23/07/2026
#️⃣Таны автомашинд:
•Дугуй савлах, дугуй замын гадаргуутай хангалттай шүргэлцэхгүй байх үүнээс болж тоормослох зай уртассан бол, мөн дугуй ойх мэдрэмж танд төрж байвал;
•Хурдтай явах үед, эгнээ байраа солих үед, эргэлт хийх үед кузов ганхаж байвал;
•Донсолгоо, хурд сааруулагчаар давж гарсаны дараа кузов ойж байгаа бол;
•Огцом тоормослосны дараа кузовын савалгаа зогсохгүй байгаа бол;
•Замын донсолгоо мэдрэх нь ихэсч байвал амортизатор муудсаны шинж юм.
Мөн гадны нөлөөллөөс болж хонхойх, цоорох, муруйж тахийх, битүүмж алдагдсанаар тос гоожих зэрэг нь амортизаторын ажиллагааг муутгадаг.
Муудсан амортизатораас болж автомашин хурд авч жигд явж чадахгүй, тоормослох болон эргэх, өгсөх ба уруудахад байнга бэрхшээлтэй байгаа нь мэдэгдэнэ.
#️⃣Амортизаторыг шалгах хамгийн энгийн арга бол амортизаторын их бие дээгүүр тос гоожсон эсэхийг нүдээр тогтоож болно. Дараа нь машиныхаа дөрвөн буланд 3-4 удаа дарж дайвалзуулж үзээрэй. Үүний дараа кузов чинь нэг л удаа буцах ёстой. Хэрэв машин удаан савлах юм уу, эсвэл цохилт тод сонсогдож байгаа бол амортизатор муудсан, солих болсоныг илтгэнэ.
#️⃣Амортизатор муудаж тосоо гоожуулсан, ажиллагаагүй болсон бол улирал хамаарахгүй солих хэрэгтэй.
#️⃣Автомашин эргэх, огцом тоормослох үед тухайн автомашины хүндийн төв шилжиж байдаг. Амортизатор нь хүндийн төвийг барьж аль болох шилжүүлэхгүй,авто машиныг тэнцвэртэй байлгах, зөөллөх үүрэгтэй.
#️⃣Амортизатор муудсан чигээрээ яваад байвал гарны тяг, шарнер, тулк зэрэг эд ангиудад хүчтэй цохилтыг дамжуулж насжилтыг богиносгож,эвдрэлд хүргэх аюултай.
UB AUTOCENTER- АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ...