Амаахайгийн Хром Бүрэлтийн урлан / Amaahaigiin Chrome BURELTiin URLAN

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Амаахайгийн Хром Бүрэлтийн урлан / Amaahaigiin Chrome BURELTiin URLAN

Амаахайгийн Хром Бүрэлтийн урлан / Amaahaigiin Chrome BURELTiin URLAN Амаахай нь өөрийн гараар хийсэн зүйлсээ та бүхэнтэйгэ?

Приус 20 машины деталиудыг усан принтийн аргаар бүрсэн байдал
16/08/2025

Приус 20 машины деталиудыг усан принтийн аргаар бүрсэн байдал

Приус 30 деталиуд угсарсны дараа ингэж харагдана
09/08/2025

Приус 30 деталиуд угсарсны дараа ингэж харагдана

30 приусын деталиудыг усан принтийн аргаар бүрсэн байдал
07/08/2025

30 приусын деталиудыг усан принтийн аргаар бүрсэн байдал

Та бүхэн манайд байгаа өнгөний каталогтой танилцаад таалагдсан өнгөнийхөө зураг дээр 👍 дараарай
02/08/2025

Та бүхэн манайд байгаа өнгөний каталогтой танилцаад таалагдсан өнгөнийхөө зураг дээр 👍 дараарай

Манайх Монгол Улсын Их баяр цэнгэл Наадмын дараагаас ийм үйлчилгээг эхэлнэ. Холбогдох утасны дугаар 99154244
06/07/2025

Манайх Монгол Улсын Их баяр цэнгэл Наадмын дараагаас ийм үйлчилгээг эхэлнэ.
Холбогдох утасны дугаар 99154244

Бага байх ахуйд шилэн лонх хэмээгч нь аймаар үнэтэй байлаа шүү дээ. Улаан ус буюу 500 миллилитрийн багтаамжтай Интоорын ...
30/10/2024

Бага байх ахуйд шилэн лонх хэмээгч нь аймаар үнэтэй байлаа шүү дээ. Улаан ус буюу 500 миллилитрийн багтаамжтай Интоорын ундааны өөрийнх нь үнэ 1 төгрөг 20 мөнгө байхад түүнийг агуулах шилнийх нь үнэ 1 төгрөг 50 мөнгө байв. Хэрэв танд худалдагч эгчид тушаах шил байхгүй бол 1 шил ундааг 2 төгрөг 70 мөнгөөр худалдаж авч уух нь. Уучхаад шилээ тушаагаад 1 төгрөг 50 мөнгөө буцааж авч болно. Ямар ч асуудалгүй. Гэхдээ та ундаагаа онгойлгохдоо лонхны амсрыг эмтлэхгүйгээр маш зөв, цэвэр онгойлгосон байх ёстой. Угаасаа худалдагч эгч шилийг хүлээн авахдаа лонхны амсар бүрэн бүтэн байгаа эсэхийг машид сайтраар нягтлан шалгана. Хулхидах боломж огтхон ч үгүй.

Боргио пивоны шил мөн адил үнэтэй. Миний бие Сансрын ахуйн үйлчилгээний төвийн хүнсний дэлгүүрээс ундаа авах гээд лонхнуудаа ууталчихсан явж байхад пивочин ах нар тааралдаад лонхнуудыг минь булааж авах гэхээр нь би шууд Сансрын тунелийн дээрээс доош нь шидэхээр заналхийлэв. Нөгөөдүүл чинь хэсэг харж зогсож байснаа "Зэвүүн пацаан байна даа" хэмээн хараал урсгасаар пивоныхоо очер руу явж одож билээ.

Хэрэв та сүүний болон тараг, кефирний шилтэй бол бүхэл бүтэн капиталын эзэн л гэсэн үг. 2 төгрөг ш дээ!!! Эдгээр гурван өөр бүтээгдэхүүнүүд яг адилхан лонхонд савлагдана. Тухайн лонхны дотор нь чухамхүү сүү, тараг, кефирийн аль нь байгааг таглааных нь өнгийг хараад мэдэж болно.

