MBB LLC

Website

MBB LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MBB LLC, Car dealership, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо, Parko Riviera Complex, 9 давхар, 901 тоот, Ulaanbaatar.

🇲🇳 MББ ХХК
Уул уурхай · Хүнд даацын машин механизм · Техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт

MBB LLC | Commercial & Industrial Equipment Supplier

🌍 Олон улсын технологи, шийдлийг Монголд

29/10/2026
⚡ CKG150E | Бүрэн цахилгаан уурхайн өөрөө буулгагч⛏️ Өндөр бүтээмж, найдвартай ажиллагаа, ашиглалтын зардлын хэмнэлт!CKG...
21/10/2026

⚡ CKG150E | Бүрэн цахилгаан уурхайн өөрөө буулгагч

⛏️ Өндөр бүтээмж, найдвартай ажиллагаа, ашиглалтын зардлын хэмнэлт!

CKG150E бүрэн цахилгаан өөрөө буулгагч автомашин нь томоохон металл болон нүүрсний уурхайд ашиглах зориулалттай бөгөөд аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн үр ашиг, ашиглалтын нийт зардлыг бууруулахад чиглэсэн шийдэл юм.

🔋 Удаан эдэлгээтэй батарей

CATL брэндийн литийн төмрийн фосфатын (LFP) батарейгаар тоноглогдсон бөгөөд 4,500 хүртэлх цэнэглэх мөчлөгийн үзүүлэлттэй. Өндөр интеграцчилалтай батарейн бүтэц нь орон зайн ашиглалтыг 13%-иар сайжруулж, ухаалаг батарей удирдлагын систем нь уурхайн хүнд нөхцөлд найдвартай ажиллагааг хангахад тусална.

⚡ Эрчим хүчний үр ашигтай удирдлага

Батарей, цахилгаан хөдөлгүүр, цахилгаан удирдлага болон кабин доторх уур амьсгалын хяналтыг нэгтгэсэн дулааны удирдлагын систем нь эрчим хүчний алдагдлыг бууруулж, дулааны нийт үр ашгийг 10%-иар нэмэгдүүлнэ.

🛠️ Хүнд нөхцөлд зориулсан бат бөх хийц

- Элэгдэлд тэсвэртэй ган болон олон дам нуруут хийцтэй хүчитгэсэн тэвш
- Ажлын хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой тэвшний багтаамж
- Хүрээний ачааллыг бууруулж, жолоодлогын тав тухыг сайжруулах тохируулгатай гидропневматик түдгэлзүүлэлт
- Нөхөн цэнэглэх тоормос (рекуператив тоормос) бүхий олон горимт тоормосны систем

🌱 Уул уурхайн ирээдүй — цахилгаанжуулалт

Цахилгаан уурхайн автомашин нь дизель түлшний хэрэглээг бууруулах, эрчим хүчний ашиглалтыг оновчлох, урт хугацааны ашиглалтын зардлыг хэмнэх боломжийг бүрдүүлнэ. Харин бодит хэмнэлт нь уурхайн нөхцөл, тээвэрлэлтийн маршрут болон цэнэглэх дэд бүтцээс хамаарна.

MBB LLC | Commercial & Industrial Equipment Supplier

📩 Цахилгаан уурхайн автомашин болон төслийн түвшний шийдэл сонирхож байна уу?

CKMM-ийн тоног төхөөрөмж, хамтын ажиллагааны боломжийн талаар бидэнтэй холбогдоорой.

☎️Холбоо барих утас: 7222-7676; 8811-4168
📍Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо Parko riviera барилга 9 давхар, 901 тоот
📩 [email protected]

#ЦахилгаанУурхайнАвтомашин #УулУурхайнТээвэр #НогоонУулУурхай #ШинэЭрчимХүч #УулУурхайнТоногТөхөөрөмж

⚡ ЦАХИЛГААН уу эсвэл ДИЗЕЛЬ үү?Таны сонголт аль нь вэ?Уул уурхайн салбарт тоног төхөөрөмжийн сонголт нь зөвхөн худалдан ...
14/10/2026

⚡ ЦАХИЛГААН уу эсвэл ДИЗЕЛЬ үү?
Таны сонголт аль нь вэ?

