13/06/2026
⛱️ялал эхлэх гээд машинаа бэлдээд байна уу.
Lexus Lx&Gx эзэмшигчид тулгарч болох зүйлс…
Халууны улиралд аялал хийх учраас бензин насосын даралт шалгуулаад, шаардлагатай бол шинээр солиулаад гарах хэрэгтэй. Хэт халуунд банкинд 3/1-с доошгүй бензинтэй явах хэрэгтэй ингэснээр банкин дахь бензин насосыг хөргөж шатах эрсдлээс хамгаалах юм. Мөн ШТС бензин авахдаа хөдөлгүүрийг унтрааж хэвших хэрэгтэй учир нь хөдөлгүүр асаалттай үед гаднаас бензин банкинд даралттай орно энэ үед банкин дахь тунадас бужигнаж, ажиллаж буй насос тунадас сорсноор бензин насос, тунгаагуур, форсунк гэх мэт зүйлс бөглөрч гэмтэнэ. Хөдөө явахдаа октан бүүстэр хэдэн ширхгийг аваад яв, тулсан үед хэрэг болно мөн барааны саван бас хэрэгтэй муугаар бодоход банк хад цохиж цоорвол үүнээс өөр үр дүнтэй туслах зүйл үгүй. Запасанд Приус Кроун Примио аль нь ч болно 1 бензин насос ардаа хийгээд явж бай.
Тормосны системийг шалгуул үүнд: ABS мэдрэгч утаснууд ил гарсан бол лентээр бэхлэх учир нь ус туулна, шалбарсан утсанд ус хүрвэл ABS систем алдаа заана. Тормосны поршин гацаатай бол цэвэрлүүлж гацааг нь гаргуулах хэрэгтэй, хол замд машин сул гүйж байж шатахуун зарцуулалт эерэг үр дүнтэй байх болно. Фланец(пиланз) нимгэрсэн сэнсэрсэн бол шинээр солиул хэт халалт даахгүй халж яваад усанд орвол фланец хагарна. Наклад 50% -с доош бол солиулах хэрэгтэй учир нь энгийн явалтаас илүү ачаалалтай замаар явах учраас солиод гарсан зөв юм. Уулын эгц уруу буухдаа хропоо хүндрүүлж бууж хэвшээрэй ингэснээр тормос гишгүүлж наклад шатааж фланец улайсгахгүй амар тайван бууна.
Обуд дугуй шалгах.. дугуй хавантай бол солиул обуд цохигдсон бол засвар хийлгэх эсвэл солиулах хэрэгтэй обуданд баланс тохиргоо хийлгэснээр хол замд рүлл салгалахгүй тухтай жолоодлого хийж чадна. Запас дугуйн хэмжээ машин дээр байгаа дөрвөн дугуйтай ижил хэмжээтэй байх ёстой жич: запас дугуй хамгийн найдвартай маш сайн обуд дугуй байх ёстой шүү запас дугуйндаа шипилк дугуйн болт хийгээд чангалчих тулсан үед хэрэг болно. Дугуй сүвлэгч болон, дугуй хийлэгчтэй яв обуд сонгохдоо даацыг тооцоолж загвар биш чанарыг эрхэмлэж бөөрний хамгаалалттай дугуй сонго.
Шингэн зүйлсийг дамжуулах хоолой хэвийн эсэх AHC гидрийн шингэн антифрийз A/C труп ферон алдагдал, дифферинциал хойд хагас голны шингэн шил арчигчийн шингэнүүд дутуу болон бохирдолтой бол шинээр солиулах нэмүүлэх гэх мэт. Шороон замаар явах учраас А/С нэг мөр шийдэх хэрэгтэй. Халуун өдөр түгжрэлд А/С тавиад үз бүлээн үлээх эсвэл ус халж байвал радиатороо шалгуулж цэвэрлүүлж угаалгах хэрэгтэй. Ялаа шумуулны тор уг нь хэрэгтэй байдаг юм одоогоор ялаа алга даа.
Явах эд анги шалгуулахдаа рүллийн аппарат болон таван булын грамошик резин хатсан эсвэл язарч цоорсон бол солиул мөн түгжээ хомутыг заавал шалгуулж солих хэрэгтэй. Хэрэв тоохгүй аялалд гарвал дотор нь ус ороод товудыг хөөж шарик халж эвдэрч гэмтэнэ.
LX470 GX470 эзэмшигчид духны ремен шалгуул язралттай бол солиул учир нь хэт ачаалалтай үед язралттай духны ремень тасрах магадлал өндөр хэрэв тасарвал аялал зогсоно. LX570 хэрэглээний ремень язралттай бол солиулаад гарсан зөв хол замд тасарвал динам цэнэглэхгүй зогсоно. Машин асахдаа хахир дуутай болох мөн стартер дараад хөдөлгүүр асахгүй хэд хэд даруулж винтикс араа дуугардаг бол үг дуугүй стартер солиулах хэрэгтэй. LX470 GX470 стартер ууцан кришик дотор байралдаг бол LX570 доод яндан харалдаа тун хэцүү байрлалд байдаг болно.
LX470 эзэмшидэг бол VGRS систем үгүй хийсэн бол хол замд явахаасаа өмнө заавал гагнуурыг шалгуулах хэрэгтэй шүү хэрэв гагнуур асуудалтай бол төсөөлсөнөөс аймшигтай зүйл.
LX470 кузов өргөгч насос халуунд, халуун моторын хажууд чанагдаж явдаг учраас шороон замруу орохын өмнө машинаа хөргөж амраах зуур хоол цайгаа уугаад явбал шороон замд кузов унахгүй тухтай явна хэрэв кузов LOW түвшинд унавал хүмүүсээ буулгаад кузов өргүүлж Normal дээр очмогц OFF товч дээр дараад кузов түгжээд замаа үргэлжилүүлнэ.
Машин чинь запас түлхүүргүй бол эртхэн хувилуулаад гэртээ запас түлхүүрээ үлдээгээрэй. Хол замд түлхүүрээ гээвэл машинаа ачуулах эсвэл түлхүүрийн мэргэжилтэнд өндөр төлбөр төлөх сонголттой тулна хувилсан түлхүүртэй бол ганц хоног хүлээгээд аялал үргэлжилнэ. Дээврийн нээлхий нээсэн бол марталгүй буцааж хаах хэрэгтэй мартамхай бол тэрийг нээгээд ч хэрэггүй онгорхой орхиод шөнөжин бороо орвол дуусаа.
Шаардлаггүй бол шавар шавхайг дайрч биш тойрч яв. Гүнзгий гол ус мэдэхгүй гармаар яаран бүү гараарай хэрэв шаардлагатай бол машинаа хамгийн өндөр HIGH түвшинд байрлуулж жигд хаазаар гарна. Шаардлаггүй бол шөнийн жолоодлого хийхээс татгалз сайхан амарч аваад маргааш аялалаа үргэлжилүүл.
Баярлалаа ч гэж хэлдэггүй хүмүүсийн машиныг татаж гаргахдаа хропоо хүндрүүлж хамгийн хүнд араандаа хийж хэт хүчлэхгүй татаж гаргах хэрэгтэй D араа дээр татах үйлдэл хийхгүй shackle ашиглаж хэвшээрэй.
Наадмын өмнө жил бүр ах дүү нартаа энэ зөвөлгөөг бичиж тэднийг өндөр эрсдэлээс хамгаалдаг учраас уламжилалаа дагаж хэдэн зүйл бичлээ. #Куско