Y+ Offroad Mongolia - Yunliang 4x4 - Офроад тоноглол

Call Directions Website Contact the business

Y+ Offroad Mongolia - Yunliang 4x4 - Офроад тоноглол Y+ 4X4 брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. Найдвартай OFF-ROAD тоноглол, амортизатор, хамгаалалт, аврах хэрэгсэл, аяллын иж бүрэн шийдэл.

25/10/2026

Нэг л их яарсан хүн!!

24/10/2026

Хаданд авирагчид гэдэг төрөл..

ОФРОАД ТОНОГЛОЛ ДЭЭРХ “304 STAINLESS STEEL” ГЭСЭН БИЧИГ ЮУ ХЭЛДЭГ ВЭ?Зэсийг цайртай хайлуулбал гууль, цагаан тугалгатай ...
23/10/2026

ОФРОАД ТОНОГЛОЛ ДЭЭРХ “304 STAINLESS STEEL” ГЭСЭН БИЧИГ ЮУ ХЭЛДЭГ ВЭ?

Зэсийг цайртай хайлуулбал гууль, цагаан тугалгатай хайлуулбал хүрэл гарна. Төмөрт нүүрстөрөгч нэмбэл ган үүснэ. Харин хром, никель зэрэг элементийг тодорхой харьцаагаар оруулснаар зэврэлтэд тэсвэртэй гангийн төрөл бий болдог.

304 Stainless Steel буюу 304 маркийн зэвэрдэггүй ган нь ойролцоогоор 18% хром, 8% никель агуулдаг, дэлхийд өргөн хэрэглэгддэг маркийн нэг. Хром нь гадаргууд зэврэлтээс хамгаалах маш нимгэн исэллэг үе үүсгэдэг бол никель нь бүтцийг тогтворжуулж, хэлбэржүүлэхэд тохиромжтой шинжийг дэмждэг.

Офроад тоноглолын ертөнцөд 304 ган шноркель буюу хөдөлгүүрийн агаар сорох өндөр хоолой, яндангийн систем зэрэг эд ангид байр сууриа олсон материал юм.

Яагаад сонгодог вэ? Зэврэлтэд тэсвэртэй, гагнаж хэлбэржүүлэх боломж сайтай, гадаргууг нь өнгөлж цэвэрхэн хадгалахад тохиромжтой. Ус, шавартай байнга харьцдаг гадна тоноглолд эдгээр чанар бодит үнэ цэнтэй.

Жишээ нь, будсан энгийн гангийн хамгаалалт чулууны цохилтод хууларвал ил гарсан хэсэг зэврэх эрсдэлтэй. Харин 304 гангийн зэврэлтэд тэсвэртэй чанар нь материалын өөрийн найрлагаас үүсдэг.

Давс, шаврыг удаан наалдуулж орхивол 304 ган ч зэврэлтэд өртөж болно. Аяллын дараах угаалга, цэвэрлэгээ тоноглолын эдэлгээнд шууд нөлөөлдөг билээ.

Y+ зөвлөж байна: Тоноглол сонгохдоо “Ямар материалаар, ямар хийцээр, ямар зориулалтаар хийсэн бэ?” гэж асуугаарай.

Чанарын яриа тэндээс эхэлдэг.

Мэнэгийн талд..Фотог: Munkhbaatar NerguiInstagram.com/muugiidrone
22/10/2026

Мэнэгийн талд..

Фотог: Munkhbaatar Nergui
Instagram.com/muugiidrone

20/10/2026

Бид удахгүй өвлийн дугуй оруулж ирэх болно.

19/10/2026
2025 оны гуравдугаар сард АНУ-ын Флорида мужийн Уинтер-Спрингс хотод амьдардаг Надя Йованович хэмээх нэгэн эмэгтэй хүү К...
19/10/2026

2025 оны гуравдугаар сард АНУ-ын Флорида мужийн Уинтер-Спрингс хотод амьдардаг Надя Йованович хэмээх нэгэн эмэгтэй хүү Костагийнхаа дөрвөн насны төрсөн өдрөөр нэгэн жижигхэн сюрприз барихаар шийджээ. Тэрээр нутгийнхаа Facebook группт гоё машинтай хүн байвал гэрийнх нь урдуур явж өнгөрч болох эсэхийг асуусан байна.

Коста машинд нугасгүй. Ялангуяа Porsche, Lamborghini-д дуртай учраас ээж нь хүүдээ дуртай машинаа дэргэдээс нь харах боломж олгохыг хүсжээ.

Гэтэл тэр энгийн хүсэлт санаанд оромгүй олон хүнд хүрэв. Нутгийн машин сонирхогч Майк Маллоззи бусадтайгаа холбогдож, Porsche 911, Lamborghini, Audi R8, BMW зэрэг спорт автомашинтай хүмүүсийг цуглуулжээ.

Эхний цуваа бүр цагдаагийн хамгаалалттай ирсэн байна. Дараагийн өдрүүдэд ч хүмүүс машинаа унан хүрэлцэн ирсээр, нэг хүүгийн төрсөн өдрийн жижигхэн сюрприз олон хүнийг нэгтгэсэн баяр болж хувирчээ.

Машины эзэд зогсож, хүүхдүүдтэй мэндлэн, машинаа үзүүлж, дотор нь суухыг хүртэл зөвшөөрсөн байна.

Өдий хүртэл Hot Wheels-ийн жижигхэн тоглоомоор төсөөлж явсан машинуудаа дөрөвхөн настай хүү тэр өдөр бодитоор харж, хүрч, дотор нь сууж үзжээ. Костагийн хувьд мартагдашгүй төрсөн өдөр болсон нь гарцаагүй.

18/10/2026

G Class мань нойл болжээ..

17/10/2026

Хянах руу харж болохгүй 🤗🫣

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Y+ Offroad Mongolia - Yunliang 4x4 - Офроад тоноглол posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Y+ Offroad Mongolia - Yunliang 4x4 - Офроад тоноглол:

Shortcuts

Share