Уул уурхайн салбарт тоног төхөөрөмжийн сонголт нь зөвхөн худалдан авах ҮНЭЭР хэмжигдэхгүй. Харин ашиглалтын ЗАРДАЛ, БҮТЭЭМЖ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ болон урт хугацааны үр ашгийг хамтад нь тооцох нь чухал байдаг. 🚜

Яагаад цахилгаан хувьсалруу шилжих хэрэгтэй вэ? 👇👨‍🔧

🔋 ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН 5 ДАВУУ ТАЛ

⚡ 1. Түлшний зардлыг бууруулах боломж
Цахилгаан техник нь мэдээж түлшний зардлыг хэмнэж, уул уурхайн өдөр тутмын ашиглалтын зардлыг бодитоор бууруулах боломжтой. ⛽➡️🔋

🔧 2. Засвар үйлчилгээний хялбар байдал
Цахилгаан хөдөлгүүр нь дизель хөдөлгүүртэй харьцуулахад хөдөлгөөнт эд анги цөөнтэй тул хөдөлгүүрийн тос, түлшний шүүлтүүр зэрэг зарим үйлчилгээний хэрэгцээг бууруулах боломжтой.

🚀 3. Өндөр үр ашигтай ажиллагаа
Цахилгаан хөдөлгүүр нь эрчим хүчийг хөдөлгөөнд хувиргах өндөр чадвартай бөгөөд ачааллын өөрчлөлтөд хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой.

🌱 4. Хорт утааны ялгарал 0%
Ажиллах явцад яндан хорт хий ялгаруулахгүй тул уурхайн ажлын орчны агаарын чанарыг сайжруулан байгаль орчинд ээлтэй.

🔇 5. Дуу чимээ багатай ажиллагаа
Дизель хөдөлгүүрийн дуу чимээ, чичиргээ багассанаар операторын ажиллах орчин болон уурхайн ажлын нөхцөлийг сайжруулах боломжтой.

⛏️ Харин дизель техник хэзээ чухал хэвээр вэ?

Зарим нэгэн алслагдсан бүс, цэнэглэх дэд бүтэцгүй орчинд дизель техник давуу талтай хэвээр байж болно.
Цахилгаан техникийн үр ашиг нь мөн батарейн багтаамж, цэнэглэх боломж, цаг агаар болон ажлын горимоос хамаарна.

📩 Уул уурхайн цахилгаан техник, хүнд даацын машин механизмын талаарх мэдээлэл болон хамтын ажиллагааны үнийн санал авах бол бидэнтэй холбогдоорой

MBB LLC | Commercial & Industrial Equipment Supplier
☎️Холбоо барих утас: 7222-7676; 8811-4168
📍Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо Parko riviera барилга 9 давхар, 901 тоот
📩 [email protected]

#УулУурхай #ЦахилгаанТехник

12/10/2026

⚡ CKMM | Уул уурхайн шинэ үеийн тоног төхөөрөмжийн тэргүүлэгч үйлдвэрлэгч

🌍🚜 Уул уурхайн салбарын ирээдүйг бүтээнэ!

MBB Group нь БНХАУ-ын уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч CKMM (Changkuang Machinery)-ийн дэвшилтэт технологийн шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, хамтын ажиллагаатай ажилладаг.