Тухайн үед манайд ихэвчлэн пирамид хэлбэр бүхий савлагаатай сүү худалдаалагддаг байв. Орчин үед тохируулж яривал ТЕТРАПАК савлагаа. Технологи энэ тэр нь яг л адилхан. Соц үед пирамид хэлбэртэй, өнөө үед дөрвөлжин хэлбэртэй болсноос өөр гоц өөрчлөлт үгүй. Бид тэрхүү гурвалжин сүүний саваар их тоглоно. Түүнийг өшиглөхөөр их сонин даялж ниснэ. Ямар ч байсан бөмбөгний даялалт шиг бус.

Энэ сүүний савыг ашиглан цэргийн ах нар мөрдэсээ хатуулж гангарна. Ноормонд олгосон мөрдэс нь хугарч нугараад, нурмайгаад байхаар цэрэг хүнд ямар олиг байх вэ дээ. Мөрдэс нь тэгш шулуун, бага зэрэг нисэлттэй байж гэмээ нь санаа нь амардаг байж. Гурвалжин сүүний савны үндсэн их бие нь хөнгөн цагаан, дотор тал нь орчин үеийнхээр бол хүнсний скочон бүрээстэй байсан байх нь. Тэгээд индүүдэхээр амархан хайлж, наалтыг маш сайн авдаг байж ккк.

Харин би нь мөрдэснийхээ 2 захаар сэрүүлэгтэй цагны баадууг гүйлгэчихдэг байсан. Яаж ч базаж, мушгиад нэмэргүй. Мөнхийн сэргэр, мөнхийн нисэлттэй.

Машины бамперыг сэргээн засварлах ажил ямар ямар үк шаттайгаар явагддагийг та бүхэнд танин мэдүүлэх зорилгоор энэхүү пос...
26/09/2024

Машины бамперыг сэргээн засварлах ажил ямар ямар үк шаттайгаар явагддагийг та бүхэнд танин мэдүүлэх зорилгоор энэхүү постыг оруулав.

01/09/2024

Би та нөхдийн танин мэдэхүйд хувь нэмэр оруулах, түүнчлэн надаас элдэв янзын асуултуудыг асуудаг хүмүүст нэг мөр хариулт өгөх үүднээс энэхүү нийтлэлийг бичихээр шийдэв.

Автомашиныг будах 2 үндсэн төрөл байдаг. Үүнд;
1 дүгээрт CUSTOM будалт буюу монголоор орчуулбал тусгай захиалгат будалт.
2 дугаарт Standard будалт буюу энгийн будалт.

1. Юуны түрүүнд энгийн будалтын талаар тайлбарлая. Жолооч Должид гар утсаа маажин, найз бүсгүйтэйгээ чааталж, утсаар видео дуудлага хийж, Улсын их хурлын гишүүн НААРАА гийн зарж байгаа бүдүүн хүүхнүүдэд зориулсан хувцасны лайвыг үзэнгээ жолоо мушгиж явж байгаад анхаарал алдсан тул тоормозоо хэт оройтон гишгэсний улмаас иргэн Амаахайгийн хун цагаан өнгөтэй, үнэхээр гялгар, сайхан машиныг нь мөргөчхөж гэнэ ээ. Нөгөө муу Амаахай чинь юм үзээгүйм болохоороо бөөн сүр болоод л, Должидыг даатгалаа дууд энэ тэр гэж сүржигнээд, учирсан хохирлын үнэлгээгээ хийлгэж гөөнгөө гаргуулж аваад мөнгөө гаргуулж аваад ямар нэгэн Вьетнам, эсвэл монгол кузов засварын газарт очиж машиныхаа сэвийг янзлуулан уул машиныхаа үндсэн өнгөөр будуулаад, санаа нь амрахыг STANDARD буюу энгийн будалт хэмээнэ.

