ТӨВ АВТО - Авто сэлбэгийн дэлгүүр - Төв аймаг Зуунмод

  • Home
  • Mongolia
  • Dzuunmod
  • ТӨВ АВТО - Авто сэлбэгийн дэлгүүр - Төв аймаг Зуунмод

ТӨВ АВТО - Авто сэлбэгийн дэлгүүр - Төв аймаг Зуунмод Автомашин,мотоцикль сэлбэг,аккумулятор, дугуй,олгой,нум,амортизатор, ремен,наклад,автохими,гэрэл,тос,

30/08/2026

📌ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД АНХНЫ АЖ АХУЙН ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧИЖ, 91 КМ ТӨМӨР ЗАМД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ. (2026.08.29)

Э. БАТШУГАР: ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫН ЭХНИЙ 2 ЦАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛЛООЭрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс Эрүүл мэндийн ...
29/08/2026

Э. БАТШУГАР: ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫН ЭХНИЙ 2 ЦАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс Эрүүл мэндийн яамны харьяа төрийн өмчийн бүх эмнэлэгүүдийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй боллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд зогсоолын төлбөрөөс болж хүндрэл учрах ёсгүй.

Иргэд өвчтөний карт, цаг авсан баримтаа үндэслэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Цаашид зогсоолын төлбөрөөс чөлөөлөх үйл явцыг цахимжуулж, иргэдэд илүү хялбар, чирэгдэлгүй үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллана гэв.

Бензиний сав худалдаалж байнаСэтгэгдэл хэсэгт үнэ болон орон нутагт зориулалтын саванд шатахуун олгож буй ШТС-уудын мэдэ...
29/08/2026

Бензиний сав худалдаалж байна

Сэтгэгдэл хэсэгт үнэ болон орон нутагт зориулалтын саванд шатахуун олгож буй ШТС-уудын мэдээллийг орууллаа

29/08/2026
Том жийпүүд оочирлож байгаа харагдахгүй байна уу?Тэд юунд оочирлож, юунд оочирлохгүйгээ мэддэг хүмүүс.Том машин унаж, са...
20/08/2026

Том жийпүүд оочирлож байгаа харагдахгүй байна уу?

Тэд юунд оочирлож, юунд оочирлохгүйгээ мэддэг хүмүүс.

Том машин унаж, сайхан амьдрахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн.Олон шөнө нойр хоолгүй зүтгэсэн.
Бизнес босгосон.
Аж ахуйн нэгж ажиллуулсан.
Олон хүний ар гэрийг цалингаар тэжээж яваа.

Та нарын боддог шиг бүгд хулгайч биш.
Миний харж байгаагаар 80 хувь нь хөлс хүч, хөдөлмөрөөрөө өнөөдөрт хүрсэн хүмүүс.

Тэдэнд байгуулсан ажил, бүтээсэн хөрөнгө, төлөвлөсөн нөөц бий.
Тиймээс сандрахгүй байна.
Бензин авахдаа тулбал тэдэнд байгууллагын бизнес карт байгаа.

Бусдын амжилтыг хараад атаархахаас илүү,
өөртөө боломж бүтээх талаар бод.

Чамд ч бас тэр боломж байсан, одоо ч байгаа гэжээ. Та юу гэж бодож байна.

ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТЭД ХОЙРГО ХАНДАЖ БАЙГАА ААН-ҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВ...
17/08/2026

ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТЭД ХОЙРГО ХАНДАЖ БАЙГАА ААН-ҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, холбогдох мэдээллүүдийг сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

* Наймдугаар сарын 14-өөс хойш шатахууны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж байна. Гэвч нэр бүхий ШТС-ууд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулахгүй байх, ганцхан хошуугаар шатахуун олгох, иргэдэд бус гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх зэргээр дур мэдэн хязгаарлалт хийж, шуурхай штабын шийдвэрүүдийг зөрчсөн тохиолдлууд гарсаар байна.

* Иймд АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын зүгээс шатахууны хомсдол үүссэн онцгой нөхцөлд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж, шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлээгүй шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авах үүргийг өглөө.

* Энэ хүрээнд бүх ШТС-уудыг 24 цагаар үйл ажиллагаа явуулах, боломжит бүх хошуугаараа шатахууныг олгох, гэрээт байгууллага, талоноор олгоно гэсэн хязгаарлалтууд хийхгүй байхыг санууллаа. Хэрвээ энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол тухайн нефть импортлогч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу санууллаа.

Address

Dzuunmod
41

Telephone

+97686164343

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ТӨВ АВТО - Авто сэлбэгийн дэлгүүр - Төв аймаг Зуунмод posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share