🔋 Бүтээгдэхүүний үндсэн төрөл:
▪️ Цахилгаан уул уурхайн өөрөө буулгагч автомашин
▪️ Уул уурхайн экскаватор
▪️ Дугуйт ачигч
▪️ Хяналт, үзлэгийн зориулалттай тусгай автомашин

🏭 Үйлдвэрлэлийн хүчин чадал
• Үйлдвэрлэлийн бааз: 80,000 м²
• Жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал: 3,000 нэгж тоног төхөөрөмж

CKMM нь судалгаа, хөгжүүлэлтээс эхлээд үйлдвэрлэл, чанарын хяналт хүртэлх үйл явцдаа анхаарч, уул уурхайн салбарын хэрэгцээнд нийцсэн тоног төхөөрөмж, технологийн шийдлүүдийг санал болгодог.

🤝 МББ ХХК — Уул уурхайн салбарын технологийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, олон улсын хамтын ажиллагааг холбох гүүр.

📩 Уул уурхайн тоног төхөөрөмжийн сонголт, үнийн санал болон хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

☎️Холбоо барих утас: 7222-7676; 8811-4168
📍Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо Parko riviera барилга 9 давхар, 901 тоот
📩 [email protected]

CKMM-ийн хүнд даацын техник Монгол Улсад 🇲🇳Монгол Улсын уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй техник, технологийн хэрэг...
07/10/2026

CKMM-ийн хүнд даацын техник Монгол Улсад 🇲🇳

Монгол Улсын уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй техник, технологийн хэрэгцээнд нийцсэн CKMM-ийн хүнд даацын уул уурхайн машин, тоног төхөөрөмжүүд Монголын томоохон нүүрсний уурхайн төсөлд амжилттай нийлүүлэгдэж, хэвийн ажиллаж байна🦾

🔹 CKD110AY — уурхайн өөрөө буулгагч автосамосвал
🔹 CKW1050F— уурхайн гидравлик экскаватор
🔹 CKQ060AC— өрмийн машин
🔹 CKT360D— бульдозер зэрэг нийт 60 орчим техник нийлүүлэгдсэн байна.

❄️ Монголын эрс тэс уур амьсгал, хүнд нөхцөлд ажиллах чадвар

CKMM-ийн техникүүд нь хүйтэн, тоосжилт ихтэй, өндөр ачаалалтай уурхайн орчинд тогтвортой ажиллахад чиглэсэн бөгөөд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, инженерийн менежмент, борлуулалтын үйлчилгээний цогц шийдлийг санал болгодог.

⚙️ Хурдан нийлүүлэлт
Захиалга баталгаажсанаас эцсийн нийлүүлэлт хүртэлх хугацааг богино хугацаанд зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн шаардлагад нийцүүлэн ажилладаг.

👨‍🔧 Засвар үйлчилгээ
CKMM-ийн “1212” үйлчилгээний систем нь:
15 минутын дотор хариу өгөх → 2 цагийн дотор үйлчилгээний хуваарь гаргах → 1 өдрийн дотор гэмтлийг шийдвэрлэх → 2 өдрийн дотор томоохон гэмтлийг шийдвэрлэх зарчимд тулгуурлан ажилладаг.

🇲🇳 Монголын уул уурхайн салбарын хэрэгцээнд нийцсэн техник, технологийн шийдэл

МББ Групп нь CKMM-ийн уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, харилцагчдын хэрэгцээнд тохирсон техник, үйлчилгээний шийдэл хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

📩 Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн сонголт, нийлүүлэлт болон төслийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

☎️Холбоо барих утас: 7222-7676; 8811-4168
📍Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо Parko riviera барилга 9 давхар, 901 тоот
📩 [email protected]

05/10/2026

⚡ CKMM CKW1350F | 130 ТОННЫ АНГИЛЛЫН УУРХАЙН ЭКСКАВАТОР

⛏️ Ил уурхайн хүнд нөхцөлд ажиллах зориулалттай гидравлик экскаватор

🔹 ГОЛ ОНЦЛОГУУД:

