэсдэг тул хөдөлгүүрээ 2-5 минут халаасаны дараа хөдөлгөөнд орж байхыг зөвлөе.
Хөдөлгүүр кропны хэсгээс элдэв чимээ гарах үед мэргэжлийн газрыг яаралтай зорь. Хэдий чинээ эрт оношилуулж засуулна, төдий чинээ эвдрэл бага гарахыг анхаар.
Кропны тосны түвшинг өвөл зуны үйлчилгээ хийлгэх бүртээ заавал шалгуул. Хэрэв бага зэрэг л хөлөрсөн шинж ажиглагдвал тосны түвшин багассаныг мэдэлгүй давхиулсар кропоо бүтнээр нь солих нөхцөл үүсч болзошгүйг анхаараарай.
Тулгуур эд анги
Босоо тэнцүүлэгч болон тэнцүүлэгчийн даравч резин. Хааяа хааяа өндгөн тулгуурын гэмтлүүд орж ирдэг.
Хойд тэвшний втулк амархан тасардаг.
Өөрөө энгийн машин. Жишээлбэл энэ LX470-ууд дээр гар, доод гар, тусдаа гаруудтай байхад ганцхан буюу доод гар, өнгөн тулгуур, амортизатор болон тэнцүүлэгчтэй.
Дээд цахилгаан руллын аппарат буюу хөндлөн аппарат нь руль дотор их дугардаг. Энэ гэхдээ тулгуур эд анги биш.
Түгээмэл асуудаг сэлбэгүүд
Урд хойд амортизатор
Рулийн уян утас
Цахилгаан помп
Босоо тэнцүүлэгч

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Buyka”s engineering posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Buyka”s engineering:

Share