10/06/2026
Аялалд гарахын өмнө автомашинаа хэрхэн бэлдэх вэ?🌞🚗🏔️🏕️
Ажил сургууль амраад та зуны зугаалгадаа бэлдэх гэж байна уу? Тэгвэл аяллын хувцас майхнаас гадна авто машиныхаа бэлтгэлийг хангахаа мартуузай. Манай YUASA SERVICE-ийн зүгээс аяллын өмнө автомашины шалгах бяцхан зөвлөмжийг хүргэж байна.
-------------------------------------
Аккумуляторын цэнэгийг шалгах⚡
Аялалд гарахын өмнө хамгийн түрүүнд шалгах зүйлсийн нэг бол аккумулятор юм. Ялангуяа зуны халуунд аккумуляторын доторх химийн урвал идэвхжиж, цэнэг барих чадвар буурах эрсдэлтэй байдаг. Хэрэв машин удаан асаагүй, ойрын зайд олон удаа явдаг, эсвэл асаах үед удаашралтай эргэж байвал аккумулятор суларсан байж болзошгүй.
Аккумуляторын цэнэг, клеммийн бохирдол, сулралт, шингэний түвшин болон генераторын ажиллагааг аяллын өмнө мэргэжлийн газраар шалгуулах нь зүйтэй.
-------------------------------------
Мотор, кропны тосыг шалгах🛢
Моторын тос нь хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалж, хөргөх, тослох, цэвэрлэх үүрэгтэй. Харин кропны тос нь хурдны хайрцгийн ажиллагааг жигд, зөөлөн байлгахад чухал нөлөөтэй.
Тос хэт багассан, харласан, эсвэл солих хугацаа нь болсон бол замд гарахаасаа өмнө заавал солиулаарай. Хөдөлгүүрийн тос дутуу үед эд ангиудын элэгдэл нэмэгдэж, мотор халах, эвдрэх эрсдэлтэй. Мөн хол замд гарах гэж байгаа бол өөрийн машинд тохирох тосноос бага хэмжээний нөөц авч явахад илүүдэхгүй.
-------------------------------------
Дугуйг шалгах🛞
Дугуй бол автомашины аюулгүй байдлын хамгийн чухал хэсгүүдийн нэг. Дугуйн хээний гүн, хажуу ханын гэмтэл, хагарал, хийний даралт зэргийг аяллын өмнө сайтар шалгах хэрэгтэй. Хэт бага хийтэй дугуй түлшний зарцуулалтыг нэмэгдүүлж, халалт үүсгэн хагарах эрсдэлтэй. Харин хэт их хийтэй дугуй замтай барьцалдах чадвараа алдаж, гол хэсгээрээ хурдан элэгддэг.
Мөн заавар дугуйны нөөцтэй байх хэрэгтэй. Хол замд дугуй хагарсан үед нөөц дугуй хийтэй, ашиглах боломжтой байх нь маш чухал. Боломжтой бол дугуйн хий хэмжигч, дугуй нөхөх хэрэгсэл, домкрат, түлхүүрээ хамт авч явах хэрэгтэй.
-------------------------------------
Накладыг шалгах ⛔
Тоормосны наклад нь машиныг аюулгүй зогсоох үндсэн эд анги учраас аяллын өмнө заавал шалгах шаардлагатай. Наклад нимгэрсэн үед тоормосны зам уртасч, ялангуяа уулын зам, огцом уруудах хэсэгт ослын эрсдэл нэмэгддэг.
Тоормос гишгэхэд шаржигнах дуу гарах, педаль зөөлрөх, машин нэг тал руугаа татах, тоормосны зай уртсах зэрэг шинж тэмдэг илэрвэл наклад болон тоормосны системээ яаралтай шалгуулаарай. Урт замд ачаатай явах үед тоормосонд илүү их ачаалал ирдэг тул урд болон хойд накладыг хоёуланг нь шалгах нь зөв.
-------------------------------------
Гэрэлтүүлгийг шалгах🔆
Бороо орох, манан татах, эсвэл шөнө замд гарах шаардлагатай үед их гэрэл, ойрын гэрэл, холын гэрэл, тоормосны гэрэл, дохионы гэрэл, ухрах гэрэл, улсын дугаарын гэрэл зэрэг бүх гэрэлтүүлгээ шалгаарай.
Ялангуяа тоормосны гэрэл шатсан үед арын жолооч таныг зогсож байгааг анзаарахгүй байх аюултай. Мөн шавар, тоос шороотой замаар явсны дараа гэрэл бохирдож гэрэлтүүлгийн хүч багасдаг тул замдаа үе үе арчиж цэвэрлэх хэрэгтэй.
-------------------------------------
Заавал авч явах хэрэгслүүд 🔺
Хол замд гарахдаа автомашины үндсэн шалгалтаас гадна шаардлагатай багаж, хэрэгслийг авч явах нь чухал. Үүнд нөөц дугуй, домкрат, дугуйн түлхүүр, аккумулятор холбогч кабель, гар чийдэн, анхны тусламжийн хайрцаг, галын хор, чирэгч олс, шил арчигчийн шингэн, моторын тосны бага хэмжээний нөөц, ус, цэнэглэгч болон жижиг багажнууд багтана.
Стрессгүй аялцгаая 😊