✅ 130 тоннын ангилал — ил уурхайн өндөр ачаалалтай ажилд зориулагдсан
✅ Найдвартай үндсэн эд анги— урт хугацааны тогтвортой ажиллагаа, ашиглалтын найдвартай байдлыг хангана
✅ P*S цахилгаан систем + Common Rail түлшний систем— түлшний зарцуулалт болон хөдөлгүүрийн ажиллагааг оновчлох шийдэл
✅ Дэвшилтэт гидравлик систем + үр ашигтай хөргөлтийн систем — хүнд нөхцөлд тасралтгүй ажиллах, эд ангийн ашиглалтын хугацааг уртасгах зориулалттай
✅ Дөрвөн дугуйт + гинжит явах ангийн хурдны хайрцгийн систем — уурхайн хүнд нөхцөлд өндөр даац, тогтвортой ажиллагааг хангана
✅ Ухаалаг цахилгаан удирдлагын систем — ажиллагааг оновчлох, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн

💪 CKW1350F — хүч, бүтээмж, найдвартай ажиллагааг нэг дор хослуулсан уурхайн экскаватор.

🎯 ТОХИРОМЖТОЙ ХЭРЭГЛЭЭ:
• Ил уурхайн олборлолт
• Хөрс хуулалт
• Хүнд даацын газар шорооны ажил
• Өндөр бүтээмж шаардсан уурхайн үйл ажиллагаа

📩 Уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмж болон нийлүүлэлтийн талаар мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.

🇲🇳MББ ХХК
Уул уурхай · Хүнд машин механизм · Техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
MBB LLC | Commercial & Industrial Equipment Supplier

☎️Холбоо барих утас: 7222-7676; 8811-4168
📍Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо Parko riviera барилга 9 давхар, 901 тоот
📩 [email protected]

#УурхайнЭкскаватор #УулУурхай

🚜 CKMM CKW1350F | 135 ТОННЫН ГИДРАВЛИК ЭКСКАВАТОРТом оврын ил уурхай, уулын ажлын зориулалттай CKMM CKW1350F нь өндөр хү...
01/10/2026

🚜 CKMM CKW1350F | 135 ТОННЫН ГИДРАВЛИК ЭКСКАВАТОР

Том оврын ил уурхай, уулын ажлын зориулалттай CKMM CKW1350F нь өндөр хүчин чадал, бат бөх хийц, бүтээмжийг хослуулсан 135 тоннын ангиллын гидравлик экскаватор юм.

🏆 2025 оны “Top 10 Construction Machinery Annual Awards”-ын Mining Equipment Star жагсаалтад шалгарсан CKW1350F нь уул уурхайн хүнд нөхцөлд ажиллах зориулалттайгаар бүтээгдсэн.

🔋 Хөдөлгүүр ба гидравлик систем
• Cummins өндөр хүчин чадлын хөдөлгүүр
• CKMM-ийн өөрийн P*S ухаалаг гидравлик систем
• Бүтээмж 13%-иар нэмэгдсэн
• Түлшний зарцуулалт 10%-иар буурсан
• Их засваргүй ажиллах хугацаа 20,000 цаг хүртэл

🛠️ Бат бөх хийц
• Хүчитгэсэн өргөн гинжит явах эд анги
• Хүнд нөхцөлд ажиллах зориулалттай явах механизм
• Хүчитгэсэн хийц нь тэсвэрлэлтийг нэмэгдүүлж, эд ангийн ашиглалтын хугацааг 40% хүртэл уртасгана

⛏️ Шанага
Бат бэх, элэгдэлд тэсвэртэй ган хийцтэй, эсэргүүцэл багатай нумарсан загвар болон гүн нэвтрэлттэй шүд нь хатуу чулуулгийг ухах ажиллагаанд тохиромжтой.

🌡️ Ухаалаг хөргөлтийн систем
Хоёр тусдаа хөргөлтийн систем болон сэнсний хурдыг ухаалгаар тохируулах технологи нь хүнд нөхцөлд тогтвортой ажиллагааг хангана.

👷 Операторын орчин
ROPS стандартад нийцсэн, чичиргээ тусгаарлах системтэй, зай талбай сайтай кабин нь удаан хугацааны ээлжийн ажилд операторын тав тух, аюулгүй байдлыг хангахаар шийдэгдсэн.

