19/09/2026
ТӨӨРӨХӨӨС БҮҮ АЙ: ЗӨВХӨН ЭРГЭЭД ШИНЭ ЗАМ СОНГО
Мотоциклийн аялалд гарсан хүнд төөрөх гэдэг тийм ч хэцүү зүйл биш ээ. Зам андуураад, зорьсон газраасаа өөр тийшээ хазайчих үе байлгүй л яах вэ.
Амьдрал дээр ч бас бид төөрөлдөж, буруу тийшээ гишгэх үе олон гардаг. Гэхдээ буруу замаар яваагаа ойлгосон тэр мөч бол хэзээ ч сүйрэл биш юм.
Харин ч зөв тийшээ залруулан эргэх хамгийн сайхан.
Хүн амьдралдаа алдаж, буруу шийдвэр гаргаж болно оо. Гэхдээ нэг удаагийн алдаа, буруу сонголт таны бүтэн амьдралыг үүрд тодорхойлохгүй.
Та хэзээ ч больж болно,
Бүхнийг хүссэн цагтаа дахин эхэлүүлж болно,
Өмнөхөөсөө илүү ухаалаг шинэ замаа сонгож болно.
Тиймээс л мотоциклийн аяллын хамгийн том сургамж бол — буруу замд орсноо мэдсэн тэр даруйдаа эргэлзэхгүйгээр чиглэлээ зоригтой өөрчлөх юм.
#МотоАялал #АмьдралынСургамж