2. Тусгай захиалгат будалт гэгчийг тайлбарлая. Хэн нэгэн үйлчлүүлэгч этгээд бусдаас онцгойрч харагдахын тулд машинаа сэргээн засварлуулах далимаараа үндсэн өнгийг нь өөрчилж, энгийн бус этгээд сонин өнгөөр будуулах, машиныхаа хэлбэр дүрсэд өөрийн хүссэнээр өөрчлөлтийг хийлгэх, элдэв янзын нэмэлт гадаргууг хийлгэх, дотор салоныг өөрчлөх буюу сэргээн засварлах, эсвэл бүүр зэвэндээ идэгдэж сэг болчихсон аймаар хуучин машиныг шинэ мэт сэргээн засварлуулах гэх мэт үйлчилгээг CUSTOM буюу тусгай захиалгат үйлчилгээ хэмээн ойлговол зохино.

Энгийн болон тусгай захиалгат будах үйлчилгээний үнэ тариф, тэдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах материалын зардал, зарцуулах хоног хугацаа, хүний хүч хөдөлмөр нь өдөр ба шөнө лугаа адил хэтэрхий ялгаатай болохыг та нөхөд миний дээр бичсэнээс уншаад, ойлгож байгаа гэдэгт би гүнээ итгэж байна.

Standard будалтын үнэ тарифаар CUSTOM хийлгэх гээд тэнэгтээд байдаг Үмбүү гаруудад хэлчихье. ТА НАРЫН НААД ӨЛӨН САНАА ЧИНь ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ!!!

Хайлаастын эцэст OBOCUSTOM гээд бүхэл бүтэн том үйлчилгээний байгууллага ажиллаж байна. Тийшээ очих хэрэгтэй шд. Би бол энгийн буюу Standard будалтаа л өөрийнхөө үнээр хийнэ. Хэн нэг нь надаар CUSTOM хийлгэхийг хүсвэл хямд бус гэдгийг л мэдэх хэрэгтэй.

Ер нь аливаа хүн хоббирохдоо өөрийнхөө чадал ба чансаанд зөв үнэлэлт, дүгнэлтийг өгч, зөв тооцоолж сурах хэрэгтэй байдаг байгаа шүү. ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙ гэж нэг сайхан үг байдаг.

20/08/2024

Хүмүүс "Ухаан орсон цагаасаа" хэмээн ярьж, бичих их дуртай байдаг. Ухаан орсон цаг гэдэг нь миний ойлгосноор бол энэ дэлхий дээр төрчхөөд хэсэг хугацаанд кадр тасарчихсан лугаа адил явж байгаад гэнэт сэрээд, түүнээс хойшхи үйл явдлыг үл мартан, хожим хойно дурсан санах уураг тархины үйл ажиллагаа хэмээн ойлгодог.

Би ч нялх насаа бүүр түүрхэн санаад л байдаг юм. Хурган дотортой дээл, эсвэл нэхий өлгийнд, монгол гэр дотор манай эмээ өхөөрдөн хайрлаж, эрхлүүлж буй дуу чимээ одоо болтол мартагддаггүй. Тэгээд л кадр тас.

Яг жинхэнээсээ ухаан орсон нь урд хил дээр юм даг. Тэр үед бид вагоноор яваад л байсан. Яваад л байсан. Аймаар залхуутай удаан явсны эцэст учир зүггүй айхтар шовгор оройтой нэгэн байшингийн үүдэнд бид буув. Тэр шовгор оройтой байшин нь Замын үүдийн төмөр замын буудлын байшин байсан юм билээ гэдгийг хожим танин мэдсэн.

Өвөл цаг тул аймаар хүйтэн байсан. Чанга яригчаар эмэгтэй хүн ямар нэгэн зүйлийг зарлаастай. Одоогийнхоор бол вокзал дээр "Тавцан талын нэгдүгээр замаас Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг хөдлөх гэж байна" энэ тэр гэж л зарлахтай адилхан.

Төд удалгүй бидэн дээр нэгэн цэрэг хувцастай хүн гүйж ирээд ахад ёсолсон нь манай заставын жолооч биднийг угтаж байгаа нь ажээ.

