22/10/2026
🌨️ 🛞 WINTER MAXX SJ8- БЭЛЭН БОРЛУУЛАГДАЖ БАЙНА
Dunlop WINTER MAXX SJ8 нь кроссовер, SUV болон хөнгөн ачааны автомашинд зориулсан, өвлийн хүнд нөхцөлд найдвартай барьцалдах хадаасгүй өвлийн дугуй юм.
Nano-Fit цахиурын нэгдэлтэй резин нь хүйтэнд уян хатан чанараа хадгалж, цастай, мөстэй замд тогтвортой барьцалдах боломж бүрдүүлдэг.
Хээний блокууд дахь 3D нарийн зүсэлтүүд нь замтай хүрэлцэх талбайг нэмэгдүүлж, мөсөн гадаргууд барьцалдах олон ирмэг үүсгэнэ. Мөн усыг гадагшлуулахад дэмжлэг үзүүлж, нойтон замын барьцалдалтыг сайжруулдаг. Эдгээр зүсэлт нь хоорондоо түгжигдэх бүтэцтэй тул хээний блокуудын хөшүүн чанарыг нэмэгдүүлж, хуурай замд жолоодлогын тогтвортой байдлыг дэмжинэ.
Т хэлбэрийн ховил бүхий чиглэлтэй хээ нь цасан дээрх барьцалдалтыг сайжруулж, усыг үр дүнтэй гадагшлуулснаар усан дээр хөвж, замтай барьцалдах чадвараа алдах эрсдэлийг бууруулна.
Variable Array технологи нь хээний үүсгэх дуу чимээг багасгаж, нам гүм зорчих нөхцөл бүрдүүлдэг. Харин дугуйн бөөрөнхий профиль нь жолоодлогын тогтвортой байдал, явалтын тав тухыг нэмэгдүүлнэ.
📍Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам, 765 тоот, Төгөлдөр центрийн 1-р давхар
☎️ Дугуйн борлуулалт: 9411-8632