20/06/2026
Утаа, түгжрэл, стресстэй их хотын амьдралаас түр ч болов ангижирч, зуны ганцхан сард дулаан агаарт хөдөөг зорих шиг жаргал Монгол хүнд үгүй.
Гэвч харамсалтай нь... Бидний дунд зарим нэгний хувиа хичээсэн, хэнэггүй хүмүүсийн яаруу зангаас болж аялал нь АМЬДРАЛЫН ХАРАМСАЛ, УЙ ГАШУУ болж хувирч байгаа дүр зураг хөдөөгийн замд дэндүү олон тааралдах юм.
Таныг болон гэр бүлийг тань хамгаалах дараах 9 санамжийг АЯНД МОРДОХЫН ТУЛД заавал уншиж, тархиндаа суулгаж бүх жолооч нарт хүргэж өгөхийг хичээнгүйлэн хүсье.
💡Учир нь зам гарсны дараа та ганцаараа хариуцлагатай байгаад нэмэргүй. Бусдыгаа ч гэсэн аюулгүй, хариуцлагатай байхад уриалах хэрэгцээ байна.
1. Замаа бүрэн чөлөөл:
Түр амсхийх, бие засах, зураг авахуулах гэж байгаа бол машинаа замаас бүрэн гаргаж, бусдын хөдөлгөөнд саадгүй зогсож сурцгаая.
2. Өгсүүр газар бүү гүйцэж түрүүл:
Өгсүүр замын цаана юу байгааг та харахгүй. Тэнд үхэл хүлээж байж ч болно. Тэвчээртэй бай, өгсүүр замд битгий гүйц гүйцэж түрүүл!
3. Буруу талдаа хүрдтэй бол гэрлээ тохируул: Урдаас ирж буй жолоочийг сохолж, осол гаргахгүйн тулд гэрлийн тусгалаа зөв болгож, шөнө гэрлээ үргэлж шилжүүлж хэвшээрэй.
4. Машиндаа биш замдаа итгэ:
Таны хүлэг хэдий сайн, хүчтэй байж болох ч Монголын зам стандарт бус, нарийн, сэв (овгор, товгор) ихтэй. Хурдаа заавал тааруулж яв.
5. Нүх тойрохдоо урсгал бүү сөр:
Замын ганц нүхнээс бултахын тулд эсрэг урсгал руугаа огцом ордог үйлдлээ зогсооё. Машинаас илүү хүний амь нас илүү чухал
6. Согтуу үедээ жолоо барих нь гэмт хэрэг: Архи уусан бол жолоо барих тухай бодлыг тархинаасаа бүрмөсөн арч. Та өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ч үхэлд хүргэх аюултай.
7. Эргэлт бүхэн дээр хурдаа хас: "Яах ч үгүй" гэж боддог хэнэггүй зан эргэлт дээр машин шарвах, онхолдох гол шалтгаан болдог.
8. Туслах замаас орохдоо төв замын машиныг өнгөрөө:
Ганцхан машин хүлээчихэж чадахгүй яарснаас болж зам дээр ямар их осол аваар гарч, хүний амь сүйдэж байна вэ! Хүлээцтэй байя.
9. Хүүхдийн суудлыг заавал ашигла:
Бага насны хүүхдээ урд суудалд өвөр дээрээ суулгаж явах нь тэднийг үхлийн аюулд шууд түлхэж буй хэрэг. Хүүхдээ зориулалтын суудал дээр суулгаж, өөрсдөө ч суудлын бүсээ бүсэлж заншъя.
10.Зурагдсан машины шилээ солих. Яагаад гэвэл шөнө болон нарны өөдөөс явахад юм харагдах муутай гялбаад байдаг.
Ориг Авто Шил 7227-8558
Аюулгүй аялацгаая 🇲🇳🇲🇳🇲🇳