За тэгээд л биднийг бэржээнкэн бүрээстэй, монхор хамартай ГАЗ 69 хэмээх машиндаа суулгаж аваад хөдөллөө. Жолооч ах манай авга ахтай чангаар юм ярина. Моторынхоо дууг давж дуугарах гэж орилоод л хөөрхий ккк.

Нэлээн явж байтал машин маань урагш явахыг болив. Чухамхүү цасанд суусан уу, эвдрээд унтарсан уу гэдгийг нь мань пацаан мэдэхгүй ш дээ. (Одоо бодоход бараг бензин нь дуусаад унтарсан байх гэж хар санаад байдаг юм.)

Тэгээд л хэдүүлээ машинаасаа буугаад алхлаа. Тэр үед үеэл дүү минь дөнгөж ганц ой гарантай, нэхий өлгийтэй, явж чадахгүй тул авга ах маань үүрэв. Эмээ минь хөнгөн шингэн, яг одоогийн миний биеэс ч илүү эрүүл бөгөөд чийрэг, жолооч ах бол угаасаа хүдэр чийрэг эр хүн, харин би бол өөрийгөө баатар эр гээд итгэчихсэн, тэр үеийн орос цэмбэн гуталтай жаал ертөнцийн хязгаарт ч хүрч чадна гэх сэтгэлээр алхав.

Харанхуй хэдий ч говийн сар их цэлгэр тусч байсныг бодоход аймаар их л цастай байсан, эсвэл цасан шуурга болоод өнгөрсөн юм шиг байгаам. Алхахад хөл доор цас чихарч, заримдаа хөл цөмөрнө.

Яваад л байлаа. Яваад л байлаа. Бид ч нэлээн цуцлаа. Нэг сэргэхэд Жолооч ах намайг үүрчихсэн байлаа. Хэсэг хугацааны дараа харсан чинь авга ах маань модон хуйтай, 22 сумтай дайз бүхий автомат ажиллагаатай Стечкин буугаараа хэд хэдэн удаа тэнгэр өөд буудаж байгаа харагдав.

Хэсэг хугацааны дараа гартаа дарцаг барьчихсан нэгэн ах бидэн рүү гүйж ирж байгаа нь харагдав. Тэр ахын царай нь тас хар байсан тул харанхуй шөнө сарны гэрэлд нүүргүй хүн гүйж явна хэмээн би бодож байж билээ. Тэгээд л кадр тас...

Өглөө нь би маш дулаахан, тохилог, саруулхан өрөөнд чанасан махны гоё үнэрийг мэдэрч сэрсэн. Сайндаа ч биш аймаар их шээс хүрч сэрээд, сандраад гүйгээд гарсан чинь хэрмэн хашаан дотор, хэдхэн ширхэг байшинтай эл хуль сууринд цагийн манаа гэх аймаар муухай ааштай, нээх их үс ноос болсон, бараг үлгэрт гардаг аламсыг санагдуулам нэгэн хүнтэй тааралдаж билээ. Хэрмэн хашаан дотор шээх гэлээ гэж загнаад... ккк. Би ч нөгөөхийг нь харж аймаар их цочоод, давсаг хагарах гэж байснаа умартан гэр рүүгээ ум хумгүй зугтан гүйж байснаа одоо хэр нь мартдаггүй юм. Идэр есийн хүйтэн тул дах, дэгтийтэйгээр үүрэг гүйцэтгэж байсан цэрэг эр юм билээ л дээ.

Ингэж л муу Амаахай анх ухаан орсон байдаг шүү. Тэр цагаас хойшхи үйл явдлыг ер нь санана аа санана. Ай даа. Гоё цаг үед төрж, өссөн, маш мундаг хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсан азтай хүн шүү дээ би.

Address

5 шар Мандах бүртгэл дээд сургуулийн баруун талд
Ulaanbaatar

Telephone

+97696666673

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амаахайгийн Хром Бүрэлтийн урлан / Amaahaigiin Chrome BURELTiin URLAN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share