⚡ CKW1350F — уул уурхайн хүнд нөхцөлд зориулсан хүч, найдвартай ажиллагаа, өндөр бүтээмжийн шийдэл.

📩 Уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмж болон нийлүүлэлтийн талаар мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.

🇲🇳MББ ХХК
Уул уурхай · Хүнд машин механизм · Техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
MBB LLC | Commercial & Industrial Equipment Supplier

☎️Холбоо барих утас: 7222-7676; 8811-4168
📍Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо Parko riviera барилга 9 давхар, 901 тоот
📩 [email protected]

🚜XCMG XE800GA | ХҮНД ДААЦЫН УУЛ УУРХАЙН ЭКСКАВАТОР🔥78тоннын ангиллын уул уурхайн хүнд нөхцөлд ажиллах зориулалттай XCMG ...
22/09/2026

🚜XCMG XE800GA | ХҮНД ДААЦЫН УУЛ УУРХАЙН ЭКСКАВАТОР

🔥78тоннын ангиллын уул уурхайн хүнд нөхцөлд ажиллах зориулалттай XCMG XE800GA экскаватор. Үйлдвэр дээр бэлэн байгаа тул захиалга хүлээх шаардлагагүй.

💰 Зах зээлийн боломжит хямд үнээр албан ёсны эрхтэйгээр худалдаална.

🌍 XCMG — дэлхийн тэргүүлэгч уул уурхайн техник, хүнд машин механизмын үйлдвэрлэгч

Их хэмжээний хөрс хуулалт, нүүрс ачилт болон хүнд чулуулгийн олборлолтод зориулагдсан XCMG XE800GA нь 402 кВт-ын хүчирхэг хөдөлгүүр, том багтаамжийн шанага, хүчитгэсэн явах ангиараа уурхайн хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан.

⚙️ ТЕХНИКИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

▪️ Ашиглалтын жин: 78,000 кг
▪️ Хөдөлгүүр: Perkins 2506EA-E15TA
▪️ Хөдөлгүүрийн чадал: 402 кВт
▪️ Шанаганы багтаамж: 3.8–6.5 м³
▪️ Стандарт хүчитгэсэн чулуулгийн шанага: 5.6 м³
▪️ Шанагаар ухах хүч: 390 кН
▪️ Гараар ухах хүч: 332 кН
▪️ Хамгийн их татах хүч: 575 кН
▪️ Хамгийн их ухах радиус: 11.69 м
▪️ Түлшний сав: 925 л

💪 XE800GA-Г СОНГОХ ШАЛТГААН

✅ 402 кВт-ын хөдөлгүүр — өндөр хүчин чадалтай ажиллагаа
✅ 90 тоннын ангиллын хүчитгэсэн явах анги
✅ Том багтаамжийн чулуулгийн шанагатай
✅ Power & Smart ажиллагааны хоёр горим
✅ Дундаж түлшний хэрэглээ ойролцоогоор 54 л/цаг
✅ Тоос тусгаарлах кабин, хүнд нөхцөлд ажиллахад зориулсан хийц

🚀 Илүү их чадал. Илүү том шанага. Хүнд даацын уурхайн ажлын шийдэл.

📩 Үнийн санал болон нийлүүлэлтийн нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой!

🇲🇳 MББ ХХК
Уул уурхай · Хүнд машин механизм · Техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
MBB LLC | Commercial & Industrial Equipment Supplier

☎️Холбоо барих утас: 7222-7676; 8811-4168
📍Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо Parko riviera барилга 9 давхар, 901 тоот
📩 [email protected]

#УулУурхай #УурхайнЭкскаватор

Address

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо, Parko Riviera Complex, 9 давхар, 901 тоот
Ulaanbaatar
16090

Alerts

Be the first to know and let us send you an email when MBB LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Nearby autos & automotive services