19/04/2025
Зөндөө хэлээд сануулаад, гуйгаад байгаа шүү!!!! 😔
Ид хийж бүтээх насандаа явж байсан 33 настай залууг ингээд бурхан аваад одлоо. Үнэхээр харамсаж байна. Ум амгалан сайн болтугай 🙏
Дахиад л хэлэе өдөр бүр ийм зүйл давтагдаад байна моточид аваад постол шэйр хийгээрэй
Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан авто замаар зөвхөн машин биш:
1.Унадаг дугуй
2.Мопед
3.Мотоцикль зэрэг тээврийн хэрэгслүүд
оролцох тул нийт жолооч нартаа анхаарал болгоомжтой, дүрэм журмаа мөрдөж эгнээ байр солихдоо, буцаж эргэхдээ толиндоо маш сайн харж байхыг хүсэж байна 👀👀👀👏👏👏
Мотоциклийн ослын 80% нь автомашины жолоочийн:
1.эгнээ байрыг хайнга солих
2.толиндоо харахгүй огцом дарах
3.үргэлжилсэн цагаан шугам давж эргэх
4.толиндоо хардаггүй
5.зорчих хэсгийн тал руу/зүүн тал руу/ хүн буулгах, суулгах, хаалга онгойлгох гэх мэт үйлдлүүдээс үүдэлтэй байдаг тул жолооч та тус бүрдээ 👀👂👂!!! анхаарал богоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг уриалж байнаа. Мөн замын цагдаа болон нийт жолооч нараас замын түгжрэлийн эсрэг хувь нэмрээ бага ч гэсэн оруулж буй унадаг дугуй, мопед, мотоцикльтай хүмүүсийг хүндэлж зөв боловсон харицахыг хүсье баярлалаа. Энэ өнөөдөр гарсан аваар хаа хаанаа бодолцож явмаар байна залуусаа!!!!
Мото унаж байгаа бол Каск, Каск, Каск
Каскаа сайн өмс!!! Өмссөн бол бүчээ бүчил!!!